...Гэгээн алсад одох юмсан...

2008-10-15 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу, манайхаан, удтал блогдоо нийтлэл бичсэнгүй, олон шалтгаан, шалтагууд байсан гэхдээ өнгөрсөн хойно тэрийг тоочиж цаг алдаад яахав. Блогийн админуудын зөвлөлийн гишүүний хувьд хэд хоногийн өмнө зарласан хуралдаа өөрөө хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүйдээ хүлцэл өчөөд, тэр үеээс өнөөг хүртэл, ер нь үүсээд байгаа асуудалд хариулт өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бичиж байна.

Анх жил хэдэн сарын өмнө байгуулахдаа л бидний хэсэг нөхөд нэгэн зорилгын дор элдэв саад бэрхшээлийг үл тоон энэ блогийг ангийнхаа тусын тулд, ангидаа сурдаг хүүхдүүдийг хоорондоо эвтэй, нэг хамт олон болоосой гэсэндээ нээж байсан цаг саяхан мэт. Нэг нэгэндээ тусалдаг, нэг нэгнийгээ урмаар дэмждэг, нэг нэгэндээ зөвлөдөг тийм хамт олон болоосой гэж би хүссэн. Хүслээ биелүүлэхэд цаг хугацаа хэрэгтэйг би мэдэж байсан. Бүхэл бүтэн жилийн турш олон хүн биднийг ийм юм хийдэгт маань гайхаж, тэнэг мангараар нь дуудаж байсан, хайран юм гэж шагширч байхыг нь ч сонссон, алдаа гаргалаа гэж загнуулж ч үзсэн. Охидоо блогтоо оруулдаг болгох гэж нүүрэн дээрээ тэдний зургийг тавьж арын фоноо ягаан өнгөтэй болгож байлаа, уншаад унтуулчихгүйсэн гэсэндээ рекламууд, бас тоглуулагчдыг тавьж, бусад блогоос хоцорчихвий гэсэндээ тэднээс өрсөн олон зүйлсийг бид хийж байсан. Тиймээ, бид бүхэл бүтэн жил 4 сар энэ ангид болж байсан бүхнийг, та нарт хэрэгтэй бүхнийг, өрнөж байсан адал явдал бүхнийг бичиж байсан. Ганцхан хүслийнхээ төлөө-Зорилгодоо үнэнч байхын төлөө бүхнийг үл хайхран бичиж байсан юм.
Анх надад нэг зорилго байсан юмаа, үргэлж бас та нартаа хэлдэг байсан, хэрэгжүүлэх гэж үргэлж хичээдэг байсан. Үр дүнг нь харж эхэлж байсан, гараад ч эхэлсэн та харж байгаа... БҮГДЭЭРЭЭ НИЙТЛЭЛ БИЧДЭГ БОЛОХ... Энэ миний хүсч байсан зүйл. "Салъя гэж салсангүй ээ, салаа замын эрхээр салж байна" гэдэг шиг бид бүгд л өөр өөрийн зам мөрийг хөөгөөд салахдаа муу ч үгүй хэдэн жил хамт сурсан найзуудтайгаа холбоотой байг дээ гэж л бодсон юм...
Чи оюутан болоод шинэ сургуулийнхаа тухай, шинэ найзуудынхаа талаар, хичээлийнхээ талаар, аль эсвэл бие даалтаа ч гэсэн тавиад найзуудтайгаа хэлэлцэж, бас хуурч хөөрч болно, чамд найзууд чинь итгэл найдвар бэлэглэх болно...
Чи гадаад явбал тэндэхийн тухай сонин хачин, өөрийнхөө шинэ орчин, адал явдлыг блогтоо бичээд л, найзууд чинь дэлхийн өнцөг булан бүрээс чамд баяр хүргэж, урмаар тэтгэж, сэтгэлд чинь баяр баясгаланг мэдрүүлэх болно...
Чи эхнэртэй болоод жам ёсоор хүүхэдтэй боллоо, шинэ ээж, аавын паян, зовлон бэрхшээл, аль эсвэл ололт амжилтаа чи бичих болно, хариуд нь туршлагатай аль эсвэл ирээдүйн аав ээж-найзууд чинь чамд тэр бүхнийг даван туулах эрч хүч, аль эсвэл тэр амжилтаа үүрд хадгалах тэр хайрцагны түлхүүрийг нээж өгөх болно...
Бүр сүүлдээ энэ блог маань чиний, таны, бидний, бид бүхний НӨХӨРЛӨЛИЙН бэлэг тэмдэг, гэрч болж үеийн үед үлдэж, магадгүй түүхэнд, номонд бичигдэж, ирээдүй хойчид минь үлгэр дууриал болох болно...
Би яг л ингэж бодсон...Гоё биш гэж үү...
"БЛОГОО ХААЛАА" гэдэг үгийг би өмнө нь нэг бус удаа хэлж байсан үгүймаа гэхэд хаах юмсан гэж бодож байсан, үнэээн. Нуулгүй хэлэхэд надад гутрах, шантрах, бас дургүй хүрэх үе гарч л байсан. Гэхдээ би яг одоо, энэхүү нийтлэлийг бичээд сууж байхдаа өөрийгөө ямар УТГАГҮЙ юм бодож байсан юм бэ гэж зүхээд сууж байна. "Ром нэг өдөрт баригдчихаагүй" гэдэг шиг хүсэл минь нэгхэн жилд биелэхгүйг ухаарч байна, та нарыг яагаад нийтлэл бичдэггүйг ойлгож, ухаарахыг оролдож байна. Блогийн талаар "А"-ч үгүй бичиж эхэлж байсан үеэ эргэн санаж байна, нетгүй, сканнергүй байсан үеэ дурсаж байна, үнэхээр хүсээд зориод, бүтээнээ гээд явах юм бол бүтэх байлгүй гэдэгтэй санал нийлж байна.
Би дахиж мессенжерт ороход чинь "та блог дээрээ нийтлэл бичихгүй юм уу" гэж ёжилж асуухгүй ээ. Дахиж хэнийг ч хүчлэхгүй, хэнийг ч шахахгүй. Би та нарт итгэж байна, бүгд дор дороо тунгаагаад үзээрэй, блоггүй, дурсамжгүй анги ямар байхыг нэг төсөөлөөрэй. Аз болж биднийг дахиж тийм аюул заналхийлэхгүй.
Бүгдээрээ нэг нэгэндээ урам зориг өгж байя л даа. Сэтгэгдэл бичицгээе, та хэрвээ нэг ч гэсэн нийтлэл бичиж байсан бол сэтгэгдэл ямар их үнэтэй байдгийг бага ч болов ойлгосон л байх. Эерэг утгатай ч бай, сөрөг утгатай ч бай, чиний нийтлэлийн сэтгэгдэл нэмэгдсэн л байвал чи өөртөө таашаал авч, бас дахиж юуны ч тухай хамаагүй бичих эрч хүч чамд хуримтлагдах болно. Биднээс сэтгэгдэл бичихэд тийм ч их хүч зарцуулагдахгүй шүү дээ, "Үгээр хүнийг алж ч болно, сэхээж ч болно" гэдэг шиг нэг үг байсан ч хэн ч гомдохгүй.
Та нарын инээмсэглэлийг би одоо мэдэрч байна. 1-р сургуулийн 11г-ийнхаан гэж ийм л хамт олон байдымдаа гэж бусдад атаархуултал блогоо авч явсан та нараараа би үргэлж бахархдаг. Энэ блог бол зөвхөн ЛМО, Төөгөө бидний өмч биш шүү дээ, энэ бол бид бүгдийн өмч, юугаар ч үнэлэшгүй хөрөнгө. ДУРСАМЖ МИНЬ, дурдатгал минь, ухаарал минь, бухимдал минь, аз жаргалтай цагууд минь, хөгжилтэй агшнууд минь энд л хуримтлагдсан, хураагдаж байгаа, хадгалагдах ч болно. Хамтдаа нандигнан, арвижуулж, гайхуулцгаая...
Би энэ нийтлэлийг ангийнхандаа, андууддаа ухаарал бэлэглэхийн тулд бичлээ. Блог бичих гэдэг энэхүү ажлыг ариун үүрэг хэмээн ойлгоосой гэсэндээ, зүгээр л 131dg гэдэг хамт олны тухай бичдэг фен клуб гэж битгий хараасай гэсэндээ бичлээ. Хэтэрхий нуршуу зүйл бичсэн бол уучлаарай, гэхдээ би бусдын л адил сэтгэгдлээр тэжээгдэж, урмаар тэтгэгддэг 131dg-ийн гишүүн эрхэм цолоороо бахархдаг энгийн нэгэн хүн гэдгийг санаарай.
...БИД ҮРГЭЛЖ НЭГ АНГИЙНХАН: БИД АРВАН НЭГИЙН Г-ИЙНХАН: БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА ХҮЧТЭЙ БАС ХӨГЖИЛТЭЙ...
ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН: АМАРСАЙХАНЫ УНДРАЛ

38 сэтгэгдэл:

Anonymous said... ( 15/10/08 21:02 )

Гэхдээ л Нямхүү УЛААН хэхэ... FOREVER & BEST 131DG

Anonymous said... ( 15/10/08 21:05 )

chinii helsen shig rom neg odor t bosooguiee bolnoo bugdeeree bolgono bi ch bas hicheenee

Anonymous said... ( 15/10/08 21:05 )

tiim shuu bid evtei baihdaa huchtei bas hogjiltei
Uramiig in avch uyrdag hun bi
Uuralsan uydee nohdoo harj taitgardag engiin biy
Uusan bid biy biydee denduu ih dassan
Uidah ch zavgui nasandaa uram zorigoor duuren alhatsgaaya

Anonymous said... ( 15/10/08 21:08 )

10 10н бөөс алцайг чинь даган жиргэнээ
Алдрайхан төрсөн чи минь алцайгааа майжин мишээнээ
хаха манайхан шалгалтын өмнө дуулж нтр тэнэгтээ бэз дээ... агуу тэнэг хүмүүс шүү бид нар...

Anonymous said... ( 15/10/08 21:09 )

uneheer yum bodogduulsan niitlel bna, unen ch ugnuud bna, bid urgelj hamtda huchtei bas hugjiltei gdg ug goy iimaaa... za teed bugd udq niitlel bicheegu hun uldq bolno gj naidjiina

Anonymous said... ( 15/10/08 21:09 )

chinii helsen shig rom neg odor bosoo gui ee bolnoo bolno bugdeeree chadnaa bi bas hicheenee

Anonymous said... ( 15/10/08 21:11 )

Ene dahiad gartsan bna zoohon netiin dogoldol keke bugdeeree hicheegeerei niitlel bichjiieee

Anonymous said... ( 15/10/08 21:13 )

2 минутын дотор 6 сэтгэгдэл.. аймар наасан

Zoog!! said... ( 15/10/08 21:14 )

аймар аймар...

Anonymous said... ( 15/10/08 21:16 )

za teheer ene niitleliig 131dg iigiin gishuudiin sanlaar blogoos archihaar bolloo uchir in ene niitlel udah yum bol udahgui achaallaa daahaa baij dogoldoh uuseh uchir haahiig shaardaj bna

Zoog!! said... ( 15/10/08 21:22 )

дэмжив... миний сэтгэгдлтийн тоог гүйцлээ больё оо больё

Anonymous said... ( 15/10/08 21:33 )

...............hehe sn bna.............

Anonymous said... ( 15/10/08 22:25 )

Тиймээ үр дүн нь гарч байгаа, Blog маань бидний хувьд улам үнэ цэнэтэй зүйл болсоор байх болноо.

Anonymous said... ( 15/10/08 23:14 )

za gutsaa minii bichsen niitlel deer gardag shtee ternees bolool undral ene blogiig neesen bku yu. ter helj baigaa ugnuud ni bugd yg holbootoi bga ta nar tulgaj haraarai ntr hehe nargij heluul iim l bh shiwdee. unshaad setgel hodolchloo sht undralaa yg l niitlel deer yriltsaj suusan ue sanaand orood bugd dursagdaad hehe. chamd odoo temdegleliin dewter hereggu bolloo angiihan chn bugdiig chamd heleed ogno!

Anonymous said... ( 16/10/08 02:43 )

ZUV ZUV. Gehdee undralaaaa chi yag dotroo yu bodoj bgagaa bichsen ch gesen, chin setgeliin chin tsaadah bodol bas neg nuuts zuil bna. neg nuuts zorilgo ch gehiimuu. teriigee chi tehdee medej bga. NICE NIITLEL BLA.

Anonymous said... ( 16/10/08 10:10 )

blog mandtugai, 131dg mandan badrag gej...

Anonymous said... ( 16/10/08 10:13 )

gegeeen alsad odoh ymsan gej yag yu gesen yg ve?

Anonymous said... ( 16/10/08 12:35 )

hm, heleed baihad da,, ta nar udur bolgon niitlel bichij baigaach? yag nad shig..hehe unshaad ineey lde

Anonymous said... ( 16/10/08 13:17 )

ene bd neeree dandaa hudlaa hudlaa BULTERCH bhiimaa. 2 7honog alga bolchood. :D :D :D . gegeen alsad odoh yumsan gej minii bodloor.

Anonymous said... ( 16/10/08 13:19 )

margaash gehed 30 setgegdel bolchhiim bish biz de. Humuusee niitlel unshchaad bainga setgegdlee uldeej bgaacheee. bi ta nart dandaa heldeg shde. undral bainga ingej zahidag aa gej.

Anonymous said... ( 16/10/08 13:36 )

undralaa chamaas bolood humuus soliorchij ene bichij baigaag ni unshdaa

Anonymous said... ( 16/10/08 13:52 )

hereg algoo yanaa ene huudas achaallaa diilhee bolih viidee Gegeen alsad in yvuulah yumsan tolboriin dundaasaa gargaad

Anonymous said... ( 16/10/08 19:11 )

Keep up the good work.

Anonymous said... ( 16/10/08 21:09 )

Ayayaya ene minii deer bgaa setgegdel ih sodon haragdaj bna henii niitlel deer setgegdel bicheed hen deer bichdeggui yum be sonin l yum bna hahaha hohohoh xexexe xaxaxa

Anonymous said... ( 16/10/08 21:27 )

oo, unen tas bichjee, gehdee bi uundaagin bichleguudin garchguudiig ni yruusuu oilgohgu bna....

Anonymous said... ( 16/10/08 23:16 )

Horvoo delhii uudam hiih ajil ih bna ...
Husevch hyasah yum
husseneer boldog bol
ih l yum hiimeer bna

Anonymous said... ( 17/10/08 00:43 )

Horvoo delhii uudam hiih ajil ih bna ...-eregtei emegtei humuusiin ajil
Husevch hyasah yum-yuruusuu huuhed togtoj uguhgui yum
husseneer boldog bol
ih l yum hiimeer bna-ih l olon huuhedtei bolmoor bna
(((хошигнол)))

Anonymous said... ( 17/10/08 00:44 )

хахаха...

Anonymous said... ( 17/10/08 14:52 )

gegeen alsad rezinen chiherteigeee!!!! odoh gej bgaan haha......

Anonymous said... ( 17/10/08 19:16 )

Za bi yer ni hurdhan niitlel bichne ee. bugdeeree bichitsgeeye. Goe niitlel bolson bna.

Anonymous said... ( 17/10/08 21:24 )

gegeen alsad odox yumsan gedgiig ni yag sain oilgoxgui bna ternees busad ni unexeer goe boljee

Anonymous said... ( 17/10/08 22:19 )

атгасан гар111

Orgil said... ( 17/10/08 22:23 )

Гэгээн алмад одоод хэрэггүй ээ энэ хавьдаа хамтаараа блогоо уншаал ниитлэл бичээл атгасан гар шиг л байлдаа!!!

Anonymous said... ( 19/10/08 14:30 )

hehe, yor ni uundaa neg gegeeen alsad odoh ymsan gedegee tailbarlaad ugul yasiin be tegsn ni deer ym bna

Madikha said... ( 19/10/08 16:28 )

uneheer yum bodogduulhaar goy niitlel boljee

Гэгээн алсад одоод хэрэггүй ээ энэ хавьдаа хамтаараа блогоо уншаал нийтлэл бичээл атгасан гар шиг л байялдаа!!!-orig demjjiine

Anonymous said... ( 21/10/08 21:53 )

nihao.goy niitlel bn shvv.zondoo yum bodogduuljin.uundaa mergejlee buruu songotsiin bihvv hehe setgvvliin chigleleer yawahgu.toglsiin.dui bu qi

Unknown said... ( 8/9/10 11:31 )

Энэ нийтлэлийг уншаад сэтгэл их хөдөллөө. Ангийнхныхаа түүхийг мөнхөлсөн Ундралдаа баяр хүргэе. Би лав 10 жилилйн сургуулиа төгсөөд 18 жил өнгөрчээ. Одоо эргээд дурсахад сэтгэлд үлдсэн сайхан зүйл их л бага санагдах юм. Хэрэв танай анги шиг блогтой байсан бол өдийд тэр бүхнээ үзээд дурсаад сайхан л байх байсансан. Ундралын ангийнханд зөвлөе өө. Энэ блог хаагдлаа гээд бод доо. Ямар байна? Би танай анги биш ч гэсэн надад та нарын өмнөөс харамсах сэтгэл төрж байна. Найздаа урам өгч ганц ч гэсэн үг өгүүлбэр бичиж байгаарай. Баярлалаа гэхэд л болно ш дээ, хэрэв зав багатай байгаа бол

Anonymous said... ( 21/9/10 21:21 )

odoo unshihad sonin l sanagdjiiina

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...