Сэтгэл зүйн дайралтаас өөрийгөө хамгаалах нь:

2008-11-29 tuvshuu бичсэн.
Сайн байцгаана уу? Нийтлэл бичилгүй зөндөө удчихсан байна аа. Бараг яаж бичдэгийг нь ч мартах шахжээ гэж. За за тэр ч яахав энэ нийтлэл та бүхэнд бага ч гэсэн тус болж магадгүй л юм.
Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Үүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.
Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.

“Салхивч” арга
Хашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү.
Үүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн томоохон сэнс байна гэж төсөөл дөө. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож, танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод, түүнийгээ зүүн гараараа нууж болно шүү дээ. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга юм. Дараа нь нүдээ нээ. Ингээд л та дараагийн удаад сэтгэл зүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.

“Аквариум” арга
Салхивч аргатай тун төстэй. Таны өмнө хашхирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөөх хүний ам хөдлөөд л байна. Харин та сонсохгүй, зөвхөн харж байна. Тэр хүнийг амаа нээх бүрт амнаас нь гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч, пур пур гэж хагарч алга болно. Танд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Үүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан

“Диснейлэнд” арга
Таныг загнаж, хурц ирмэгтэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран эцэг эхээ сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийж унаж байгаа жаахан хүүхэд л байна. Харин та бол ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, үйлдэл, хашхиралт зэргийг нь юман чинээ тоохгүй. Яагаад гэвэл энэ бол түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна, харин дараа нь амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ? Та бол иймэрхүү зүйлийг тунгаах чадвартай эрүүл ухаантай, уужуу тайван хүн.

“Үнэг ба усан үзэм” арга
Та нэгэн эртний үлгэр байдгийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж, үсрээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм бол гашуун, бас тэгээд ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг, та хэн нэг рүү бухимдлаа гаргамаар санагдвал, эсвэл хэн нэгэн нь тань руу дайраад байвал та өөрийгөө үнэг шиг тайтгаруулахад л болно.

“Далай” арга
Далай, тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт, ширүүн голыг нэгтгэж, цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн, энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Танд хорон үгтний хэлсэн үг, хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй, тайван, тогтуун байдлаа хадгалж үлдэнэ.

“Жүжигчилсэн тоглолт үзэх” арга
Энэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашхирч дэвхцэх тусам та улам тайван, хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л нэг жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгайгүй зүйлс ярилцаж, бие биенээ дэврээж, үзэж тарж, үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиг­лагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө супер хүн гээд ойлгочихож, харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгээ харуу­лахын тулд хамаг сул талаа нууж, ухаантай царайлж байгааг нь ээ” гээд л.
Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвтэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хэн хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургааль үг хаана ч үйлчилдэг шүү дээ.

Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь

Madikha бичсэн.
Эрин М.Тулга

Өөрийгөө одоо хэр ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан хэн нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй байх биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.

Их хүний нийтлэг шинж
Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авьяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авьяастай төрсөн хэрнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авьяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялхын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
"Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ."
"Self-reverence, self-knowledge, self-control-
These three alone lead life to sovereign power."
гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.

Уруу татах хүч
Би багадаа "өөрийгөө ялах л хамгийн хэцүү" гэх юмуу "өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно" гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед "тийм л байх" гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин японд ирээд нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
"Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд "Уруу Татах Хүч"-нд ялагдсанаар болдог" гэж тэрээр хэлээд "зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна" гэж хэлж билээ. Түүнээс хойш "за яадгийм","дараа болъё" гэж бодох бүрд энэ "уруу татах хүч"-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
"Уруу татах хүч" энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг "байлдах урлаг" хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
Нэг сайхан хом уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. "Эрч хүч"-ээр жигүүрлээд "уруу татах хүч"-рүү сүр жавхлантай довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л байх байдаг руугаа буцсан байдаг. "Эрч хүч" унтарч "уруу татах хүч" ноёрхлоо.
Үнэндээ энэ "эрч хүч" гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл "уруу татах хүч" үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид "эрч хүч"-ийг үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.
Цаг мөч бүрийг мэдрэх
Цэнэг авсан үедээ бид жишээ нь "өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ" гэх ч юм уу өөртөө амалдаг. Гурав хоног за сайндаа долоон хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горминдоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан тэгэх байсан гэж харуусан боддог юм. "Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав"
Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.
Хянах хүснэгт
Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн тэрийгээ бичих юм. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
"4 сарын 2. Юу ч хийсэнгүй"
"4 сарын 3. Юу ч хийгээгүй" гэх мэтээр гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ "мэдрэх" болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
Явандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань "Бага залхуугаас их залхуу" гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.

Тэвчээр
Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь "байнга үргэлжлүүлэх" өөрөө хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад " үзүүлээд өгье" гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно.
Английн их зохиолч Самьюэл Жонсон:
"Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог" (Great works are performed, not by strength, but perseyerence) гэж хэлжээ.
Бас билгүүн шүлэгч Чойномын
"...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ.
Харин гунихарч үзсэнгүй,
Хаа ч очиж сэтгэлээр унаж, няцарч явсангүй.
Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ
Хазайж ухарч байсангүй..."
гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг.

Мөрөөдөл
Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ.
Тэнэгүүд л хоосон мөрөөддөг гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Том том юм ярьж мөрөөдсөн хэр нь хийх ёстой наад захын ажилаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа авархын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай.
Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг.
Наполеон Бонапартын "Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг" (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна.

Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл
"Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно" гэсэн үг бас бий. Энд "хүсэл эрмэлзэл"-ийг "дур хүсэл"-ээс ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийх бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдарлынхаа төлөө тэмцэхэд эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдарлын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдарлын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно.
"Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм
Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм"

гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн "Санаа сайтын заяа сайн" хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ.

Санаа зүгшил
Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид зорилтоо мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь "санаа зүгшил" гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө саналуулж байхад оршино. Эзэн Чингис Хаан "Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай" гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний үг маань "Өөриөө хатуу бай" гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амархан боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж найддаг. Жишээ нь турхыг хүсдэг эмэгтэй бол "өнөөдөр ч гэсэн бага идэх" гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол "би биеэ хаигалттай дайчилж байна уу?" гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй.
Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэндээ харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэггүй, тогтсон богинохон хугацаанд

Дайснаа нөхөр болгох нь
Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэгл өдөр ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг "шагнал" болгох аргын тухай ярьж байна. Ингэвэл харин ч уруу татах хүчийг өөрийн тал болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж "их үнээр" олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг.
Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ. Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр.

Өөртөө хатуу, өрөөлд эелдүү
Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хэрнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг.
Өөрийгөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинд холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг "арай илүү хөрөнгө оруулалт орсон бол","гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга" гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаа хэл шамдахгүй байх жишээтэй.
Мэйжингийн эхэн үед Японд уригдаж ирсэн Амеркийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс "Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ" гэж сургаж байсан гэдэг.
Түүн шиг монголчууд бид ч энэ ч орон манай ноолуурын үйлдвэрийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно. Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ.
Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.

...Uundaa ингэж өгүүлэв...

2008-11-28 uundaa бичсэн.
Хэд хоног блог маань тун нам жим байлаа. Хэн ч сэтгэгдэл бичихгүй, хэн ч нийтлэл бичихгүй. Баярлаад түүнийгээ хэтрүүлсэндээ ч тэр юм уу, аль эсвэл ерөөс блогтоо дургүй болчихсондоо ч тэр юм уу лав бүгдээрээ л нийтлэлийн барааг харуулах нь байтугай блогтоо зочилж мөрөө үлдээхдээ тун хойрго хандсан гэдэгтэй санал нийлж байна. Дахиад нэг өдөр хоосон блог харж өнгөрүүлмээргүй санагдан, сүүлийн хэдэн өдөр бичих юмсан гэж бодсоор байсан зүйлсээ нэгтгээд хэдэн зүйл өгүүлье. Энэ удаа эхний хэсгийг хүргэе...

1. 11-р сарын 26 буюу Улс Тунхагласны баярын өдөр, түүний талаарх миний бодол
Хичээл ордоггүй өдөр болгонд би дуртай, тэрийгээ ч нуугаад яахав. Улс орон даяар амардаг Мартын 8, Хүүхдийн баяр, Цагаан сар, Шинэ жил гээд баяруудад дургүй хүн байхгүй биз. Харин хэдхэн хоногийн өмнө бид "Улс Тунхагласны Баяр"-ыг тохиолдуулан манайхан хичээлдээ явсангүй бүр давраад заал авч, буу халж сууцгаасан бол, Монголчууд маань даруухан л тэмдэглэлээ: томчууд нь хөшөөндөө цэцэг өргөж, бөхчүүд нь "барьцалдан" барилдаж, архагууд нь далимдуулан найр хийж, эрүүлжүүлэхийн ачаалал эрс өсч, зурагтаар Монгол кинонууд гарсан гээд л.
Англи хэлний хичээл дээр унтчихгүйхэн шиг, зүүрмэглэсэн ч багшдаа мэдэгдчихгүйхэн шиг сууж байлаа.
Багш асуув: Лхагва гарагт хичээл орохгүй, яагаад билээ хүүхдүүд ээ?
Сурагчид хариулав: Independence Day болохоор...[сурагчид ч гэж зарим нэг нь л]
Багш хэлэв: Маш зөв, Independence Day-ээр бүгд амардаг шүү дээ...[бид цэцэрлэгийн хүүхдүүд биш]
Энэ яриаг би яах гэж бичив ээ. Лхагва гарагт English ороогүй талаар өгүүлэх гэсэндээ биш, аль эсвэл хичээл дээрээ идэвхтэй суудаг онц сурлагатан оюутнуудын талаар биш харин тэдний хариулт Independence Day гэж хэлсэнд оршиж байна. Монголчууд 84-хөн жилийн өмнө "Тусгаар Тогтнол"-оо зарласан юм гэж үү...
Угтаа 84 жилийн өмнө 1924 онд Намын хурлаараа анхдугаар Үндсэн Хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Тунхагласан өдөр болохоос биш Монголчууд тусгаар тогтносон өдөр биш. БНМАУ гэж одоо байхгүй, яг л ЗСБНХУ-ын олимпоос хүртсэн медалийн ОХУ-аас тусад нь тоолдог шиг. Түүнийг хайвал эзэн Чингис хаан маань 1206 онд Онон мөрний хөвөөнөөө Их Монгол улсыг нэгтгэснээ зарлан, өөрөө хаан эзэнд суусан биш бил үү. Түүнээс цаашлаад түүхийн дэвтрээ сөхөн үзвэл МЭӨ 209 онд Хүннү гүрэн бий болсон гэсэн байна, хэрвээ Монголчуудын өвөг эцэг Хүннү мөн гээд батлачих юм бол бид чинь аль Есүсийг төрөхөөс өмнө тусгаар тогтночихсон биш юм уу...
1924 оны үйл явдал 1990 онд хэсэг залуучууд нэгэн зорилгын дор нэгдэн нийлж, нууц бүлгэм байгуулан улмаар өлсгөлөн зарлаж, Ардчилал хэмээх дэлхий дээр "одоогоор" олдоод байгаа хамгийн сайн системд шилжих үндсийг тавьсантай яг л адилхан үйл явдал биш гэж үү. 1992 оны 1-р сарын 13-нд Шинэ Үндсэн Хуулиа баталж Монгол улс хэмээн дэлхийд дуудагдах болсныг тэгвэл бид яагаад чухалчилдаггүй юм бэ?...1-р сарын 13нд зүгээр л бөх барилдаал, цэцэг өргөөл дуусчихдаг, weekend л таарчихгүй бол бид амардаггүй, муухай царайлаал хичээлдээ явдаг биз дээ.
Ерөөс Богд Жибзундамба хутагт нас баран 1924 онд Хэмжээт эрхт хаант засаглалтай байсан Монгол улс бүгд найрамдах улс болсон л өдөр ч юм шиг. 20-р зуун Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор нь олж авах гэсэн эмгэнэлт, бас баатарлаг туульс байлаа гэж Баабарын хэлсэн яг оносон мэт. 1907 оноос Халхын ноёд сэм бүлэглэн нэгдэж улмаар 1911 оны 12-р сарын 29-нд Манжийн ноёрхол Бээжинд алдагдсныг далимдуулан тусгаар тогтносон шиг, 1920-оод оноос Консулын дэнж, Зүүн хүрээний гэж нэрлэгдсэн нууц бүлгэмүүд үүсэн хоорондоо эвсэлдэн нэгдсний хүчинд 1921 оны 7-р сарын 11-нд Нийслэл хүрээг чөлөөлөн, Ардын Хувьсгал ялсныг зарласан шиг, 1980-аад оны сүүлчээр ЗХУ-д өрнөсөн "перейстройка"-ийн нөлөөнд Монголд хэд хэдэн газар зэрэг нууц бүлгэмүүд үүсэн улмаар жагсаал цуглаан хийн, тэр нь өлсгөлөнгийн хэлбэрт шилжин, УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцроон, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ Монголд ялсан ялалтын мэдээг дэлхий нийтэд түгээсэн гэдгээс нь аваад үзэхэд Монголын ард түмэн тэмцдэг, тэмцээд ялдаг ард түмэн, тусгаар тогтнолоо эргүүлээ авахын төлөө [эргүүлэн авахын төлөө шүү!!!] эвлэлдэн нэгддэг, нэгдээд зорьсондоо хүрдэг гэдгийг харуулсан түүхт зуун болсон юм. 24 онд л зөвхөн тусгаар тогтносон юм биш, түүнтэй дүйцэхүйц олон үйл явдал монголд энэ зуунд өрнөсөн гэдгийг би хэлэх гээд байна
Тусгаар тогтнолоо зарласан өдөр гэж буруу сэтгэхүй бүү тогтоосой, Холливудын хэдэн кино үзчихээд 7-р сарын 4-ыг [7+4=11 бас л сонин тохиолдол шүү] Independent гэж хэлдэг юм байна гээд, тэрийгээ өөрсдөөсөө хайн, ерөөсөө 11-р сарын 26-ыг тэгж нэрлэе гэж битгий муйхарлаасай гэсэндээ бичиж байна. Зурагтаар хүртэл тэгж л ярьсан Independence Day-ээ тэмдэглэж байнаа гэж. Их сургуульд багш нар нь хүртэл тэгж заагаад байх юм. Нарийндаа ярьвал 1921-1946 онд тусгаар тогтнолыг маань хэн ч зөвшөөрөөгүй л явж байсан, Төвд л зөвшөөрсөн байдаг санаж байна. 1911 онд Богдыг хаан ширээнд залахал төрийн эрхээ гартаа авсан Хятадууд бүр манай Автономит улс гэж зарлаад, Хаант Орос улстай гэрээ хэлцэл хийж байсан нь түүхэн үнэн. Бүгд найрамдах улс болсон, бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр гэж тэмдэглэсэн нь зүйтэй юм шиг, тусгаар тогтносон гэвэл түүнээс урд түүхийг сөхнө гэдгийг би дээр өгүүлсэн.
1990 оын ардчилсан хувьсгалаар бид жинхэнэ ёсоороо Тусгаар Тогтнолтой болсон гэдэгт би эргэлздэггүй. Түүний ачаар бид өөрсдийн асуудлаа өөрсдөө л шийддэг болсон, сиймхий ч гэр минь гэдэг шиг төрийн толгойд маань бидний өөрсдийн маань л сонгосон түшээд ажиллаж, биднийг жагсахад төр<ард түмэн гэдэг болохоор дур мэдэн шийдвэр гаргаж чадахгүй асуудал гацаж, цагдаа нар нь хүний эрхийг дээдэлж өөрсдөө бамбай ч үгүй хэрнээ чулуунд цохиулан эмнэлэгт хүргэгдэж, ард иргэдийнх нь талаас их нь гар утас хэрэглэж, арай бага нь ядаж эксель унаж, гадаад руу аялж, Макдональдс идэж, Диснейлэндээр аялж, сумог газар дээрээс нь үзэж байна.
1757 онд Ойрадууд эзлэгдснээс хойш бид тэгтлээ зовж, өлсгөлөнд автаж, уусгах бодолд автагдаж байгаагүй ч өөрсдийн төргүй, бидний асуудлыг Бээжинд шийдэж, арай гэж Хятадаас саллаа гэтэл Коминтерний нөлөө, бас бус юмнаас болон гадаад асуудлыг маань Москва л шийддэг байсан, хэдийгээр огт юм хийгээгүй гэхгүй ч дарга нарыг маань тэнд очиж алдаг байсан нь гашуун боловч үнэн түүх. [энд би Орос эхнэрүүдийн талаар дурьдсангүй.] Бид компьютер байтугай өнгөт телевизоргүй байлаа, чөлөөт хэвлэл байтугай ганц л телевиз радиотой, юун гамбургер, юун Батман, юун Микки Маус...
Би баярын өдрөөрөө анд нөхөр-wiki-ээрээ зочлоод дуу алдлаа. Мавритан улсын тусгаар тогтнолын өдрийн талаар бичсэн байдаг акулын маань "Энэ өдөр-Түүхийн Хуудаснаа" буланд Монголын тухай байсангүй. Тусгаар тогтнол биш юмаа гэхэд Монголын Бүх нийтээрээ амардаг өдөр гэж ч байсангүй. Интернет хөгжиж байна, хятадын сайтуудыг хакдлаа л гээд байдаг хэн ч шинэчилж болдог, хамгийн их хүн зочилдог сайтан дээр лав бидний тухай байсангүй. Бид эндээ маргалдаал, худлаа үнэн юм бичээд л байдаг, цаана чинь дэлхийн хандлага, дэлхийн бодол шал ондоо байгааг, Эзэн Чингисийг маань хүртэл Хятадаас авахуулаад Казахууд хүртэл өөрсдийн болгочихсон явж байна.
Дагуул улс, колони улс байсан хар үед маань өнгөрсөн...Бидний өмнө ирээдүй маань, чадварлаг боловсон хүчин бий болох гэж зүтгэж байна, бий болж ч байна, бидэнд баялаг байна, материаллаг баялгаас гадна бидэнд оюунлаг баялаг байна...Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, гажигдал, буруу ойлголтуудыг халж, шинэ-илүү хүчирхэг Монголыг хамтдаа бүтээцгээе...[1-р хэсэг төгсөв...2008 он]
...TO BE CONTINUED...

Муу сурагч

2008-11-27 Tsengel бичсэн.
Дэлхийн хамгийн муу сурагч

Энэтхэгийн Раджастхан мужийн нэгэн өндөр настан дунд сургуулийн төгсөлтийн шалгалтандаа 39 дэх удаагаа унасан байна.


Их Британийн "The Daily Telegraph" сонинд мэдээлснээр өдгөө 74 настай Шив Чаран нь арван шалгалт өгөхөөс зөвхөн нэгийг нь амжилттай өгсөн байна. Тэр­бээр анхны шалгалтаа 1969 онд өгч байжээ.

Тэр үедээ Ш.Чаран бүрэн дунд боловс­ролын үнэмлэх автлаа гэр­лэх­гүй хэмээн хатуу шийдсэн гэнэ. Тэр үеэс хойш жил бүр шалгалт өгсөн ч бүтэлгүйтэж байгаа ч зорилгодоо хүртэл шантрахгүй байгаа аж. Дэл­хийн хамгийн муу сурагч хэмээн хочлогдох тэрбээр одоог хүртэл эхнэр аваагүй гэнэ.

Хэдийгээр шалгалтандаа бүтэлгүйтэж байсан ч тэрбээр өөрийн зорилгоос няцахыг хүсэхгүй байгаа аж. Тиймээс Ш.Чаран дахин шал­галт өгөхөөр бэлдэж байгаа гэнэ. Харин шалгалтаа ам­жилт­тай өгснийхөө дараагаар гучин нас хүрээгүй эхнэртэй боло­хыг мөрөөдөж байгаа юм байна.

Эх суралжийг "Өдрийн сонин"-оос.

Attention

2008-11-25 Tsengel бичсэн.
Маргааш өглөө 8 цагаас 1-р сургуулийнхаа спорт зааланд ангиараа цуглаж нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөж, арван нэгэн жилийнхээ "алтан" дурсамжаа сэргээцгээе.

Өглөө та бүхэн цагтаа ирээрэй

Бахархал

Tsengel бичсэн.






Ангийн анд та бүхэндээ "Улс тунхагласны" 84 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.

1924 оны 11-р сарын 26-ы өдөр Бүгд найрамдах Монгол ард улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ-ыг тунхаглан анхдугаар үндсэн хууль батлав.

Энэ өдрөөс хойш 84 жилийн хугацаа нэгэнт өнгөрч , манай улс 84 "насныхаа" босгон дээр ирээд байна. Хэдийгээр он цагийн хэлхээсэнд 84 жил гэдэг богинохон хугацаа боловч манай улс энэ л хугацаанд нүүдлийн соёл иргэншлээс үсрэнгүй дэвшил хийж чадсан билээ. Цаашид ч хөгжсөөр...хөгжлийн өндөр түвшинд хүрнэ гэж найднам...




...Манай нийслэлийг Парис гэдэггүй Улаанбаатар гэдэг, манай мөнгөн тэмдэгтийн доллар гэдэггүй төгрөг гэдэг.... Биднийг энд амьдарч байсныг түүх мэднэ, амьдарч байгааг ч мэднэ, амьдрах болно гэдгийг ч мэднэ... тийм ээ бид Монголоороо ярина, Монголоороо бичнэ , Монголоороо бахархана, юу л байна бүгдийг Монголоороо ...

Монгол Улс мандан бадраг!!!

Ванга...

2008-11-24 Tsengel бичсэн.
Та бүхэндээ алдарт зөнч Вангагийн талаарх сонирхолтой мэдээлэл "Зууны шуудан" сонин дээр хэвлэгдсэн байсныг нийтлэн хүргэж байна.

Өнгөрсөн, ирээдүйг зөгнөн хэлж чаддаг Вангаг дэлхий даяар андахгүй мэднэ. Ванга эхээс төрөхдөө туниа муутай нэгэн байжээ. Эцэг, эх нь түүнийг лав удаан наслахгүй хэмээн бодоод нэр өгөхгүй удсан гэдэг. Гэтэл нөгөө туниа муутай охин нь ХХ зууны алдартай хүн болно чинээ тэд төсөөлөөгүй нь лавтай. Ирээдүйг зөгнөн хэлэгч Ванга 1911 онд Болгар улсад ядуу тариачны гэр бүлд төр­жээ. Түүнийг гурван настай байхад ээж нь нас барсан байна. Вангаг дахин нэг зовлон дайрсан нь 12 настай байхдаа догшин хуй салхины улмаас хоёр нүд нь юм харахгүй болов. Тэр үед түүний нүдийг эмчлүүлэх мөнгө төгрөг ч байсангүй. Ингээд Ванга сохорчээ.

Хамгийн анх тэрээр аавынхаа алдсан хонины байгаа газрыг хэлж өгснөөр түүний зөнч чадвар нь илэр­сэн аж. Аав нь хонио алдсан шөнө Ванга тэр хонь хаа байгааг нь зүү­дэлсэн байна. Өглөө нь босч ирээд аавдаа хонинуудыг нь аль айлын, ямар хашаанд нуусан байгааг хэлж өгчээ. Очоод үзтэл яг л хэлснээр нь байв. Ингээд аав нь болон айлын хүмүүс бүгд гайхацгааж гэнэ.

Вангагийн хэлснээр 1941 онд яг дайн эхлэхээс өмнө тэрээр нэгэн морьтой хүнтэй учирсан байна. Тэр хүнийг эртний баатрын хувцастай орос хүн байсан гэж баталдаг юм. Тэр морьтон Вангад хэлэхдээ, “Удахгүй дэлхийг нөмөрсөн их дайн болно. Үүнд маш олон хүний амь нас сүйдэх аюултай. Чи энэ тухай хүмүүст хэлж өгөх ёстой” гэсэн байна. Хүмүүс тэр морьтон юун хүн байсныг мэддэггүй бөгөөд зарим нь түүнийг гэгээн Констатин биеэрээ заларч ирсэн байх гэлцэж байжээ.
Ванга өөрийн далдыг харах увидсыг тайлбарлахдаа, “Ямарваа нэгэн хүн над дээр ирэхэд тэр хүний өнгөрсөн хийгээд ирээдүйн амьдрал яг киноны хальс жирэлзэн өнгөрөх шиг харагддаг” гэжээ.
Ванга хүний өнгөрсөн, ирээдүйг хэлэхээсээ өмнө заавал ширхэг ёотон иднэ. Хүмүүс ч түүнийг нь мэддэг болохоор түүнд дандаа ёотон авчирдаг байв. Болгарын эрдэмтэн Георгий Лозанов Вангагийн хэлсэн зүйлүүдээс биелсэн 7000 тохиолдол байдгийг өөрийн судалгаагаар олж тогтоожээ. Түүний хэлснээс хилийн чанадад 80 хувь нь биелсэн байна.
Гитлер Ванга дээр ирэн өөрийн хийж буй үйл хэрэг нь хэр давшилттай байх талаар асуусан байна. Гэтэл Ванга түүний нүдэн дээр “Оросыг тайван орхи. Чи энэ дайнд ялагдана” гэжээ. Тэгээд “Хэрвээ миний үгэнд итгэхгүй байвал өөрийн туслахуудыг гудамжны нөгөө үзүүр рүү илгээ. Тэнд нэг унага төрөх гэж байна. Би танд ямар унага хэрхэн мэндэлж буйг хэлж өгье” гэжээ. Тэгээд хэлснээр нь болов. Бүх зүйлийг нэгд нэгэнгүй хэлсэн Вангагийн дэргэдээс Гитлер ихэд уурлан явж одсон байна. Түүнчилэн Ванга Сталиныг нас барахаас нь хагас жилийн өмнө түүний үхлийн талаар хэлж байжээ. Мөн Ж.Кеннедийн үхлийг ч зөгнөсөн байна.
1968 онд тэрээр гурван чухал үйл явдлыг хэлжээ. Чехословакийн үй­мээн самуун, Роберт Кеннедийн үхлийн шарх, 1964 онд И.Гандигийн үхэл, мөн Оросын өөрчлөн байгуу­лалт, задралын тухай, 1979 онд Курск хот усан доор байна, дэлхий нийтээр гашуудан эмгэнэх болно гэсэн байна. Харин 2000 онд л хүмүүс юун Курс­кийн тухай хэлээд байсныг нь мэджээ. Нэр төртэй хүмүүс Вангад олноороо ханддаг байв. Хаврын 17 учрал киноны Штирлиц буюу В.Тихонов Вангад ханджээ. Гэтэл Ванга түүн рүү чанга дуугаар хашгирч гарчээ. “Чи яагаад өөрийнхөө сайн найзын гуйл­тыг биелүүлээгүй юм бэ. Ю.Гагарины тухай хэлж байна. Тэрээр хамгийн сүүлд хөөрөхөөсөө өмнө чам дээр ирээд “Надад одоо даанч цаг алга. Чи нэг сэрүүлэгтэй цаг худалдаж аваад ширээн дээрээ тавь. Энэ цаг чамд намайг санагдуулах болно гэсэн байна” гэжээ. Жүжигчин үүнийг сон­соод чих нь шуугин, дотор нь муу­хайрчээ. Учир нь тухайн үед яг л Вангагийн хэлснээр болсон байв. Харин Тихонов тэр цагийг худалдаж авахаа таг мартсан байжээ. Тэгээд Ванга нэмж хэлэхдээ, “Гагарин үхээгүй. Тэр баригдсан” гэв. Харин хаана, хэнд гэдгийг хэлж өгсөнгүй.
Ванга ирсэн хүн болгонд ч хэлж өгдөггүй байна. Тэрээр заримдаа ирсэн хүнийг шуудхан л хөөж орхидог аж. Нэгэн удаа түүн дээр нэг эмэгтэй ирээд эгч нь нас барсан, түүнийг үзүүлэх гэж байдгаа барсан тул одоо хэрхэн амьдрах талаар зөвлөгөө авахаар ирсэн гэв. Гэтэл Ванга түүнд “Чи өвчтэй эгчдээ ерөөсөө туслаагүй юм байна. Харин эгчид чинь маш их мөнгө байсан бөгөөд түүнийгээ нэг газар нуучихсан байгаа юм байна. Чамд тэр газрыг хэлж өгөхгүй” гээд түүнийг хөөж ээ.
Бас нэг залуу ирээд “Ахыг минь хөнөөсөн алуурчин хэн болохыг хэлж өгөөч” гэхэд, Ванга “Чи түүнийг мэдэж хэрэггүй. Чамд би заагаад өгчихвөл чиний дотор өшөө авах гэсэн хар хорын бодол шингэх болно. Тиймээс чи мэдэх хэрэггүй. Хэрэгтэн яавч зүгээр өнгөрөхгүй. Бурхан түүнийг гэсгээх болно” гэжээ. Тэр залуу хожим нь түүний нөхөр нь болсон байна.
1981 онд Ванга хүмүүст “Хүмүүс ээ. Та нар болгоомжтой байцгаах хэрэгтэй. Хүн төрөлхтөнд гай авчрах аюултай, цоо шинэхэн тахал айсуй. Хүмүүс үй олноороо энэхүү тахлын улмаас үхэх болно” гэжээ. Тэр үед хэн ч ДОХ, шувууны томуу зэргийг мэддэггүй байв. XXI зууны эхний хагаст хүн төрөлхтөн хавдар өвчнөөс бүрмөсөн ангижирч чадна гэдгийг хэлсэн байна. Ванга үхэхийн өмнө хэлэхдээ, “Гайхамшигтай цаг үе ирэх болно. Шинжлэх ухаан олон нээлт хийнэ. Бид археологийн агуу олдворуудын гэрч болно. Газрын хөрсөн доор буй бүх алт эрдэнэс ил гарна. Харин усны хомсдолд л орох юм байна даа” гэжээ. Мөн түүний хэлснээр харь гаригийнхан аль хэдийнэ дэлхий дээр оршин суудаг гэнэ. Тэдгээр хүмүүс нь Вамфим хэлээр ярьдаг гаригт амьдардаг хүмүүс юм байна. 55 жилийн хугацаанд Ванга дээр сая гаруй хүн ирсэн бөгөөд тэдний өгсөн мөнгөөр Гэгээн Петки сүмийг байгуулжээ. Мөн хүмүүсийн өвчнийг анагаадаг байсан ч өөрийгөө эмчлэхээс эрс татгалздаг байж.
Дэлхийн хамгийн зөнч эмээ маань 1996 оны наймдугаар сарын 10-ны өглөө нас барсан байна. 1989 онд Ванга 2001 оны ихэр цамхагийг сүйтгэсэн террорист халдлагыг зөгнөн хэлж байжээ. Тэр хэлэхдээ “Аймшиг аймшиг, ах дүү хоёр америк төмөр шувуунд мөргүүлж сүйрэх нь. Бөөн нулимс, уй гашуу, нулимс, цус харагдаж байна. Бут сөөгнөөс болж чононууд гэмгүй улс руу улайран дайрна. Тэгээд тэдгээр гэм зэмгүй хүмүүсийн цус гол болж урсана гэжээ. Бут сөөгийг англиар Bush гэдэг ажээ. Тэгэхээр Бушийн үеийг хэлсэн бололтой. Чононууд гэдэг нь америк цэргүүд бөгөөд Иракт явуулсан дайныг дүрслэн хэлсэн юм байна. Тэрээр Оросын тухай хэлэхдээ “Орос орон дахиад хүчирхэг гүрэн болно. Хэнд ч дийлдэхгүй” гэжээ. Энэ бол Вангагийн үхэхээсээ өмнө хэлсэн сүүлчийн үг аж.

Хэрэгт дурлахуй...

Tsengel бичсэн.

БЕРМУДЫН ГУРВАЛЖИН ...
Эх сурвалжийг "Зууны шуудан" сониноос

Манай дэлхий дээр олон янзын хачин , нууцлагдмал зүйлүүд байдаг билээ.Эдгээрийн нэг нь мэдээж БЕРМУДЫН ГУРВАЛЖИН юм. Ингээд БЕРМУДЫН ГУРВАЛЖИН-ын талаар өгүүлэхэд:

1945 оны арванхоёрдугаар сарын 5. АНУ-ын “Эвентер” Маркийн таван сөнөөгч онгоц Атлан­тын далай дээгүүр нислэг үйлдэж яваад Бермудын гурвалжингийн ойролцоо холбоо тасарч, чухам хаачсан нь тодорхойгүй болов. Онгоцны сэг нь ч олдсонгүй. Хэзээ ч эргэж ирээгүй тэдгээр нисгэгч дараа дараагийн сураггүй алга бологсдын зөвхөн эхлэл байлаа. Бермудын гурвалжин гэдэг нь энэхүү үйл явдалд түшиглэн гаргасан Америкийн жирийн нэгэн иргэн Е.Жонсоны нэр томъёо юм. Тэрээр 1950 онд “Бермудын гурвалжин” хэмээн нэрлэсэн арав гаруй хуудас эмхэтгэл гарган олны хүртээл болгожээ. Түүний энэхүү эмхэтгэл онц сонирхолтой баримтад түшиглэсэн учир хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байв. Түүгээр ч зогсохгүй эрдэмтэн судлаачдын олон жил үргэлжлэх судалгааны эхлэлийг тавьсан байна.
1964 онд “Үхэл дагуулсан Бермудын гурвалжин” хэмээх ном хэвлэгдэн, үүндээ алдарт “Эвенжер”-үүдийн талаар сонирхолтой хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байна. Эрдэмтний үзэж буйгаар сөнөөгч онгоцуудыг асар том соронзон хоо­лой татаж, харь ертөнцөд шил­жүүлсэн гэнэ. Ч.Берльзийн онол шинжлэх ухаанд тодорхой түлхэц өгсөн гэж хэлж болно. Харин Л.Кьюшийн онол түүний таамгийн эсрэг байр суурьтай байсан юм. Түүний “Бермудын гурвалжингийн нууц” хэмээх номд “1945 оны арванхоёрдугаар сарын 5-нд Америкийн “Эвентер” сөнөөгч онгоцууд үдийн 14 цагт агаарт хөөрсөн бгөөд цагийн дараа буцаж ирэх ёстой байв. Гэтэл нисгэгч Тейлороос “газар харагдахаа больж, хаашаа нисч байгаагаа мэдэхээ байлаа” гэсэн мэдээ ирүүлжээ. Түүнд “нисэх буудлын диспетчерүүд хойд зүгийг чиглэхийг бод” гэсэн заавар өгчээ. Тэд далайн давалгаанд ер бусын орон зайнд орж байгаагаа мэдэгдээд л сураг алдарсан байна. 16.50 цаг гэхэд нисгэгчдээс холбоо бүрэн тасарчээ. Хачирхалтай явдлыг мэдэнгүүтээ Америкийн Батлан хамгаалах яам “Мартин Маринер” хэмээх эрлийн онгоцыг илгээсэн боловч дахиад л бараа сураггүй болжээ.
“Эвентер” сөнөөгч болон Маринер “онгоц “Ад чөтгөрийн гурвалжин”-д алга болохоос өмнө энд сураг алдарсан олон тохиолдол гарч байжээ. 1840-1973 оны хооронд “Бермудын гурвалжин” орчмоос 70 гаруй усан онгоц, бага оврын 50 гаруй завь алга болжээ. Түүнээс хойш “Бермуд” руу зүглэсэн бүхэн сураггүй болсоор байв. 1948 оны нэгдүгээр сард “Стар тайгер”, “Стар Эриал” онгоцнууд Азорын арлыг чиглэн нисч байхдаа мөн л холбоо тасарсан бол 1934 онд “Супер Констелеишн”, 1955 онд “Колпевар 4” усан онгоц, 1962 онд “Түлш тээвэрлэгч KBSO” багийнхан, 1965 онд “С 119” онгоц сураггүй болсон байна. Ийнхүү “Бермудын гурвалжин” руу явахаас ямар ч зориг зүрхтэн айдаг болжээ. Америкийн шумбагч хөлөг онгоц Бермудын гурвалжингийн хавиар явж байгаад гэнэт хүчтэй чимээ сонсон, аймшигт чичиргээ мэдэрсэн байдаг. Таван минут үргэлжилсэн чичиргээний дараа далайчид хормын зуур хөгширч, үс нь бууралтан, нүүр нь үрчлээтэн, танихын аргагүй болжээ. Хэсэг хугацааны дараа онгоц уснаас гарч ирэх үест тэд Атлантын бус, Энэтхэгийн далайд явж байсан гэдэг. Хормын зуур хөгширцгөөсөн тэд амьд гарсандаа баярлацгаасан гэдэг. Бер­мудын гурвалжин­гийн нууцын талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байх энэ үед Австралиуд сонирхолтой дүгнэлт хийгээд бай­на. Тэнгисийн ёроолоос дээшилсэн метаны хөөс хөлгүүдийг хайлуулдаг гэнэ. Энэхүү байгалийн хачирхалтай үрэгдэл нь хөлгүүд алга болсны нууц гэж эрдэмтэд таамаглаж байна. Усан доороос цацагдсан хатуу метан нь аварга том хөөс үүсгэдэг. Тэнгисийн ёроолд үүссэн даралт, гадаргуу дээр аварга том хөөсөнцөр бүхий хий үүсгэн, энэ нь хөлгийг залгидаг аж. Дундад тэнгис буюу Их Британи, Европ тивийн хооронд судалгаа хийхэд хийн асар их нөөц байгаа нь мэдэгдсэн. Мөн “дэлбэрэлт” үүссэн газруудын нэгнээс живсэн хөлгийн эд ангиуд илэрсэн” гэнэ. Түүний үзсэнээр хөлөг онгоцуудын хувь заяаг тэдгээр хийн хөөсөнцөр болон хийн дэлбэрэлтүүд шийддэг бололтой.

Монгол улсын анхны цаасан мөнгөн тэмдэгт

Tsengel бичсэн.

1921 онд ардын хувьсгал ялж Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ.Харин тухайн үед манай улс өөрийн мөнгөн тэмдэгтгүйн улмаас бүх арилжаа наймаа гадаад валютаар хийгддэг байсан бөгөөд маш их хэмжээний баялгаа гадаад валютын улмаас алддаг байсан.

Харин энэ үед Монгол улс хамгийн анхны мөнгөн дэвсгэртээ "доллар" гэж нэрлэн, хуучнаар ЗХУ-д 3,5 сая доллар үйдвэрлүүлж байсан аж. Энэхүү доллар нь түүхэнд "Данзангийн доллар" гэж "алдаршсан" бөгөөд тухайн үед сангийн яамны сайдаар ажиллаж байсан С.Данзанг улс төрийн хэлс хэрэгт орж нас барахад энэхүү мөнгөн тэмдэгт мөн л "хэлмэгдэж" устгагдсан юм.

Харин бидний хэрэглэж байгаа "төгрөг" нь 1925 оноос эхлэн гүйлгээнд гарч эхэлсэн юм.

Дурсгалтай зураг байхдаа!

2008-11-22 Админ бичсэн.

Сайн уу найзуудаа! Хичээл ном дажгүй л биздээ. Саяхан бидний хамгийн сайн мэдэх өдөр тутам интэрнэтэд орох болгондоо ордог Google маань өөрийн photo хэсэгтээ Life magazine-ыг нэмж оруулжээ. Энд сонирхоод хайлт хийсэн чинь ийм зураг олдлоо их гоё юмаа.
from sanakae:
Google нийт 10 сая орчим зураг оруулах төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 2 сая орчим зургийг оруулсан байгаа ажээ. Life зургийн хэсэг нь 1750 оноос хойших түүхэн үйл явдалуудтай холбоотой
зургуудыг багтаасан байгаа учраас их ховор зургууд харагдаж байна.
Тухайн хэсгээс зураг хайх бол image.google.com дээр source:life гэсэн хэлбэртэйгээр хайлт хийнэ.

Ихэнх зургууд нь их хуучин (хар цагаан) зургууд. Мөн тухайн зургийг авсан
огноо, зурагчин(LIFE-ын зурагчид нь чухамхүү алдартай байдаг аж),
зурагт өгсөн нэр нь байна. Тэдгээрийг мэдээж хуулж авах, засварлах, нийтлэх эрх бүрэн нээлттэй.

Миний олсон зургууд:

Ер нь их сонирхолтой юм.

Охидууддаа....

2008-11-21 Tsengel бичсэн.
Монголын ард түмэн үеийн үед бие, оюунаа тасралтгүй төгөлдөржүүлсээр иржээ. Энэ талаар сайхан өв уламжлалтай. Монголчуудын соёл, тухайлбал аль ч туульс, үлгэр, ардын зүйр цэцэн үгс, ямар ч зохиолч, гүн ухаантны бүтээлийг аваад үзсэн ч өөрийгөө болон өрөөл бусад юугаан төгс төгөлдөржүүлж, эрхэм сайны туйлд хүрэхийн тулд зорилгоо товлож, зоригоо чангалан дөтлөхийг сургасан зүйл элбэг баян.

Энийг охидуудаа....

Эмэгтэй хүний эрдэм төгөлдөр сайны шинжээс:

• Буруу явдлаар үл явах
• Санаа сэтгэл цэцэн дөлгөөн
• Эсгэж оёхдоо уран
• Самбаа санаачилга сайтай
• Ачит эцэг эхээ машид хүндэтгэх
• Ааль зан сайтай
• Гэр орондоо цэвэр цэмцгэр байх
• Гэнэдэж буруу үл чалчих
• Ахас ихэсийн үгийг ямагт сонсох
• Үүр цайхын өмнө эртлэн босох
• Үйлийн сайныг бүтээх
• Үс зүсээ угаан засах
• Хов живд дургүй
• Үдэш орой унтах
• Хонгор сайхан сэтгэлтэй байх гэх буй...

Хөвгүүддээ...

Tsengel бичсэн.
Монголын ард түмэн үеийн үед бие, оюунаа тасралтгүй төгөлдөржүүлсээр иржээ. Энэ талаар сайхан өв уламжлалтай. Монголчуудын соёл, тухайлбал аль ч туульс, үлгэр, ардын зүйр цэцэн үгс, ямар ч зохиолч, гүн ухаантны бүтээлийг аваад үзсэн ч өөрийгөө болон өрөөл бусад юугаан төгс төгөлдөржүүлж, эрхэм сайны туйлд хүрэхийн тулд зорилгоо товлож, зоригоо чангалан дөтлөхийг сургасан зүйл элбэг баян.

Энийг хөвгүүддээ ...

Эр хүний сайны шинж нь гэвэл:

• Эд малаа хайрлан өсгөх
• Эцэг эхийн сургаал авах
• Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэх
• Ах дүүдээ ая талтай байх
• Гэргий хүүхдээ тэтгэх
• Гэнэдэж үл чалчих
• Хэнд ч ялгалгүй эелдэг найртай байх
• Хэрсүү, даруу, нөхөрт тусч
• Уур унтуугүй
• Хулгай худалд дургүй
• Архи дарсанд үл шунах
• Алс хойтоо бодох
• Залхуу зальхайг үл тэвчих болой...

Хүний биологийн цаг

Tsengel бичсэн.
Шөнийн 01 цаг

Ихэнх хүн 3-4 цаг унтаж амарсан байдаг. Яг энэ үед нойр сэргэвэл хүн амархан сэрдэг. Энэ үед мөн өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.

Шөнийн 02 цаг

Элэгнээс бусад бүх эрхтэн ажиллана. Харин элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулахын тулд идэвхтэй ажиллаж байдаг байна. Юуны өмнө бие махбодиос хортой бүхнийг зайлуулдаг тэр бодисуудыг ялгаруулна. Өөрөөр хэлбэл, “их цэвэрлэгээ” явагдаж байдаг. Хэрэв энэ үед унтаагүй байвал кофе, цай, ялангуяа спиртийн төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга ус, сүү уувал сайн.

Шөнийн 03 цаг

Бүх бие амарч бие бүрэн суларсан байдаг. Хэрэв сэрүүн байх шаардлагатай бол анхаарлаа сарниулах биш, харин хийж буй зүйлдээ төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Энэ үед цусны даралт хамгийн бага, судасны цохилт, амьсгал хамгийн удаан байдаг.


Шөнийн 04 цаг

Даралт бага хэвээр, харин тархинд цус ихээр нэмэгдэнэ. Энэ цагт хүмүүс ихэвчлэн нас бардаг нь тогтоогдсон байдаг. Бие эрхтэн хамгийн “удаан” ажиллаж, харин сонсгол хурцдаж өчүүхэн дуу чимээнд ч сэрнэ.

Өглөөний 05 цаг

Бөөр тайван ажиллана. Бид нойрны хэд хэдэн үе /хөнгөн нойр, зүүд, гүн нойр, зүүдгүй нойр гэх мэт/-ийг өнгөрөөжээ. Энэ үед сэрсэн хүн амархан сэргэдэг.

Өглөөний 06 цаг

Даралт аажмаар ихэсч, зүрхний цохилт түргэсэн, судаснуудад цус булгилж эхэлнэ. Хэдийгээр унтахыг хүсэвч бие махбодь сэрж эхэлнэ.

Өглөөний 07 цаг

Хүний биеийн эсэргүүцэл эрс сайжрах үе. Тиймээс вирус, бактери, нянтай тэмцэхийг хүсэгчдэд энэ цагийг ашиглахыг зөвлөдөг.

Өглөөний 08 цаг

Бие амарч, бие махбодийг элэг хорт бодисоос бүрэн ангижруулсан байна. Энэ үед архи ууж хэрхэвч болохгүй. Элгэнд асар их ачаалал очно.

Өглөөний 09 цаг

Сэтгэл зүйн идэвх өндөрсөнө. Өвчний мэдрэмж буурна. Зүрхний үйл ажиллагаа хамгийн дээд цэгтээ хүрнэ.

Өглөөний 10 цаг

Бие махбодийн хамгийн идэвхтэй үе. Бид дээд зэргийн “форм”-доо орсон байна. Уулыг ч эргүүлмээр санагдана. Ийм байдал үдийн хоол хүртэл үргэлжлэх бөгөөд ямар ч ажил хийхэд бэлэн байна.

Үдийн 11 цаг

Зүрх урьдын адил бидний сэтгэхүйн идэвхтэй зохицон нэгэн хэмээр ажиллана. Ядаргаа, ачаалал мэдрэгдэхгүй.

Үдийн 12 цаг

Бүх хүчээ дайчлах цаг. Их хоол идэх хэрэггүй, харин хоолоо нэг цагаар хойшлуулсан нь дээр.

Өдрийн 13 цаг

Элэг амарна. Бие махбодь ч ядарч эхлэн амралт шаардана.

Өдрийн 14 цаг

Эрч хүч буурна.

Өдрийн 15 цаг

Эрч хүч, идэвх сайжирч эхэлнэ. Мэдрэхүйн эрхтэн, түүний дотор үнэрлэх, амтлах эрхтэний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Бие эргээд “норм”-доо орно.

Өдрийн 16 цаг

Цусан дахь саахарын хэмжээ ихэснэ. Энэ нь ямар нэг өвчин биш. Зарим эмч үүнийг үдийн хоолны дараахь гэж нэрлэдэг.

Оройн 17 цаг

Ажиллах чадвар өндөр хэвээр. Энэ үед тамирчид хоёр дахин их эрч хүчтэй хичээллэж байдаг.

Оройн 18 цаг

Өвдөлтийг мэдрэх нь багасч эхэлнэ. Улам их хөдөлгөөн хиймээр санагдана. Сэргэлэн байдал аажмаар буурна.

Оройн 19 цаг

Цусны даралт ихэсч, сэтгэл зүйн тэнцвэр буурна. Их нервтэж, дэмий юмнаас ч болж маргахад бэлэн болно. Харшилтай хүмүүст муу цаг. Толгой өвдөж эхэлнэ.

Оройн 20 цаг

Биеийн жин дээд цэгтээ хүрч, харин реакц гайхалтай түргэн үзүүлнэ. Жолооч нар сэтгэл хангалуун бие хөнгөн байна. Энэ үед осол бараг гардаггүй.
Оройн 21 цаг


Сэтгэл санаа ердийн байна. Харин энэ үед оюутнууд юм цээжлэх, жүжигчид дүрээ бүтээхэд хялбар байдаг. Оройн оюун хурцдана. Юм тогтоох чадвартай үе.

Оройн 22 цаг

Цус цагаан цогцсоор дүүрнэ. Нэг шоо см-т 5-8 лейкоз байдаг бол энэ үед 12000-д хүрнэ. Биеийн халуун буурна.

Шөнийн 23 цаг

Бие махбодь амрахад бэлтгэж, эс эдийг сэргээх үүрэгтэй эрхтэнүүдийн “ажил” эхэлнэ.

Шөнийн 24 цаг

Зөвхөн бие махбоь төдийгүй тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлээ зайлуулан, өдрийнхөө үр дүнг тооцно.

Хэрэгт дурлахуй...

Tsengel бичсэн.
Зүгээр л хүний тухай...

Хүний тархи мэдрэлийн 10 тэрбум эсээс бүрддэг, дундаж жин 1,4 кг жинтэй байна.
Насанд хүрсэн хүний биед 100-150 тэрбум маш нарийн судас байдаг бөгөөд тэдгээрийг хооронд нь залгавал 60-80 мянган км урт болох ажээ.
Бөөр дөнгөж 120-150 гр жинтэй боловч 7-10 минутын дотор биеийн бүх цусыг дамжуулах бөгөөд хоногт 1800 л цус цэвэршүүлдэг гэнэ.
Хүний биед таван литр цус байдаг бөгөөд насанд хүрсэн хүний биеийн жингийн 5-6, сургуулийн насны хүүхдийн 6-7, хүүхдийн биеийн жингийн 14 хувийг эзэлдэг байна.
Хүний биед цусны улаан бөөм дөрвөн сар хэртэй амьдрахдаа 1600 км зам туулдаг байна.
Насанд хүрсэн хүний бие 200 гаруй яснаас бүрдэх бөгөөд 50 хувь нь ус, 15 хувь нь өөх тослогийн зүйл, 13,2 хувь нь бусад амьд бодис, 21,8 хувь нь эрдэс бодис байдаг аж.
Хүний шүдний торлог дээр лонх хэлбэртэй зургаан сая, савх хэлбэртэй 100-125 сая эс байдаг.
Зарим хүн уулын оройгоос шөнийн цагт 80 км-ийн цаана асч байгаа шүдэнзний гэрлийг харж чаддаг гэнэ.
Хүний толгойн үсний тоо харилцан адилгүй байдаг бөгөөд дунджаар 125 мянган ширхэг байдаг. Гэхдээ ихэвчлэн эрэгтэй хүний толгойд 80-100 мянга, эмэгтэй хүний толгойд 150 мянган ширхэг байна.
Хүний үс бөх батаараа тугалга, цайр, хөнгөн цагаанаас илүү бөгөөд 0,05 мм хөндлөн огтлолтой 10 ширхэг үс 1,2 кг ачааг дааж чадна. Хүний үс өдөрт дунджаар 45-60 ширхэг унадаг гэсэн тооцоо бий.

...Untitled II...

2008-11-17 uundaa бичсэн.
Сайн уу, залуусаа, манайхан бүгд завгүй, гүйцгээгээд л байгаа биз дээ...Блог дээр ойрд нийтлэл бичигдсэнгүй, үүнийг яаж зүгээр харж суугаад байхав гээд шинэ нийтлэл бичих гэтэл нэг л болж өгдөггүй, тэгээд яаж бас дахиад шинэчлээгдээгүй хуудсаа гөлөрч суухав гээд өмнө нь өөрийнхөө нэг блог дээр бичиж байсан нийтлэлээ блог дээрээ тавихаар шийдлээ. Зарим нэг нь уншсан байж магадгүй юм, гэхдээ ихэнх нь хараагүй байх. За тэгээд манайхан блогоо нийтлэлээр баяжуулж, сэтгэгдлээр дүүргэцгээе...

...Хоосон огторгуйд хөвөх юмсан...
10 жилийн сургууль гэдэг өнгөрсөн амьдралд маань шорон шиг байсан тэр өргөө одоо надад эргээд очихыг хамгийн их хүсдэг тэр нэгэн газар минь болж хувирах байсныг би яахан мэдэх билээ. Хурдхан шиг л төгсөх юмсан, оюутан болж, гайгүйхэн төгсөөд ажилтай болж, тусгаар тогтнох юмсан гэсэн тэр хүсэл маань биелэхийн цагт юутай гэнэхэн мөрөөдөл байсныг, дэндүү ахархан сэтгэж байсныг минь гэрчлэн миний сэтгэлд үлдэж дээ...
10 жил...10 жилд минь үлдсэн дурсамжтай, дурсгалтай мөч хором бүхэн маань кино зургийн хальс шиг хадгалагдан үлддэг байсан бол түүний төгсгөлийг үзээд хэчнээн жаргалтай, эсвэл амжилттай байсан тэсэлгүй нулимс минь урсан, уйлах байсан биз. Учир нь дахиж би тухайн үедээ тамын хаалга мэт төсөөлөгддөг байсан саруулхан танхимдаа хичээлд суухгүй, ширээн дээр нь унтахгүй аль эсвэл юм сараачихгүй...Сурагч гэж нэрлэгдэж явсан тэр азтай үед минь эрлэгийн элч мэт санагдаж байсан ачит багш нарынхаа залхуутай ч сэтгэлээсээ хичээлийг нь сонсож чадахгүй, аль эсвэл муу дүнгийг нь дэвтэр дээрээ тавиулчихаад бухимдаж суухгүй...
10 жил...Харвасан сум шиг хурдан өнгөрсөн гунигтай, жаргалтай мөчүүдээ эргэн санан, цаасан дээр буулгахад хэдэн өдөр аль эсвэл хэчнээн балны бэх зарцуулахыг үнэндээ би хэлж мэдэхгүй нь. Юутай гэгээлэг, юутай гэнэхэн, юутай хөгжилтэй түүхийг бичих байсан бол...Хэзээ ч мартахгүй дурсамж, хэзээ ч арилашгүй бичээс, хэзээ ч урагдашгүй зураг болон миний сэтгэлийн хамгийн гүн, нууцлаг тэр хэсэгт "чи" байраа эзэлжээ...
Сургуулийнхаа урдуур өнгөрөхдөө хурдхан алхаад гарахыг би хүсдэг болсон, сэтгэлээрээ тийшээ ороод зорилгогүй дэмий чалчиж суухыг, гуанзны орлогыг хаагаад сандал эзлэхийг, эсвэл зүгээр л, зүгээр л зүгээр л баймаар санагдаал...Сургуулийн хаалгаар гарч ирж буй, аль эсвэл 1-р сургууль гэсэн логотой формтой хүүхдүүдийг хараал эд нар шиг явж билээ гэсэн бахархал төрөх авч хажуугаар нь буцаад нэг очих юмсан гэсэн битүүхэн атаархал төрөх болжээ.
Оюутан болжээ гээд надад нэмэгдсэн ачаа алга харин ч чөлөөтэй болчихсон ч юм шиг, нэмэгдсэн хариуцлага алга харин ч даалгавар ч байхгүй эрх чөлөөтэй ч юм шиг, яг үнэнийг хэлэхэд. Одоогоор мэдээгүй байгаа л бололтой, гэхдээ хичээлээ жаахан хийдэг болсон, ухамсар сууж эхэлсэн гээд л дэвшилттэй тал байх шиг байна. Номын санд суудаг болж, хичээлдээ асуугдах гэж ном эргүүлдэг боллоо. Хичээл дээрээ унтчихгүймсан гээд өөрийгөө хүчилдэг боллоо гээд л цаашдаа арван жилээс ч илүү адал явдал хүлээж байж мэдэх ч юм шиг.
Их сургуулийн амьдрал завгүй хэрнээ зугаатай бололтой. Цонхтой цаг ихтэй, бие дааж хичээл хийх шаардлагатай, чамд маш олон, бүр өргөн боломж нээлттэй байна. Хэрвээ чи овсгоотой л байж чадвал ирээдүйд сайхан амьдрах амьдралынхаа үүдийг нээж ч мэдэх юм. Хамгийн гол нь өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй гэдгийг, залхуу гэдэг найз миний хамгийн заналт өрсөлдөгч гэдгийг, цаг хугацааг ямар агуу хурдан юм бэ гэдгийг би мэдэрч, мэдэж, ухаарч, ухаж ойлгож эхэлж байна. Удахгүй амьдрал гэдэг их далай руу, Их сургууль гэдэг хөлөг онгоцонд суун, Аз жаргал гэдэг арал руу тэмүүлж яваа uundaa хэрхэн хурдан, аюулгүй тэнд хүрэх нууцыг, хажуугаар нь гарч ирэх олон олон боломж, азыг хэрхэн шүүрэх, булаах арга ухаанд суралцаад мэдэх болноо гэдэгтээ итгэлтэй байна...Чамд, надад, бид бүгдэд БОЛОМЖ бас СОНГОЛТ байгаа гэдгийг үргэлж санаарай...

Уншаад нэг үзээрэй

Tsengel бичсэн.
Тулааны урлагийн аугаа мастер, жүжигчин Жет Ли "Баатар" хэмээх кинонд тоглосныхоо дараа CNN-ийн Ларри Кингийн "Одоо цагт баатар байна уу" гэсэн асуултад "Байгаа, Тэр бол Асашёорюү. Жинхэнэ Монгол баатар" гэж хариулан Монгол цустай хүн бүрийн самсааг шархируулсан.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч Б.Ганчимэг үндэсний бахархал болсон их аваргын сэтгэлийн утсыг хөндөн ярилцсан нь олон мянган уншигчдын талархлыг хүлээгээд байна. Түүний "...Мэргэжлийн сүмогийн ертөнцийн өнөө цагийн "Хаан", дэлхийн супер од Асашёорюу Дагвадоржийг урьж халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Тэр урьд өмнө нь хэзээ ч энэ төвшинд дотоод сэтгэлээ нээж байгаагүй юм..." хэмээн өмнөтгөсөн энэхүү ярилцлага энэ намрын "бестселлер"-р тодроод байна.




-Эрхэм Ёкозүна, та өнөөдөр ахиад л дуулиан шуугиан дунд зогсож байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд таны тухай ээлжит сенсаациар амьсгалж байгаа энэ өдрүүдэд та эх орондоо ирлээ. Зодог тайлаагүй байгаа Ёкозүна шүүхийн танхимд өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн анхны тохиолдол энэ боллоо гэдэг үнэн үү?

-Эхлээд хоёулаа мэнд усаа мэдэлцчихье, тэгэх үү.

Та уг ярилцлагыг цааш нь бүрэн эхээр нь уншаад үзээрэй. Их аваргын жинхэнэ дотоод сэтгэлийг нээн харуулсан энэ ярилцлагыг http://news.gogo.mn/r/43914 хаягаар орж уншаарай.

Хүн төрөлхтний түүх дахин эхэлнэ

Tsengel бичсэн.
Дэлхийн олон зөнч мэргэд тодорхой хугацааны дараа дэлхий ертөнц дээр гарах өөрчлөлтүүдийн талаар барин тавин өгүүлсэн байх нь шинэ содон зүйл огт биш. Мөн орчлон хорвоо орвонгоороо эргэнэ гэх зэргээр ирэх үйл явцыг таамаглан хэлсэн байх нь элбэг. Энэ удаа дэлхийн улс орнуудын эрдэмтэн мэргэд гэхээсээ илүү зөнч зурхайчид хөх цэнхэр гаригийн маань ирээдүйн талаар ямархуу бодолтой явдгийг нэгтгэн толилуулж байна. Ингэхэд итгэх эсэх нь үнэндээ хувь хүний хэрэг шүү дээ.


2009 он

Цөмийн цэнэг бүхий пуужин санамсаргүй тохиолдлоор дэлбэрч, Хойд Солонгосын нэгэн хотыг газрын хөрснөөс арчина. Ингэснээр НҮБ цөмийн зэвсгийг бүрэн устгах шийдвэр гаргана.

2010 он

Гаднаас маш бага киловаттын тэжээл авдаг квантын авсаархан генераторыг анх ашиглалтад оруулж, сансраас эрчим хүч “гаргаж” авна. Ингэснээр дулааны болон атомын цахилгаан станцууд хаагдана. Хэдийгээр “том ахын” Засгийн газар нэлээд эсэргүүцэл үзүүлэх боловч электрон мониторинг нийгмийг мэргэжлийн гэмт хэргээс чөлөөлнө.

2011 он

Марианын усанд амьдарч асан дэлхийн хамгийн томд тооцогдох 75 метр өндөр аварга наймаалжийн зургийг авч хадгална. Яг энэ онд Бархасвадийн “Европ” мөсөн далайгаас түүнээс ч том далайн амьтанг олж илрүүлнэ. Учир нь робот тагнуулч энэ мөсөн далайг өрөмдөж хосгүй их баялгийг нээх болно.

2012 он

Сансар хоорондын онгоцууд тогтмол нислэг үйлдэж эхэлнэ. Сансрын аялал нь агаарын замыг анх удаа эзэмшиж эхэлсэнтэй адилхан түүхийг давтах болно.

2013 он

Брунейн султаан сансрын хамгийн анхны бизнес аяллын цорын ганц гишүүн болно.

2014 он

“Хилтон” нэртэй сансрын зочид буудал баригдаж эхэлнэ. Мөн агаар мандлын дээд давхаргад шууд шатаагаад хаячихдаг байсан “Шаттлын” шатахууны савыг барилгын гол материал болгон ашиглах юм байна.

2015 он

Квантын генераторын бүтээгдэхүүнийг хүмүүс ашигладаг болсноор эгэл бөөмсийг атомын хэмжээнд хянах чадвартай болно. Мөн химичдийн мөнхийн мөрөөдөл биелэнэ. Үүний үр дүнд хар тугалга, зэсийн үнэ алтнаас өндөр болж үйлдвэрлэлд ихээхэн хэмжээгээр ашиглана.

2016 он

Дэлхийн бүх валют устана. Мөн зөвхөн мегаватт/цаг гэсэн хэмжүүрийг хэрэглэх болно.

2017 он

Арванхоёрдугаар сарын 16-нд сансрын “Хилтон” зочид буудал нээгдэнэ.

2018 он

Хятадад анх удаа парламентийн бүх нийтийн чөлөөт сонгууль явагдана.

2019 он

Хойд туйлын орчим аварга том солир унана. Хүний амь үрэгдэхгүй боловч Канад, Гренландын эргээр хар салхи дэгдэнэ. Дэлхийд аюултай солируудыг тойрог замаас гаргах “аврагч” төслийг хэлэлцэж эхэлнэ.

2020 он

Хиймэл хүний тархи жинхэнэ хүний тархины хэмжээнд сэтгэдэг болно. Ингэснээр дэлхий дээр ухаант амьдрал бүхий хоёр огт өөр төрлийн хүн амьдарч эхэлнэ. Зорчигч бүхий сансрын хөлгүүд ойрын оддын зүг аялж эхэлнэ.

2021 он

Марс дээр анх удаа хүн бууна. Маш олон таагүй нөхцөлтэй тулгарах болно.

2023 он

Компьютерийн тусламжтайгаар анх удаа аварга динозаврын ДНК-г ашиглан түүнийг хувилж гаргана. Флоридад Триасын үеийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулна. Харуул хамгаалалтын нохойг минидинозаврууд солино.

2024 он

Тэнгэрийн заадсаас илгээсэн анхны хэт ягаан туяан дохиог хүлээж авна.Түүнийг хараахан тайлж уншиж чадахгүй.

2025 он

Эрдэмтэд нейробиологийн шинжлэх ухаанд чухал алхам хийснээр хүний мэдрэхүй хэрхэн ажилладаг гол нууцыг тайлна. Ингэснээр хүмүүс хоорондоо үг хэлээр биш оюун ухаанаараа харьцдаг болно. Тэгэхээр эмч өвчтөнийхөө юу өвдөж байгааг шууд мэдэрнэ гэсэн үг юм. Мөн үүний үр дүнд шүүх, мөрдөн байцаалтын ажиллагаанд асар их амжилт гарна. Энэхүү давхар тархийг гагцхүү нүв нүцгэн толгой дээр “наах” учир хиймэл үсний үйлдвэрлэл хаагдаж,үсчний мэргэжил устана.

2026 он

Сурталчилгаа үнэн байх зарчмыг Сингапур анх удаа хуулиндаа тусгаж өгнө.

2036 он

Хятад улс үндэснийхээ нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлэн, эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно.

2040 он

Жирийн чулууг шууд алмаас эрдэнийн хэмжээнд хүргэх технологи бий болно. Ингэснээр хөдөө аж ахуй, үйлдвэрлэл гэсэн ойлголт устаж түүнтэй хамт хүн төрөлхтний гол шинж, хөдөлмөр гэсэн ойлголт мөн устана. Урлаг, тоглоом, наадам, боловсрол дээд цэгтээ тултал хөгжинө. Үүний өмнө хүн төрөлхтнийг хооллохын тулд ашиглагдаж байсан асар уудам газар нутаг унаган төрхөндөө орж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ургац, тариалалт гэсэн ойлголт устана гэсэн үг.

2045 он

Өөрөө өөрийнхөө бүх хэрэгцээг хангадаг супер орон сууцнууд бий болно. Хоол унданд зайлшгүй шаардагдах нүүрстөрөгчийг агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислээс гаргаж авна.

2047 он

50 жилийн турш Хятадын тусгай бүсээр тооцогдож ирсэн Хонконг албан ёсоор эх газартайгаа холбогдож, нааш цааш зорчиход ямар ч хүндрэл бэрхшээлгүй болно.

2050 он

Утопи байдлаас гарахын тулд хүн төрөлхтөн огт өөр амьдралыг хүсэн мөрөөдөх учир сар болон Антрактид дээр онц сонирхолтой, адал явдал дүүрэн амьдрал бүхий нийгмийг бий болгоно.

2051 он

Сарны ашиглагдаагүй байсан хэсгийг дэлхийн газрын эздэд өгнө. Энд ихэвчлэн роботууд ажил үүрэг гүйцэтгэх ба дэлхийн өндөр настнууд ирж амьдарна.

2057 он

Аравдугаар сарын 4-нд анхны хиймэл дагуул хөөргөсний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэхүү баяр ёслолын ажиллагааг зөвхөн дэлхий бус олон арван гараг, түүний дагуулууд дээр тэмдэглэх болно.

2061 он

Сүүлт од Галилей эргэж ирнэ. Хүн түүний цөмд нэвтрэх болно. Энд дэлхий дээр талийгаач бологсдын сүнс “унтаж” буйг нээнэ.

2090 он

Хүн төрөлхтөн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг эрчим хүчинд хэрэглэхээ зогсоож дахин газрын тос, шатдаг хийгээ ашиглаж эхэлнэ. Энэ нь мөсдөлтийн шинэ үе эхэлсэнтэй холбоотой бөгөөд ийм арга хэмжээ авсны үр дүнд уур амьсгал дулаарч эхэлнэ.

2095 он

Жинхэнэ сансрын хөдөлгүүрийг зохиосноор тийрэлтэт хөдөлгүүрийг хална. Үүний үр дүнд урьд нь зөвхөн роботуудаар шинжилж асан ойрын оддын зүг хүмүүсийг илгээнэ.


2100 он
Хүн төрөлхтний түүх дахин эхэлнэ.

Эх сурвалжыг Өнөөдөр сониноос

Та бүхнийхээ амар амгаланг айлтгая

2008-11-14 Enkh бичсэн.

Интернетээр хэсч яваад олсон зүйлээ хуваалцахыг хүслээ.Та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн үүднээс шүү дээ мэдээж.За тэгээд Энэ талаар санал бодлоо чөлөөтэй солилцьё манайхаан.Энэ талаар өшөө мэддэг бүхнээ нэмээрэй гэмээр байнаа.

ТАРХИНЫ Фитнесс

/"Боннын" Т.Алтангэрэл/

Америкийн нэртэй эрдэм­тэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны академийн сэтгүүлд хэвлэг­дэн гарчээ. Тэрээр лабора­торийн туршилтдаа энгийн хүмүүс болон байнгын бя­салгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шал­гарсан Мингүр ринбүүчийг Далай багшийн санал болгос­ноор оролцуулсан аж. Тархи­ны нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан суд­лахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлслийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зур­гаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэг­лэдэг бол Мингүр ринбүүчийн толгойд маш нарийн шин­жилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

1987 odriin soningiin zariin lavlah



Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэ­лийн (эхийн хайр шиг) мэд­рэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүү­сийн­хээс хэд дахин илүү, харин Мингүр ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхш­руул­тал маш өндөр үзүүлэлт гар­чээ. Тархины үйл ажилла­гааны ийм өндөр эерэг үзүү­лэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлслийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам на­рынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тар­хийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тай­ван мэдрэмжийг төрүүлдэг хэс­гийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гад­ны нөхцөл байдлаас үл ха­мааран нигүүлсэнгүй, ам­га­лан мэдрэмжээ удаан хад­галж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоо­хон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шал­гаруулж байжээ.

Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэ­хэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих бо­ломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судла­лын чухал ач холбогдолтой судалгаа болов. Тархи судла­лын энэ чиглэлийг невроп­ластик (тар­хины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж занш­сан мэдрэлийн эсийн до­хиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх гэх мэт) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадва­рыг хэлдэг. Оросын Нобе­лийн шагналт зохиолч Б.Пас­тернакийн "Живаго эмч" зо­хиолд гол баатар нь "би ер­төнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (плас­тическое восприятие) илүү дуртай" гэж хэлж байсан нь санаанд орж байна. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хү­ний сэтгэл ханамж, аз жар­галын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чад­лаа.

Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жар­галтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр мэргэжил, бусад шашны хүмүүсээс илүү буд­дын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн ан­хаар­лыг татаж энэхүү тур­шил­тад оролцсон нь чухам­даа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нар­тай хамтран ажиллахыг хүсч бай­на. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлгол­туудтай дүйж, харилцан нот­логдож байгаа талаар Мингүр ринбүүчи өөрийн саяхан гар­гасан номондоо бичжээ. Тэ­рээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уул­заж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа та­лаар шинжлэх ухааны үндэс­тэй тайлбарыг хийсэн тө­дийгүй хоосон чанар ба кван­тын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж но­мондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна. Энэ талаар доор дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажил­лагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханам­жийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нө­лөөнд хүргэ­дэг талаар мэдэх нь буддын гүн ухааныг шүтэж ирсэн мон­голчууд бидний хувьд маш чу­хал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьт­наас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайл­барлаж бо­лох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүүгээрт, хүн мэдлэг дам­жуулах чадвартай, хоёр­дугаарт, хүн соёлыг бий бол­годог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Мон­гол­чуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаад­тай, гайхам­шигт эрдэм чадал­тай лам нартай байсан. Ха­рамсалтай нь өнөөгийн мон­голчууд оюун­лаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөг­жүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна.

Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухим­далд дийлдэн, явцуу, хязгаар­лагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад филосо­фи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөн­цийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амь­дардаг. Зөвхөн харагдаж бай­гаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодгоос хүчир­хийлэл, мунхаглал, омог дээ­рэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнч­лэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

Сэтгэлээ танин мэдэхҮй

Буддын сургаал нь сэтгэ­лээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхам­шигт хүч чадлыг бүрэн дүүрэн таньж мэдэх нь буддын сур­гаалын цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн тань­сан хүнийг гэгээрсэн гэж болох юм. Хэн бүхэн өөрий­гөө ажиглан хэсэгхэн хуга­цаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, ху­вирч байдгийг мэдэж болно. Аль нэг бодол санааг онцгой­лон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тар­хинд орж гаран байхыг ажиг­лах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанар­таа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаа­на маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чи­нээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чад­вар, чанар гэж томъёологдох боломжтой гэж Мингүр Рин­бүүчи үзсэн нь сонирхол татаж байна. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах бо­ломжгүйтэй ижил гэсэн үг. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нар­тай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагд­даг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа "өнгөө" хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татъя. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхдэдээ музейн үзмэрийн чухал, ач холбог­дойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийн­хээ яриаг тайван сонсч үзмэ­рийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэд­рэх нь үгээр илэрхийлэг­дэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргал­тай мэдрэмжийг мэдэрч сэт­гэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямар ч хувирамт­гай орчинд байсан энэ чана­раа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрий­гөө, өөрийнхөө оршин тогт­нолын төлөөх аминчхан бо­дол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүнийг сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрий­гөө хайрлаад зогсохгүй, бус­дын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүний­гээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэм­ших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэг­тээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ ба­талж, амьдрал дээр хэрэг­жүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дар­га, бизнесмен гээд ямар ч хүнийг өөрийн тогтсон дадал зуршлаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн.

Сэтгэлийн өнгөн талд бай­гаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртгийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцөлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чө­лөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн ча­нар­таа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөд­лөлөөс ангид амгалан оршдог. Ямар ч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсний шинж юм.

Бурхан багш энэ талаар нэгэн сургаал айлдсан бай­даг. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баял­гаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгө­рөө­жээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Тэ­гэ­­хээр хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баял­гаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байж, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрч­лөг­дөж, тэрээр ядуурал гач­лангаас ангижирсан. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр "эрдэнэ­сийг" нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь ха­рамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрч­лөгдөх сөн.

Тархины парадокс буюу сэтгэлээг ЧӨлӨӨлӨхҮй

Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайл­бал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анх­ны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр бо­ловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лим­бийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм. Лимбийн хэсэгт дохио боловсруулж байх яв­цад тэрхүү дохиог тархины дээд хэсэг буюу дүн шинжил­гээ хийдэг неокортексийн хэсэгт шилжүүлж, тэр нь энэхүү улаан бөөрөнхий эд нь юу болохыг тогтоодог. Ингэх­дээ түүнийг тархинд хадга­лагдаж байгаа бусад мэдээл­лэлтэй харьцуулж, хайрцаг­лаж, дүн шинжилгээ хийснээр АЛИМ болохыг нь тодорхойл­дог аж. Учир нь хүний тархинд алим гэдэг энэ загвар хэдийн хадгалагдчихсан, алимтай холбоотой урьдны олон таа­ламжтай мэдээлэл байж бай­даг. Үүний үндсэн дээр хүн энэ алимыг яах, ямар үйлдэл хийхээ тодорхойлдог. Харин хэрвээ хүн урьд өмнө хэзээ ч алим гээчийг харж, амталж үзээгүй, энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, тархинд нь ямар нэгэн холбогдох мэдээлэл байхгүй болбол хүн алимыг хараад тэс өөрөөр хүлээн авах болно.

Буддын ухааны үүднээс үүнийг дүгнэж үзвэл хүн угтаа алимыг бодит байгаа байд­лаар нь хүлээн авч байгаа хэрэг бус харин өөрт нь тар­хинд нь тогтож заншсан алим­ны дүр төрхийг холбогдох мэдээллийн хамтаар хүлээн авч байна.

Цаашилбал, хэрвээ энэ уламжилсан, олон жилээр тогтож хэвшсэн тархин дахь загваруудыг өөрчлөх юм бол, үүний төлөө тархийг сургаж, дасгал хийвээс, хүний тар­хинд оршсон айдас, өөртөө итгэлгүй байдал, өвчин зэрэг олон тааламжгүй "хиймэл загваруудаас" ангижирч бо­лох ба энх амгалан, аз жарга­лыг удаан хугацаанд хадга­лах боломжтой гэж буддын лам нар үздэг юм байна. Сүүлийн үед хийгдсэн клиник судалгаанаас харахад бясал­гал нь хүний тархины хайр­цаглах, аль нэг загварт оруу­лах тэр чадварыг задалж өгдөг болох нь тогтоогдсон бөгөөд аливаа зүйлийг бодит байгаа байдлаар нь хүлээн авах, тархинд хиймлээр бий болгосон ялгавруудыг арил­гахад гайхамшигтай үр нөлөө­тэй аж. Ингэснээр бясалгал хийдэг хүн нь сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй болж, танин мэдэж байгаа зүйлийн бодит чанарын талаар өөрөө тодорхойлох чадвартай бол­дог аж.

Биднийг хүрээлэн буй эд зүйлс, хүмүүс, цаг хугацаа, бид өөрсдөө ч яг чухамдаа хэн, эсвэл юу юм бэ гэдэгт хариулах нь туйлаас төвөг­тэй болохыг жаахан ухаж бодоход л харагддаг. Тухайл­бал, өн­гөрсөн, одоо, ирээдүй гэж ялгадаг цаг хугацааг аваад үзье. Өнгөрсөн цагийн талаар хүнд гагцхүү дурсамж үлдэх бөгөөд тэр нь тархин дахь төсөөлөлөөс өөр юу ч бус байдаг. Ирээдүй гэхлээр мөн л мөрөөдөл, төсөөлөл. Тэгэ­хээр яг бодитоор бидэнд ганц­хан одоо цаг л үлдэж байна уу гэмээр. Одоо цагийг тодор­хойлох гэхээр жилийг арван хоёр сар, сарыг өдөр, өдрийг цаг, цагийг минут, секунд, мөч, хором гээд яг одоо энэ мөч гэхэд аль хэ­дийн өнгөрсөн цаг байдаг. Бурхан багш Буд­да цаг хуга­цааны жил, сар, өдөр зэрэг тодорхой нэгжид хуваагдах зарчмыг харь­цангуй чанар­тай гэж үзээд, туйлын чана­раар авч үзвэл нэг өдөр ч зуун жил шиг, эсвэл зуун жил нэг хором шиг байх нөхцөл бий гэж үзжээ. Нүд ирмэхийн зуур амьдрал өн­гөр­­лөө, зүүд шиг юм гэж хөгш­чүүлийг ярихыг сонсч байлаа. Цаг хугацаа, орон зай, эд юмс, үзэгдэл, хүний өөрий­гөө "би".гэх нь хүртэл бүгд харьцангуй, бие биенээсээ харилцан хамаарал бүхий, өөрөө дангаараа оршин тогт­нох боломжгүй, хувирамтгай, яг оноогоод тэр гэх боломжгүй болохыг буддын ухаанд хэ­дийн нээжээ. Ийнхүү юмс үзэгдлийн цаад мөн чанарыг бодитоор харах нь сэтгэлгээг чөлөөлөх, гэгээрэхийн үндэс юм. Харамсалтай нь хүн юмс үзэгдлийг бодитоор нь харах, ухаарахыг бус өөрийн төө­рөгдөл мунхагт хөтлөгдөн, үүнээсээ хамаг зовлонгийн эхлэлийг тавьдаг болохыг буддын номонд заасан байна. Хүн угтаа хиймэл, харьцангуй юмнаас болж уурлах, айх, дээрэнгүй байх, өөрийгөө хэт магтах зэргээр байнгын төө­рөгдөж, тархин дахь загва­рууд, төсөөллийг туйлын үнэн мэтээр бодож, шунаж, юмыг мөнх юм шиг бодож явдагаас өөртөө болон өрөөлд зовлон авчирдаг.

Орчин үеийн тархины суд­лал ийнхүү буддын номын утга агуулгад дүйцэж, олон талаар баталгаажиж байгаа нь гайхамшигтай юм. Бурхны ном нь зовлон хийгээд түүний шатгаан, зовлонгоос ангиж­рах, гэгээрэлд хүрэх зам мөрийг заадагаараа цогц ухаан бөгөөд юуны өмнө ертөнцийн мөн чанарыг зөв, бодитоор нь танин мэдэх, сэтгэл сэтгэлгээг зөв удирдах, өөрийн энэ болоод дараах амьдралаа улам хөгжих, бур­ханлиг чанар луу ойртох утга учиртайг сургасан байдаг. Өөр бусад бүх хүнээс илүү­тэй­гээр лам нар өндөр хэм­жээний гамма долгион (аз жаргалын, сэтгэл ханамжийн тархины үзүүлэлт) ялгаруул­даг, тэр нь удаан хадгалагддаг болохыг Америкийн тархи судлаачид туршилтаар но­толсон нь үүний тод жишээ юм.

Хоосон Чанар ба квантын физик

Дээр дурдсан юмс үзэгд­лийн мөн чанарыг танин мэ­дэх, ухаарах тухайд буддын ухааны тулгуур ойлголт болох хоосон чанарын талаар өгүү­лэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнө цаг хугацааны харьцангуй байд­лын тухай өгүүлэхдээ хоосон чанарыг хэдийн ярьж эхэлс­нийг уншигч та ойлгосон байх. Бидний эргэн тойронд байгаа машин, байшин, ширээ сан­дал, уул хад, ус, од гаригс гээд бүх л биет, бодитоор хараг­даж байгаа зүйл устаж алга болж, шинээр үүсч, эсвэл өөр зүйлд хувиран өөрчлөгдөж байдаг. Та өөрөө ч хүүхэд байхаасаа өөрч­лөгдөж, үс тань бууралтах, арьс тань үрчлээтэж, дуу хоолой бүдүү­рэхийг анзаар­даг биз. Хүний толгойд янз бүрийн бодол санаа эргэл­дэж, баярлах гу­них зэргээр сэтгэл хөдлөл ч нөхцөл байдлаас хамааран ээлжлэн солигддог. Нобелийн шагналтан, суут физикч А.Эйнш­тэйн харьцангуйн онолоо нээснээс хойш цаг хугацаа, орон зай хүртэл хувьсан өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.

Аливаа юмс үзэгдлийн шалтгаан нөхцөлөөс үүдсэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгддөг чанарыг буддын ухаанд харьцангуй буюу бо­дит бус чанар гэж нэрлэдэг

Нойрны тухай

Tsengel бичсэн.
Энэхүү мэдээллийг Зууны Мэдээ сониноос авсан.

Эртний хүмүүс “Нойр бол хүний сэтгэл санаа болоод бие организмын амралт” хэмээн үзсэн байдаг. Тэгвэл Зөвлөлтийн нэвтэрхий толь бичигт “Нойр нь хүний бие организм хийгээд уураг тархины тодорхой зогсонги чанар” гэж тэмдэглэжээ. Хүн амьдралынхаа 20-25 жилийг унтаж өнгөрүүлдэг. Энэ мэдээж бага хугацаа биш. Ингээд “нойрны тухай” өгүүлье.

131 хоног унтаагүй эр

1886 онд “Оросын хуучин цаг” сэтгүүлд хатан хаан Елизабета Пет­ровнагийн нэгэн зарцын тухай со­нирхолтой өгүүллийг нийтлэсэн бай­жээ. Учир нь зарц хатан хааны дэр­гэд үргэлж сэрүүн байх шаардла­гатай гэнэ. Хөөрхий зарц хоногт үдийн хоолны дараа ердөө 15-хан минут л унтана. Энэ нь түүний хувьд ал­дагдсан эрч хүчээ сэргээхэд бо­лом­жийн хугацаа байсан гэдэг. 1995 оны арванхоёрдугаар сарын 11-нд АНУ-ын Индиана мужийн сонинд “Андерсоны Дэвид Жонс гэгч эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Тэрээр 131 хоног унтаа­гүй ч үүнээс ч олон хоног унтахгүй байж чадна гэж амласан хэмээн бичсэн байв.
Дэвид Жонс бол жирийн нэгэн. Олон хоногоор унтаагүй гээд түүний бие муудаагүй аж. “Унтахгүй байгаа­гийн ганц шалтгаан бол тамхи их тат­дагт байгаа юм” хэмээн Жонс ярьжээ.


Нойр гэж юу байдгийг 25 жил мартжээ

Унгарын Цеглед хотын иргэн Р.Са­гийн толгойн өвчний шалтгаа­ныг “олон цагаар унтдагаас” хэ­мээн оношилжээ. Эмч нар аль болох ун­тахгүй, сэрүүн байхыг түүнд зөв­лө­сөн байна. Тэрээр гэртээ ирснээс хойш урт хуга­цаагаар унтаагүй гэдэг. 25 жил хоёр сар, 11 хоногийн туршид нойр гэд­гийг мартжээ. Магадгүй унт­сан бол ийм олон жил амьд­рахгүй ч байсан юм бил үү. Өнгөрсөн жилүү­дэд тэрээр нойргүй амьдар­сан­даа хэн нэгэнд гомдоллож бай­гаа­гүй бө­гөөд түүний толгойн өвчин бүрэн арил­жээ. Энэ мэт хачирхалтай явдлууд цөөнгүй. Өнгөрсөн зуунд АНУ-ын Нью-Жерси мужийн Трентон хо­тод 90 жил амьдрахдаа нойр гэг­чийг огт мэддэггүй Алан Харлен гэ­дэг эр байжээ. Эмч нар түүний нойр­гүй амьдралд ажиглалт хийсэн ч дор­­витой үр дүнд хүрсэнгүй. Алан энэ олон жилийн турш жирийн хүмүү­сийн адилаар биеийн хүнд хө­дөлмөр эрхэлж, эрүүл хүнс хэрэглэж байв. Тэ­рээр биеийн хөдөлмөр хийсний дараа ядарч, сульддаг ч ун­таж ам­рах нь бүү хэл, амрал­таа­раа ном ун­шиж өнгөрүүлнэ. Нойргүй амьдра­лын ху­га­цаанд тэрээр хич­нээн ном унш­са­ныг бүү мэд. Аланы нойргүйд­лийн шалт­гаан нь их сонин. Ээж нь түү­­нийг хэвлийдээ тээж байхдаа тө­рө­хийн­хөө өмнөхөн ойчиж, хүндээр гэмт­жээ. Энэ нь Аланы уураг тар­хинд нөлөөлсөн гэдэг.

Сүүлийн түүх:

1960 оны арваннэгдүгээр сарын 29-ны өглөө Мадридын сонины хуу­дас­­наа дуулиант мэдээлэл гарчээ. Нар­­ны туяа нийслэлийг хүн нойр­ноос сэрээж байх үест 61 настай Ва­лентин Ме­дина гэгч испани эр Өм­нөд Касти­ли­гээс Мадрид хүртлэх 140 километр замыг дөрвөн өдөр, дөр­­вөн шөнө яв­ганаар туулж иржээ. 96 цаг зарцуул­сан энэ аялалд тэрээр нэг ч минут дуг­хийгээ­гүй бөгөөд ам­рах тухай ч бодоогүй гэнэ. Медина­гийн Мадрид руу ирсэн нь хотынхны ан­хаар­лыг өөр рүүгээ татах. Учир нь Ме­ди­на хүү­хэд бай­хаасаа л нойргүй­дэлд орсон бөгөөд яаж унтдагийг ч мэд­­дэггүй гэ­нэ. Тэрээр бичиг үсэг мэ­дэх­гүй учир шө­нийн цагаар ном ун­шина гэсэн ойл­голт байхгүй. Эмч нар түүнийг нойр­той болгох гээд ба­раа­гүй байна.

Нойргүйдлийн шалтгаан юу вэ

Уураг тархи мэдрэлийн хүчтэй цоч­­ролд орсны дараа юм уу, янз бү­рийн хортой зүйлс, мансууруулах бо­дис хэрэглэсний дүнд хүчтэй хор­дож, энэ нь сэтгэцэд нөлөөлснөөр нойр­гүйдлийг үүсгэдэг гэсэн таамаг­лал байна. Орчин үед өндөр техно­ло­гийн ап­паратын тусламжтайгаар хү­нийг удаан хугацаанд нойргүй амьд­­руулах та­лаар онол дэвшүү­лээд байна.

Бенжамин Франклин

Tsengel бичсэн.

Та бүхэндээ 100 -ын долларын дэвсгэрт дээр өөрийн "толгойг" үлдээж чадсан АНУ-ын түүхэнд нэрээ алтан үсгээр бичүүлж чадсан аугаа Бенжамин Франклины хэлсэн алдарт үгнүүдийг ниитэлж байна.

- Хичээнгүй чармайлт нь сайн сайхны эх юм.
- Эрч хүч, дайчин чанар бүх саадыг давж чадна.
- Өөртөө хайртай хүнд өрсөлдөгч байдаггүй.
- Агуу хүмүүс хэзээ ч хөдөлмөрч бус байгаагүй.
- Хэзээ ч сайн дайн, муу энх тайван байгаагүй.
- Ухаантны ам зүрхэндээ, тэнэгийн зүрх амандаа.
- Залуу эмч, хөгшин үсчин хоёроос болгоомжилж яв.
- Үг ойшоодоггүй хүн бусдаас тусламж авч чаддаггүй.
- Ажил хэргээ хөтөлж чадвал өөрийг чинь бас хөтөлж чадна.
- Төмөр, алмааз, өөрийгөө мэдэх гэсэн маш хатуу 3 зүйл байдаг.
- Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгаас өндөр өгөөжтэй байдаг.
- Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж хэзээ ч бүү хойшлуулж бай.
- Боловсролгүй ухаантан тэсрэх бодисонд байгаа мөнгөтэй/металл/ адил.
- Дэлхий дээрх хамгийн ухаалаг асуулт бол “Миний хийж чадах хамгийн сайн арга аль нь вэ?”
- Жижиг зардлуудаас болгоомжилж бай, жижигхэн цоорхойноос болж том усан онгоц живдэг.
- Хүн 20 насандаа хаан мэт аашилж, 30 насандаа оюунлаг байж, 40 насандаа бодолд автдаг.
- Хэрэв хүнийг итгүүлэхийг хүсвэл оюун ухаанаас нь илүү сонирхол дээр нь тулгуурлаж ярь.
- Танд сайн үйл хийсэн хүн та өөрөө туслахад бэлэн байгаа тэр хүнээс илүүтэйгээр танд туслахад бэлэн байдаг.
- Хэрхэн олж буй орлогоосоо багыг зарлагдахыг мэдэж байгаа хүн философич болох сэтгэлгээтэй байна гэсэн үг.
- Хэрэв та үнэхээр баян тансагийг хүсч байгаа бол шургуу хөдөлмөр, хэмнэлт гэсэн хоёр үгийг сана, Эдгээр нь мөнгө ба цагийг дэмий үрдэггүй. Харин хоёуланг нь сайн ашигла.

Өргөн хэрэглэгддэг 200 өгүүлбэр

Tsengel бичсэн.
Өнөө цагт англи хэл зүгээр л зайлшгүй хэрэгцээ болж хувирсан билээ. Тиймээс англи хэлэнд хамгиин өргөн хэргэлэгддэг 200 өгүүлбэрийг нийтэлж байна.

1. I see - Би ойлголоо
2. I quit! - Би болилоо
3. Let go! - Явуулаач
4. Me too - Би ч гэсэн
5. My god! - Бурхан минь!
6. No way! - Яг ш дээ.
7. Come on - Алив.
8. Hold on - Байж байгаарай
9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad - муугүй шүү
11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна
12. See you - Баяртай
13. Shup up! - Амаа тат, дуугүй бай
14. So long - Мөд уулзая, түр баяртай
15. Why not? - Яагаад үгүй гэж
16. Allow me - Алив би хийе
17. Be quiet! - Чимээгүй!
20. Have fun! - Сайхан хөгжилдөөрэй
18. Cheer up! - Амжилт
19. Good job! - Сайхан ажил, Сайн ажиллаа.
21. How much? - Хэдий үнэтэй
22. I’m full - Би цадчихлаа
23. I’m home - Би гэртээ
24. I’m lost - Би төөрчихлөө
25. My treat - Би даая.
26. So do i - Би ч гэсэн
27. This way - Энэ зүг
28. After you - Таны дараа
29. Bless you! - Бурхан өршөөг
30. Follow me! - Намайг дагаад
31. Forget it! - Мартаж үз
32. Good luck! - Амжилт хүсье
33. I decline! - Зөвшөөрөхгүй байна
34. I promise - Амлаж байна.
35. Of course! - Тэгэлгүй яахав
36. Slow down! - Аяархан
37. Take care! - Болгоомжтой яваарай
38. They hurt - Тэд өвдчихсөн
39. Try again - Дахиад давт
40. Watch out! - Болгоомжтой
41. What’s up - Юу байнаа
42. Be careful! - Болгоомжтой
45. Guess what? - Яасан гээч
46. I doubt it - Би эргэлзэж байна.
47. I think so - Миний бодлоор, би тэгэж бодож байна
48. I’m single - Би ганц бие.
49. Keep it up! - гүйцэх
50. Let me see - Надад харуулаач
51. Never mind - Болилоо
52. No problem! - Асуудалгүй.
53. That’s all! - Ингээд л болоо.
54. Time is up - Цаг дуусаа
55. What’s new? - Сонин сайхан?
56. Count me on - Надад итгэж болно
57. Don’t worry - Санаа зоволтгүй
58. Feel better? - Арай дээрдэв үү?
59. I love you - Би чамд хайртай.
60. I’m his fan - Би түүний фен нь
61. Is it yours? - Энэ чинийх үү?
62. That’s neat - Гоё юмаа
63. Are you sure? - Та итгэлтэй байна уу?
64. Do i have to - Би заавал уу?
65. He is my age - Тэр надтай чацуу
66. Here you are - Чи энд байсан юм уу?
67. No one knows - Хэн ч мэдэхгүй
68. Take it easy - Тайвшир даа
69. What a pity! - Ямайр гайхалтай юм.
70. Аny thing else? - Өөр ямар нэг зүйл байна уу?
72. Do me a favor? - Надад туслаач
73. Help yourself - Өөртөө тусал
74. I’m on a diet - Би хоолны дэглэм барьж байгаа
75. Keep in touch - Холбоотой байгаарай
76. Time is money - Цаг бол алт
77. Who’s calling? - Хэн залгаж байна.
78. You did right - Чи зөв хийсэн байна
79. You set me up! - Чи намайг хулхидсан байна
80. Саn i help you? - Танд тусламж хэрэгтэй юу?
82. Excuse me, Sir - Өршөөгрөй ноёнтоон
83. Give me a hand! - Надад туслаач!
84. How’s it going? - Хэр явж байна даа?
85. I have no idea - Надад ямар ч мэдэх юм алга
86. I just made it! - Би дөнгөж сая ажуулчихлаа!
87. I’ll see to it! - Би харж л байя
88. I’m in a hurry! - Би яарч байна!
89. It’s her field - Энэ тэрний өөрийнх нь салбар
90. It’s up to you - Чамаас л бүх юм шалтгаална
91. Just wonderful! - Гайхамшигтай!
92. What about you? - Би яах юм болж байна?
93. You owe me one - Чи надад нэг өртэй
94. Your’re welcome - Тавтай морил
95. Any day will do - Хэзээ ч хйисэн яахав
96. Are you kidding? - Чи тоглоогүй биз?
97. Congratulations! - Баяр хүргье!
101. It sounds great! - Дажгүй сонсогдож байна.
102. It’s a fine day - Яахав дажгүй өдөр байна.
103. So far, so good - Дажгүй шүү.
104. What time is it? - Цаг хэд болж байна.
105. You can make it! - Би хийж чаднаа.
106. Control yourself! - Өөрийгөө удирд
107. He came be train - Тэр галт тэргээр ирсэн.
108. He is ill in bed - Тэр өвдөөд орондоо байгаа.
109. He lacks courage - Тэр зориггүй
110. How’s everything? - Бүх юм хэр байна даа?
111. I have no choice - Надад ямар ч сонголт алга.
112. I like ice cream - Би мөхөөлөдөст дуртэй
113. I love this game - Би энэ тоглоомонд дуртай.
114. I’ll try my best - Би байдгаараа хичээнээ
115. I’m on your side - Би чиний талд байгаа шүү
116. Lont time no see! - Удаан уулзалдсангүй
118. Well, it depends - Ер нь харж л байж больёо доо
119. We’re all for it - Бид бүгдээрээ тэрний төлөө байгаа
120. What a good deal! - Ямар сайхан санал вэ!
121. What should i do ? - Би яах ёстой вэ?
122. You asked for it! - Чи энийг л асуугаа биздээ
123. You have my word - Чи миний үгийг сонссон
124. Believe it or not! - Итгэнэ үү байна уу өөрөө мэд
125. Don’t count on me - Надад найдаад хэрэггүй шүү
126. Don’t fall for it! - Битгий тэрэнд унаж тусаад байгаарай
127. Don’t let me down - Намайг битгий мяаруулчихаарай даа
129. I beg your pardon - Юу гэнээ дахиад хэлдээ
130. I’ll be back soon - Би удахгүй ирнэ
131. I’ll check it out - Би яасанг нь харамз
132. It’s a long story - Их урт түүх байна
133. It’s sunday today - Өнөөдөр ням гараг
134. Just wait and see! - Хүлээгээд харж бай
135. Make up your mind - Алив нэг санаа боддоо
136. That’s all i need - Миний хэрэгэй бүх юм ингээд болоо
137. The view is great - Их гоё харагдаж байна
138. The wall has ears - Энэ хана чихтэй шүү.
139. There comes a bus - За автобус ирж байна
140. What day is today? - Өнөөдөр ямар өдөр билээ
141. What do you think? - Юу гэж бодож байна даа.
142. Who told you that? - Хэн чамд наадахыг чинь хэлсэн юм?
144. Yes’ i suppose so - За, би зөвшөөрөхөөс дөө.
145. You can’t miss it - Боломжийг бүү алд
146. Any messages for me? - Надад ямар нэг захидал байна уу?
148. DOn’t give me that! - Надад битгий наадахаа өг
149. He is a smart boy - Тэр их ухаантай хүү
150. He is just a child - Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ.
98. I can’t help it - Би яаж ч чадахгүй нь
99. I don’t mean it - Би тэгье гэж бодоогүй
100. I’ll fix you up - Би чамд туслана аа
151. I can’t follow you - Би чамайг дагаж чадахгүйнээ
152. I felt sort of ill - Би нэг л өвдөөд байх шиг байна
153. I have a good idea! - Надад сайхан санаа байна.
155. It seems all right - Яахав дажгүй л харагдаж байна.
156. It’s going too far - Энэ хэтэрхий хол явчихлаа
157. May i use your pen? - Таны үзгийг хэрэглэж болох уу?
158. She had a bad cold - Тэр ханиад хүрчихсэн
159. That’s a good idea - Наадах чинь дажгүй санаа байна.
160. The answer is zero - Хариулт нь бол 0.
161. What does she like? - Тэр юунд дуртай вэ?
162. As soon as possible! - Аль болох хурдан
163. He can hardly speak - Тэр бараг ярьж чадахгүй
164. He always talks big - Тэр дандаа хог тарьж байдаг юм
165. He won an election - Тэр сонгуульд ялсан
166. I’m a football fan - Би хөлбөмбөгийн хорхойтон
167. If only i could fly - Хэрвээ би нисч чаддагсан бол
168. I’ll be right there - Би наана чинь одоохон очлоо
169. I’ll see you at six - 6-д уулзья
170. It is true or false? - Энэ үнэн үү? Худал уу?
171. Just read it for me - Надад уншаад өгөөч
172. Knowledge is power - Мэдлэг бол хүч
173. Move out of my way! - Миний замаас холд
174. Time is running out - Цаг дуусч байна
175. We are good friends - Би сайн найзууд
176. What’s your trouble? - Чамд юу тохиолдов? Яачихаав?
177. You did fairly well! - Чи маш сайн хийсэн байна штээ
178. Clothes make the man - Хувцас бол бурхан
179. Did you miss the bus? - Автобуснаасаа хоцорчихсон юмуу?
180. Don’t lose your head - Битгий толгойгоо алдчихаарай
181. He can’t take a joke - Тэр тоглоом даадаггүйм
182. He owes my uncle $100 - Тэр миний авга ахад 100-н өртэй
183. How are things going? - Xэр байна?
184. How are you recently? - Ойрд чи хэр байна?
185. I know all about it - Би бүгдийг нь мэднэ
186. It really takes time - Энэ үнэхээр цаг авах юмаа
187. It’s against he law - Энэ хууль зөрчиж байна
189. My mouth is watering - Арааны шүлс гоожиж байна
190. Speak louder, please - Чанга яриач, тэгэх үү?
191. This boy has no job - Тэр хүү ажилгүй
192. This house is my own - Энэ байшин минийх
193. What happened to you? - Чамд юу тохиолдов?
194. You are just in time - Чи яг цагтаа ирлээ
195. You need to workout - Чи жаахан дасгал хийх хэрэгтэй
196. Your hand feels cold - Чиний гар чинь хүйтэн байна
197. Don’t be so childish - Битгий хүүхэд шиг аашлаад бай
198. Don’t trust to chance! - Боломжинд битгий итгэ
199. Fasten your seat belt - Суудлынхаа даруулгыг хийгээрэй
200. He has a large income - Тэр их орлоготой хүн