131dg 2008 онд: 8-р сар [Амралттай бас алттай сар]

2009-01-07 uundaa бичсэн.
Зуны амралтын зугаатай өдрүүд эцэс болж, нарлаг 8 сар эхэллээ. 8-р сар манайханд өнгөрөн одсон 2008 оны бусад сарууд шигээ ээлтэй байж, амжилт бүтээл, аз одоор дүүрэн байлгасан билээ. 8-р сар оюутан болох цаг дөхснийг 131dg-ийнхэнд сануулсан сар байсан юм. 8-р сар амралтынхаа ядаж сүүлийн сарыг үр бүтээлтэй өнгөрөө гэсэн анхааруулгыг өгсөн сар байсан юм...

8-р сарыг, ялангуяа 14-ны өдрийг Монголын ард түмэн мартахгүй биз ээ. 44 жил хүлээсэн, бидний ухаан орсон цагаасаа хойш бусдын авахыг хараад атаархангуй харцаар хэзээ бидний ээлж юм бол доо гэж далдхан боддог байсан ОЛИМПИЙН АЛТАН медаль энэ өдөр бидэнд ирсэн билээ. Н.Түвшинбаяр жүдо бөхийн төрлөөр алтан медалийг хүртэн, төрийнхөө далбааг Бээжингийн тэнгэрт мандуулсан бол түүнээс хэдхэн хоногийн дараа боксын тамирчин Э.Бадар-Ууган мөн л алтан медаль хүртэж, хос алтан медаль-хос мөнгөн медальтайгаар энэхүү олимпийг манай тамирчид өндөрлөлөө. Энэ олимп манай ангийнханд бас нэгэн талаараа хамаатай байсан юм. Манай гишүүд болох Д.Батцэнгэл, А.Ундрал болон Н.Оргил нар маань энэхүү олимпийг UBS TV-ээр бараг сарын турш цэнхэр дэлгэцээр монголын төдийгүй, дэлхийн өнцөг болон бүрд хүрэн, тайлбарлан хүргэсэн билээ. Тэгэхдээ 131dg-ээ сурталчлахаа ч мартаагүй...
8-р сард бид зугаалгаар явлаа. Блог дээр уулзахыг, цуглахыг, хөгжилдөхыг, зугаалахыг хүссэн олон олон санал байсныг үндэслэн сарын дундуур манай ангийн хэсэг нөхөд өмнө зугаалж байсан ТЭрэлжийн зүг аялалд явсан юм. Зугаатай, хөгтэй, дурсгалтай, мартагдашгүй зугаалгай болсон гэдгийг та тийшээ явсан хэнээс ч асуусан батлан хэлэхвий...
Энэ сард манай гишүүн Ц.Баяржаргал маань өөрийн North Ducks хамтлагийн хамтаар амьд хөгжмийн PLAYTIME-2008 наадамд оролцон, 2 дуугаараа хуран цугласан олонд ая барин, өөрсдийгөө таниулан, зарлан гайхалтай тоглолтоороо мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.Хамгийн цоглог нь "Нугаснууд" байлаа...
131dg Fantasy Premier League албан ёсоор эхэлж, онлайн ертөнцийн ногоон талбай дээр манайхан оюун ухаан, зөв шийдвэр гаргалт, мэдрэмж, хурд хүчээ сорьж эхэллээ. Орил маань насанд хүрэгчдийн триатлоны УАШТ-д амжилттай оролцон 5-р байр эзлэн, Арслангийн ордныхны төрсөн өдрөөр бөмбөгдүүлсэн сар байлаа...Бээгий маань эрдэм номын замаар, урд хөршийг зорин, хүлгийн жолоогоо тийшээ заллаа. СЭЗДС-д орсон нөхөд маань хичээлдээ орон, Төөгөө маань бүжгээрээ улам бут авсаар, клипэнд ч өөрийн бүжгийн дүрээрээ мөнхөрч, Баатка, Зоогий болон бусдын маань шилдэг нийтлэлүүд блог дээр тавигдаж эхэллээ. Энэ сар 131dg-ийнхны хувьд идэвхтэй хийгээд эрчтэй сар байлаа...

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 8/1/09 12:59 )

ene sard yu bolsoniig bi hudlaa zalj chadahgui namaig yvsanaas hoish iim yum bolson gej burahgui tehdee l altshde

Anonymous said... ( 8/1/09 14:12 )

Шал новшийн сар байсийшдэээ

Anonymous said... ( 8/1/09 21:53 )

Ene sard ch yostoi baahan tursun udur bsiishuu, ter zugaalga mahgui l bolohoos goyo yavsan yum shig bna lee, tee, Nyamhuu ulaan Olymp alttai...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...