...Азны тухай, Амжилтын тухай, Амьдралын тухай...
2008-09-16
uundaa бичсэн.
Сүүлийн хэдэн өдрүүд ёстой л зүүд зэрэглээ шиг, аль эсвэл хар дарсан зүүд шиг үргэлжилж, амьдралын минь хэдхэн ч гэсэн үнэтэй мөчүүд нүдэнд харагдахгүй ч хажуугаар минь хайр найргүй өнгөрөх цагийн зүүний дагуу ард минь нэгэнт хоцорчээ. [...би ухаарч байна, би эргэж харахыг хүсч байна...] Ардаа хоцосон тэр бүхнийг би эргэн нэг дурсахыг хүсэн энэхүү нийтлэлээ эхлүүлж байна.
Би сүүлийн үед их л манараад байх шиг санагдаад байх юм, магадгүй сонсдог хөгжим, аль эсвэл орчноос минь ч болж байж магадгүй юм... Нэг л мэдэхэд нэг газар, нэг л мэдэхэд нэг өөр юм хийгээд, нэг л мэдэхэд нэг ондоо юм хэлчихсэн... Өөрийгөө ойлгоход ч хэцүү болж байх шиг, эсвэл энэ ямар нэг өвчний шинж тэмдэг юм болов уу? Гэхдээ л сүүлийн үед би яах гэж оюутан болсноо, юуны төлөө, хэний төлөө сурч байгаагаа удаан ч гэсэн бага багаар ойлгож эхэлж байх шиг... Хичээлээ хийх минь эрч ихэсч, өмнө нь байгаагүй тийм их хүчийг зөвхөн хичээлдээ би зарцуулж байна, номын санд 3,4 цагаар нь сууж урд өмнө нь гаргаж байгаагүй амжилтыг үзүүлж байна, хонгилын үзүүрт гэрэл харагдах шиг надад санагдаад байна...Одоо л хичээхгүй бол хэзээ ч үгүй гэсэн бодол зүүдэнд минь орж ирээд байх шиг байна, энэ зөн бурууг заахгүй гэж найдаж байна, бүгдээрээ жаахан хичээцгээе, үр дүнг нь өөрсдөө мэдэрцгээе...
Өнөөдөр би Микро-Экономикс дээрээ илтгэл тавьсан. Үнэндээ анх удаа би илтгэл тавих гэж тийм их хүчин чармайлтыг өөрөөсөө гаргалаа. Зүгээр ч нэг өмнөх өдөр нь суугаад хийсэнгүй, интернетээр хайлт хийж, дэлхийн залуучуудтай холбогдон асуудлаа шийдэн, олон номыг дуусгаагүй ч гэсэн эхлүүлж, бас зарим хүмүүсээс зөвлөгөө ч гэсэн авсан. Өөрөө ч гэсэн үнэхээр итгэлтэй байсан, тэгээд эхлэх гэтэл багш гуай харин маркетинг ярихгүй гэж хэлдэг юм даа. Үнэхээр ямар ч хэрэггүй, тийм их хөдөлмөрийг зарсан мэт болчихлоо, өөрийнхөө амныхаа пангаар л бараг худлаа бурсан, гэхдээ амжилттай болсон байхаа гэдэгтээ эргэлзэхгүй байгаа.. Гэхдээ хийсэн хөдөлмөртөө харамсахгүй байна гэж хэлмээргүй байна, тэгсэн ч өөртөө туршлага хураасан, мэдлэг хуримтлуулсан гэдэгтээ итгэлтэй байна. Хүсвэл, хичээвэл юуг ч хийж бүтээж болдог юм байна гэдгийг би ойлголоо, амжилт бидэнд тун ойрхон ирчихээд даллаад байгаа юм байна гэдгийг харлаа, бүгдээрээ хамтдаа тэр амжилт руу ойртоцгооё, юу байдгийг нь сонирхоё...
Гарчгийг та нар хараад гайхсан байх.. Би үнэхээр ийм л байдалд байна. Хэдэн 7 хоногийн өмнө би www.beyondtheironsea.com гэж миний хамгийн дуртай KEANE хамтлагийн нэгэн фен сайтаас зарласан уралдаанд бүртгүүлсэн, гэтэл юу болсон гэж бодож байна... Надад ялагч боллоо гэж e-mail өчигдөр ирсэн юм...
Бурхан үнэхээр байдаг ч юм шиг, Keane хамтлагийг үнэнчээр сонссоныг маань үнэлэн сугалаанд ялуулсан ч юм шиг... Гэтэл амьдрал өөрөө хатуу гэдгийг мэдрүүлэх гэж бас ялуулсан ч юм шиг. Би өөрийгөө азтай хүн үү? Азгүй хүн үү гэдгээ мэдэхээ больчихлоо...
Одоо deadline нэгэнт өнгөрсөн, миний тасалбар өөр хүнд шилжчихсэн байх... Гэхдээ би толгой гудайхгүй ээ. Нэгэнт миний урд гэрэл тодорсоор л байна, бас хичээл хийх онгод маань орчихоод байна, бас хэрвээ би хичээвэл боломж гарч ирдэг юм байна гэдгийг мэдэрчихээд байна. Би хэдэн жилийн дараа амжилтанд хүрчихээд, юу байдгийг нь мэдээд, түлхүүрийг нь тааруулж үр ашгийг нь хүртчихээд гуйж биш, гуядаж тэр тоглолтыг нь заавал үзнээ... Чармайлттай хүнд аз нисэн ирдэг гэж юутай үнэн үг вэ, азанд чи найдаж байгаа бол, өөрийнхөө боломжийг хүлээн яг одоо энэ нийтлэлийг уншаад сууж байгаа бол, тэвчээр, шантаршгүй зан л чамайг азтай уулзуулж, амжилт руу хөтлөх болноо гэдгийг сануулмаар байна

An Evening with BTIS - Did you wanna be a winner? Thanks for entering the draw for An Evening with Beyond the Iron Sea on Thursday 25th September. We're delighted to let you know that you have won! Once again, congratulations, and we look forward to welcoming you to An Evening with Beyond the Iron Sea on the 25th!Энэ зүүд үү? Энэ бодит амьдрал мөн үү? Эхлээд би итгэсэнгүй, нэлээн удаан нягтлан шалгасны эцэст үнэхээр би 150 азтаны нэг болсноо мэдсэн. Тэгээд цаашаа судалтал London-ий Kentish Town-д болох Keane хамлагийн фенүүдтэйгээ уулзах secret gig дээр очих хос тасалбарын эзэн болчихсон байдаг байгаа. Үнэхээр л шоконд ороод, бүр дуу ч гараагүй байх, чатаар би яах уу гэж хүмүүсээс асуугаад.. Хамгийн харамсалтай нь очих зардлаа би өөрөө зохицуулах л байлаа. Мэдээж ганцхан тоглолт үзэх гэж Европ руу ниснэ гэдэг мөрөөдөл шүү дээ. Тэгээд л би хариу захидал явуулсан надад туслаач гэсэн утгатай... Хмм, надад удалгүй хариу ирсэн... Энэ бол бүтэхгүй ээ гэж...
Бурхан үнэхээр байдаг ч юм шиг, Keane хамтлагийг үнэнчээр сонссоныг маань үнэлэн сугалаанд ялуулсан ч юм шиг... Гэтэл амьдрал өөрөө хатуу гэдгийг мэдрүүлэх гэж бас ялуулсан ч юм шиг. Би өөрийгөө азтай хүн үү? Азгүй хүн үү гэдгээ мэдэхээ больчихлоо...
Одоо deadline нэгэнт өнгөрсөн, миний тасалбар өөр хүнд шилжчихсэн байх... Гэхдээ би толгой гудайхгүй ээ. Нэгэнт миний урд гэрэл тодорсоор л байна, бас хичээл хийх онгод маань орчихоод байна, бас хэрвээ би хичээвэл боломж гарч ирдэг юм байна гэдгийг мэдэрчихээд байна. Би хэдэн жилийн дараа амжилтанд хүрчихээд, юу байдгийг нь мэдээд, түлхүүрийг нь тааруулж үр ашгийг нь хүртчихээд гуйж биш, гуядаж тэр тоглолтыг нь заавал үзнээ... Чармайлттай хүнд аз нисэн ирдэг гэж юутай үнэн үг вэ, азанд чи найдаж байгаа бол, өөрийнхөө боломжийг хүлээн яг одоо энэ нийтлэлийг уншаад сууж байгаа бол, тэвчээр, шантаршгүй зан л чамайг азтай уулзуулж, амжилт руу хөтлөх болноо гэдгийг сануулмаар байна
10 сэтгэгдэл:
Гайхалтай чи ч тэгээд ганц билетээр дутахгүй биз дэ гэхдээ харамсалтай л байна дараа нь тоглолтыг нь нэг мөсөн очиж үзээрэй. Хичээлээ хийгээд л ..........
za tegeed az avyas hicheel zutgel 3 bainga hamt orshdigiin jinhene jishee bol uundaa maani bailaa bugdeeree amjiltruu zutgey
hmmmmmmmm...
Nzuda uundaaginhaa heldgeer hicheetsgeey ee...
I love 131dg.....
hey uundaa, nuguu angiinhaa 11+1=12 ohiniihoo zurgiig tavihgui ym u
ter zurgiig tavichihaarai, ok
gaihaltai. herwee northducksiin aztan boluul mani awtusnii zardaliig ni hamt daanaa za. bas keane iin duug duulj ogch boliisht
goy ymo, aztai bailgu yadiin
aan enche bichsen bsin beesht, za za hicheegerei...bi ch gsn hicheene
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...