131dg 2008 онд: 6-р сар [Дарамтаар дүүрэн сар]

2009-01-02 uundaa бичсэн.
6-р сар дарамтаар дүүрэн сар байсан юм. Ерөнхий шалгалтаа өгөх гэж нэг дарамт, түүнийхээ хариуг хүлээх гэж бас нэг дарамт, зугаалгаар нэг сайхан явчих юмсан гэсэн дарамт Европын аваргад хэн нь түрүүлэх бол гэж нэг дарамт, зуны наранд наршчихгүймсан гэсэн нэг дарамт гээд л бөөн бөөн дарамт...

Энэ сард бидэнд хамгийн чухал, амьдралынхаа нэлээн том алхмуудын нэг болох ерөнхий шалгалтаа өгсөн юм. 3 өдрийн турш үргэлжилсэн энэ шалгалтын дүнгээр бид их сургуульд орон, цаашид хэрхэн амьдрах замаа шийдэх байсан учраас маш өндөр ач холбогдолтой зүйл байсан юм. 11г-ийнхан хуваарийн дагуу ШУТИС-ын байранд шалгалтаа өгөн, өгөхийн тулд 65-д бэлдэн, зарим нь илүү давтлаганд суун олон өдөр нойр, чадлаа алдсны эцэст энэ том давааны ард бид гарсан юм.
5 сард болсон Хонхны баярынхаа үргэлжлэлийг энэ сард 131dg-ийнхан маань хийн, Сэлбэ рүү 2 дахь удаагаа зугаалгаар явлаа. Зугаалга энэ удаа 2 хоног үргэлжилж, дурсах дурсамжтай, бусдаа хийх онигоотой, сайнтай муутай, алдаатай оноотойгоор болж өнгөрсөн билээ. Зугаалгаар зугаатай явлаа, манайхан...
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хэд хэдэн тоглолтыг цугларч бөөнөөрөө үзэн, зовж авахуулсан монтажаа автал гай нь таарч будлиантай болж тааран, хэсэг нөхөд маань Японы шалгалт өгч амжлаа. Олимпиадынхан маань биеэ бэлдэн, олимпиадаа хүлээн, сургуулийн дээвэр дээр төгсөхөөсөө өмнө гарч үзээд алиалж баахан зургаа авахуулж байгаад буулаа...
Энэ сар амралтын эхлэл сар байлаа. Энэ сар сурагч гэдэг нэрнээс салсан эхний сар байлаа. Дарамттай сар байсан ч тэр чинээгээрээ дурсгалтай сар байсан юм.

5 сэтгэгдэл:

GG said... ( 2/1/09 21:38 )

yoooh chi neeree lag yumoo, yaj ingej sanaad bdgiin, yaj ingej goy bichdiin hehe goy goy. ataarchlaa hehe za goodluck

Anonymous said... ( 2/1/09 22:12 )

ingeed l hicheel duustsn geheer t1 yum a
anh chini gyals 10 jilee togood oyutan bolii gj boddog bsan ch odoo bol demii l hurdan togsch gej bodoh bolloo dahiad 1 jil hamtdaa sursan bol ch ...

Anonymous said... ( 3/1/09 03:19 )

Tiim shuu arai l ert tugstsun yum shig.Odoo ergeed bodood bhad dursamjtai zuil olon tohioldoj shuuu. Ene sard Hezee zugaalgaar yavahuu geed buun yum bolson sanagdana. Manai uundaa ch uneheer goe bichihiimaa.Buh bolson uil yavdliig tovch buguud todorhoi bas sonirholtoigoor uran yaruu bichichihej chadaj bna shuu. Ugaasaa l sain l daa. Za tegeed bicheed bgaarai.

Anonymous said... ( 3/1/09 03:20 )

3,4-н сар гэх мэт хичээлийн дунд үеээр үнэхээр сайхан цаг мөчийг өнгөрүүлж байгаагаа мэддэггүй хэнэггүй, гэнэн, дураараа хэдэн толгой явж дээ... Тэр үеийн тэр сайхан дурсамжийн үнэ цэнийг дараа нь л ухаардаг юм байна... хннннн... :(

Anonymous said... ( 3/1/09 03:23 )

Өрсдөг байнашд... Энэ орой унтаачэээ!!!!!!!! Мань ч яахуу нтр...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...