Далай хаан
2008-11-11
Tsengel бичсэн.
Он тооллын 1162 он.
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байх цагт /1162 оны хар морин жилийн зун/
Хэрлэнгийн хөдөө арал Онон мөрний хөвөө Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатрын гэрт түүний гэргий Өэлүн үжинээс баруун гартаа шагайн чинээ нөж атгасан нэгэн хөвүүн мэндлэв. Тэр үед түүний аав Есүхэй баатар Татарын тэргүүлэгчид болох Тэмүүжин-үгэ, Хорибуха нарыг олзлон авчрахтай давхцсан тул билэгдэн ууган хүүдээ Тэмүүжин нэрийг хайрлав.
Он тооллын 1206 он.
Олон саад бэрхшээлийг туулан, олон найз нөхөдтэй болсоноор Тэмүүжин тал нутаг дахь тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулан хаан ширээнд өргөмжлөгдөн Чингис хаан нэрийг хүртэв. Хэдийгээр тэрээр хатуу ширүүн цагт хүнд бэрхийг туулан өсч хүмүүжсэн ч өндөр ёс суртахуунтай, хатуу зарчимч, бусдын тусыг мартдаггүй, аав, ээж, ахан дүүсээ хүндэлдэг, нөхөрлөлдөө үнэнч, ханьдаа халамжтай, нөхөртөө түшигтэй, өвөг дээдсээ асардаг, өнчин ядуусыг тэтгэдэг, ажилсаг, хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай, бат итгэл үнэмшилтэй, өөдрөг ариун сэтгэлтэй болон төлөвшсөн байлаа. Боржигон овогт Агуу их удирдагч Чингис хаан ба түүний үр сад 1279 он гэхэд дэлхийн түүхэн дэхь хамгийн том Эзэнт Гүрнийг үндэслэн байгуулж чаджээ...
10 сэтгэгдэл:
pooh yasan tom gazar nutegtei bsan yum be dee butsaaj avch chadah baih shuu
Гэтэл одоо...
...харин ирээдүйд...
Галын дөл мэт Мандан Бадарна ааа...
Боржигон овогт Агуу их удирдагч Чингис хаан ба түүний үр сад 1279 он гэхэд дэлхийн түүхэн дэхь хамгийн том Эзэнт Гүрнийг үндэслэн байгуулж чаджээ... ene hudla shaachla shu ain bolio umnu hamagui tom ezent guren bsan shde
Cyrus the Great (Old Persian: 𐎤𐎢𐎽𐎢𐏁,[1] Kūruš,[2] modern Persian: کوروش بزرگ, Kurosh-e Bozorg or کوروش کبیر Kurosh-e Kabir (c. 600 BC or 576 – August 530 BC or 529 BC), also known as Cyrus II of Persia and Cyrus the Elder,[3] was a Persian Shāhanshāh (Emperor). He was the founder of the Persian Empire under the Achaemenid dynasty. The empire expanded under his rule, eventually conquering most of Southwest Asia and much of Central Asia, from Egypt and the Hellespont in the west to the Indus River in the east, to create the largest state the world had yet seen.[4]
Yer ni neh no1 ged baharhad bh zuil bhgu l bh shu
ноён үл мэдэгдэгч ээ, wiki дээр би ч гэсэн УУНДАА бол дэлхийд одоогоор үзэгдээд байгаа хамгийн ухаантай хүн нтр гээд баахан дэмий гуцаж болдийшдээ, тээд ч наад улсуудынхаа газар нутгийг зүгээр харьцуулаад үзкү юү дөө, уул нь нээх мэдлэгтэй хүний бичилт бол биш л байна шүү!!!! зүээр зургийг нь харьцуулахад болох биз дээ...
Ugaasaa myangany suut huntei yu margah gd bgaan!!! Tgd ch mgl-yn ezent guren bol mgl-yn ezent guren tudiigui delhiin hamgyn tom ezent guren.MARGAANGUI!!!
Neeree Ireeduid mandan badranaa.131dg-ynhan manduulna!!!
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...