Чи чадсаан, Оргил оо!!!
2008-10-26
uundaa бичсэн.
10-р сарын 18-аас 26-ны хооронд Индонезийн Балид Азийн Элсний Спортын Анхдугаар Наадам болж өнөөдөр дүнгээ гаргалаа. Энэ удаагийн наадамд Монгол улс модон бөмбөг, элсний бөх, ТРИАТЛОНы спортын төрлөөр нийт 14 тамирчин бүхий багийг илгээн элсний бөхийн +85 кг-д барилдсан Т.Энх-Амгалангийн хүртсэн 1 алтан медалийн ачаар нийт оролцсон 45 орноос багийн дүнгээр 19-р байранд орлоо.
Өнөөдөр орон нутгийн цагаар 6 цагт эхэлсэн Триатлоны эрэгтэйчүүдийн уралдаанд Монгол улсын 2 тамирчин уралдсны нэг нь манай "баатар" Ноожийн Оргил байлаа. Нийт 32 тамирчин уралдсан энэ уралдаанд манай тамирчин, 131dg-ийн төлөөлөл Оргил маань өөрийн зайгаа 2 цаг 30 минут 52 секундэнд туулсан амжилттайгаар 30-р байранд орлоо. Тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужил, ур ухааныг зэрэг шалган, усанд сэлэлт, дугуй, гүйлтийг хослуулан байж амжилтанд хүрч, барианд орсон тамирчин болгон ЯЛАГЧ болдог энэ төрөлд Оргил маань өөрийн замаа дуусгаж, бариандаа орсноор үл барам, МОНГОЛ болон 131dg-ийн нэр төрийг аварч үлдснээр жинхэнэ БААТАР бас ЯЛАГЧ боллоо. Чи Чадсаан Оргилоо, чамаар бид байтугай Монгол орон бахархаж байна...
9 сэтгэгдэл:
naiz nohod uls oron chini chamaar baharhaj bna oshoo ihiig hiigeerei
Ori bayar hurgey!
...bayr hurgiii... Goy shuu
ovoo muu gar shuu tee. dongoj sayahan huuhed nasaa udsen yum baina
.......mmmmm.......
Одоо л нэг санаа амарлаа... хэхэ
Ори баярлалаа ....
............sn bna..................
Sain bainaa Orgiloo chi ulam ihiig chadnaa !!
...............Hehe....Mundag shu...Manai hun hamgin baga ni bsan bha........
bariandaa oroogu hun bgamu? 32oos 30d ymuu! zaza bisain medku l ym humuus bayar hurgechij bayar hurgey!
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...