Бенжамин Франклин
2008-11-14
Tsengel бичсэн.
Та бүхэндээ 100 -ын долларын дэвсгэрт дээр өөрийн "толгойг" үлдээж чадсан АНУ-ын түүхэнд нэрээ алтан үсгээр бичүүлж чадсан аугаа Бенжамин Франклины хэлсэн алдарт үгнүүдийг ниитэлж байна.
- Хичээнгүй чармайлт нь сайн сайхны эх юм.
- Эрч хүч, дайчин чанар бүх саадыг давж чадна.
- Өөртөө хайртай хүнд өрсөлдөгч байдаггүй.
- Агуу хүмүүс хэзээ ч хөдөлмөрч бус байгаагүй.
- Хэзээ ч сайн дайн, муу энх тайван байгаагүй.
- Ухаантны ам зүрхэндээ, тэнэгийн зүрх амандаа.
- Залуу эмч, хөгшин үсчин хоёроос болгоомжилж яв.
- Үг ойшоодоггүй хүн бусдаас тусламж авч чаддаггүй.
- Ажил хэргээ хөтөлж чадвал өөрийг чинь бас хөтөлж чадна.
- Төмөр, алмааз, өөрийгөө мэдэх гэсэн маш хатуу 3 зүйл байдаг.
- Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгаас өндөр өгөөжтэй байдаг.
- Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж хэзээ ч бүү хойшлуулж бай.
- Боловсролгүй ухаантан тэсрэх бодисонд байгаа мөнгөтэй/металл/ адил.
- Дэлхий дээрх хамгийн ухаалаг асуулт бол “Миний хийж чадах хамгийн сайн арга аль нь вэ?”
- Жижиг зардлуудаас болгоомжилж бай, жижигхэн цоорхойноос болж том усан онгоц живдэг.
- Хүн 20 насандаа хаан мэт аашилж, 30 насандаа оюунлаг байж, 40 насандаа бодолд автдаг.
- Хэрэв хүнийг итгүүлэхийг хүсвэл оюун ухаанаас нь илүү сонирхол дээр нь тулгуурлаж ярь.
- Танд сайн үйл хийсэн хүн та өөрөө туслахад бэлэн байгаа тэр хүнээс илүүтэйгээр танд туслахад бэлэн байдаг.
- Хэрхэн олж буй орлогоосоо багыг зарлагдахыг мэдэж байгаа хүн философич болох сэтгэлгээтэй байна гэсэн үг.
- Хэрэв та үнэхээр баян тансагийг хүсч байгаа бол шургуу хөдөлмөр, хэмнэлт гэсэн хоёр үгийг сана, Эдгээр нь мөнгө ба цагийг дэмий үрдэггүй. Харин хоёуланг нь сайн ашигла.
13 сэтгэгдэл:
хэхэ, үнэн л үгнүүд байна, гэхдээ Б.Франклин миний санахад АНУ-ын ерөнхийлөгч байгаагүй шиг санагдахын үгүй билүү хэхэ...
Tm shuu.Unen ugnuud bna.Benjamin Franklin Amerikiin yerunhiilugch bsaan bsan.
Bas sanaa avahaar ug ih bna.Hehe.Thanks...
...Бек ээ, Б.Франклин ерөнхийлөгч байгаагүймөө хө, зүгээр АНУ-г үндэслэгчдийн нэг шүү дээ....
Aan.Tm yum bna.
Tusgaj avahaar ugnuud ih baina, tnx, Bek banttsan baina sh d hehe
Яаж ч байсан "LIVE YOUR LIFE" шүү дээ,,, бантах муухай, бантсаны дараа бараах бүүүр муухай,,, Бас л тусгаж авууштай үг шүү нтр
hehe zov ugnuud bna
Залуу эмч, хөгшин үсчин хоёроос болгоомжилж яв.
ene ni goy yum
Huuy!!! Bantaad bgaa yum bhgui ee.Nuhduu... Zgr meddeggui bjaagaad medej avchiina huuy hun ardaa.Erunhiilugch gj bodjaagaad wiki-ees harsan chini uguin bnaa.Tgl boloo uur yu ch bish oisoo.
Huuh end chin bur barag heruul boltson bna sh d, odoo bolitsgooson n deer yum bishuu.
За нөхдөө, Бямбаагийн хэлснээр хэрүүлээ дуусгацагаая нтр...Зоогий, БЕК, Яруу, Ори-ийн хэд хэдэн сэтгэгдлийг анхааруулгыг зөрчсөн гэсэн шалтгаанаар устгалаа...Тэгээд учраа олохгүй байвал блог дээр БЕК-ийг бантсан уу, бантаагүй юу гээд санал асуулга тавих хүртэл арга хэмжээг авах болно гэдгийн сануулъя...
banttsan baina sht. zarim ugiig ni oilgohgum baina. bas heterhii une tsene muutai ugnuud ym shigee
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...