"Өчүүхэн чармайлт" хэмээх гайхалтай хүч
2008-12-03
Madikha бичсэн.
Хүчээ дайчлан, цөхрөлтгүй хичээн чармайж байж л сайн үр дүнд хүрнэ. Өөрийг тань урамшуулж, дэмжин зоригжуулж байгаа найз нөхөд, дотны туслагч болсон ном, багш нараа түших хэрэгтэй. Өөр бусад тус дэм ч бий шүү. Гэхдээ аливаа хүн өөрийн мэдлэг, чадварын хүчийг хатжуулан хөгжүүлэхийг эцсийн дүндээ та өөрөө л хийдэг учиртай. Таны өмнөөс хэн ч үүнийг хийж өгөхгүй. Хэдийгээр энэ хорвоод үнэтэй цэнэтэй зүйл өч төчнөөн байдаг ч бүх юм "хичээл чармайлт" хэмээх хамгийн том үндэс суурин дээр л тогтож байдаг. Үнэнхүү гайхамшигт амжилтыг асар их тэвчээр гарган судалж мэдсэн "хөдөлмөр" л удирдан жолооддог юм. Тархи толгойгоо эрчтэй ажиллуулж хөгжүүлэлгүйгээр, өргөн дэлгэр эрдэм мэдлэгийг олж авалгүйгээр, гэнэт л хорвоо ертөнц дээр тодроод гараад ирнэ гэдэг бол нэгэн цаг мөчид үл ойлгогдох гэрлийг цацруулахтай адил юм. Хүмүүс бид аливааг өөрийн болгох чадвар дадал, эрдэм мэдлэгийг бий болгохын тулд заавал хичээн чармайх ёстой, өөрт тань байгаа болон бусдад өгч байгаа үнэт зүйлс бүхэнд хичээл чармайлт шаардлагатай.
Номхон дөлгөөн далайг үзэмжтэй болгон чимдэг шүрэн арлуудыг харахад "гэм хор гээчийг огтоос үл мэдэх" Эдений цэцэрлэг энд тэнд дурайх шиг харагддаг. Эдгээр том арлуудыг жижигхэн шүр хорхойнууд ширхэг ширхэгээрээ бөөгнөрөн овооролдсон далайн ёроолоос сүндэрлүүлэн босгодог гэгддэг билээ.
Хүний хичээл чармайлт гэдэг ч бас л ийм зүйл шүү дээ. Хүний бүтээх гайхамшигтай амжилт гэдэг бол жижигхэн, басхүү тасралтгүй үргэлжлэсэн хичээл чармайлт "ургац" юм. Нэгэн алдарт зураачийн далд санаа агуулсан зурагт дүрслэгдсэн уулын бэлд нэгэн эрэгтэй хүн малгай, цамцаа тайлж хажуудаа тавиад, гартаа зээтүү барьчихсан байсан. Алгуурхан, нэг нэгээр зээтүүдэн зүтгэх тэвчээр хатуужлыг илэрхийлэх тэр өгүүлэмж нь "бага багаар, аажим аажмаар, зугуухан, гэвч тасралтгүй" гэсэн санааг илэрхийлэх мэт.

3 сэтгэгдэл:
ene ch yostoi unen shuu! thanks kkkk....
WoW
BAYRLALAA .UNETEI SAIHAN HEREGTEI TSUTAI ZUIL BAINA.
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...