Ирээдүй...
2009-01-30
Tsengel бичсэн.
Эрхэм ангийн анд нөхөд та бүхэнд "Болор Цом"-ын эзэн Ц.Хулангийн "Ирээдүй анирдахын бадаг" хэмээх нэгэн шүлгийн толилуулж байна.
Ц.Хулан : Ирээдүй анирдахын бадаг
Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана
Ирээд одсоны араас гуниглах амархаан
Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон
Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана
Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол
Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…
Ирээдүйгээс би
Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,
Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ
Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ
Ирээдүйгээс би
Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо
Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна
Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа
Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна
Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж
Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ
Ирээдүйгээс би
Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж
Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ
Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж
Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,
Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг
Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр
Ирээдүйд би
Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ
Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна
Сүү шиг алдраар эх орноо мялааж
Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.

1 сэтгэгдэл:
Өө хальт оршилийг нь уншаад манай Хулан юм байх гэж бодлоошдээ!
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...