За ангийнхныхаа түмэн амар амгаланг айлтгая аа гэж !! хэхэ гэнэт ангиа багш нараа сургуулиа санадаг байна ш дээ.
Анхны хичээл орж байгаа мөртлөө хичээлдээ суугаагүй үедээ бичиж байгаа минь юм л даа.
Тасалсан гэхэд арай биш нэг тийм юм. За ер нь бол хөөгдсөн юм л даа.анхных нь биш ч эцсийнх нь байгаасай билээ миний болоод та нарын хувьд шүү дээ. хэхэ
Балай юм болсон л доо . ком орж байлаа тэгээд яахав сурсан зангаараа тоглож байтал цонх нь болдоггүй багшдаа баригдаад энэ удаагийн хичээлээс чөлөөлөгдөх шагнал хүртсэн. Шагнал хүртсэн гэхээр гоё ч юм шиг хаха.
Тэгээд л гэнэт багш нараа сургуулиа саналаа л даа. Хэрвээ дахиад нэг жил 1 дээ хамт сурцгаасан бол гэж Түвшээ мань 2 ярьдаг юм. Хэрвээ тэгсэн бол намайг хөөх багш байхгүй л байх байсан ......... Даан ч хэрвээ юм даа. Энэ хэрвээ гэдэг үг ер нь их тэнэг үг юмаа. Болоогүй юмыг хэрвээ гээд байхдаа яахав дээ тээ энэ үгийг үгийн сангаасаа хасах хэрэгтэй юм байна шүү манайхаа !!
За тэгээд энэ нийтлэлээ нэгэн сайхан үгээр өндөрлөе дөө.
"Магтаал гэж бүү баяс,мууллаа гэж бүү гунь, зэмлэх үгний ил нь бахтай, магтах үгний далд нь урамтай" мөн тэгээд "арвайн гурил ус даадаг, аавын хүү үг даадаг" ."Сурахад бүү алжаа , зовлонг сөрж , жаргалыг дааж , ажлын харыг хийж, дээлийн борыг өмсөж, зүйд нийлж ёсонд таарсан хүн болдог юм"
За сайн байцгаана уу миний монголын ард түмээн. Яг одоо би энд хичээлээ хийж дуусчаад унтахынхаа өмнө блог дээрээ үргэлжлэлээ бичих гээд сууж байна.
За тэгэхээр нөгөө балай жорлон нь дахиал бөглөрцөн... Овоо 20 30н минут ноцолдож байж түрүүн дахиж бөглөрөөг нь гаргав.Энэ 2дох удаагаа бөглөрсөн үед хийсэн бичлэг.
Хэрвээ хурд чинь гайгүй бол "Watch In High Quality"
1:11-г сайн хараарайь миний бүр нулимс гарцан байгаа :P
Нээрээ өчдөр нэг Victoria гээд night club-д сэкси бүжгийн тэмцээн болоод яаж хараад суухав бүр зориж очоод хүлээж байгаад орсон...1-р байр 500000вон байсан
Тэгээд 10н хэдэн хүн ороод бүжиглээд сүүлийн 4т нь шалгарч ороод бүжиглээд гараад ирсэн чинь нэг аймар эгч сэкси бүжиг хийнэ гэж бүр стриптиз хийцэн...Бүр бүх юмаа тайлаад чармай нүцгэн эхээс төрсөн биеэрээ ёстой алжийна аа(арай дэндүү).Тээд тэгэж мөнгөний төлөө тайчиж байгаа хүнд 1-р байр өгөхгүй бол алдас болох байлгүй.Тэээл 2-т орцон.Шагналд нь дараа нэг удаа үнэгүй найзуудтайгаа орох уух юм идэх юмаар дайлуулах эрхий бичиг гэдиймуудаа нэг тийм юм авсан.
За энэ мэнэ ч яахав, энэ мa roomie. Benji гэдэг... Бүжиг хип хоп гээд сонирхол бол яг адилхан.
(Өчдөр шөнө нь хичээлээ хийгээд унтаагүй өдөр нь нам унтаад сэрээд орой нь хоолонд орж байгаан...) Эдний хоол нь нээрээ үнэн тас яааммиии
Өө хип хоп гэснээс нэг иймэрхүү л бариу өмд нтр өмсдөг болсон.Одоо тэр навсайсан хувцас нтр-ээ жоохон багасгана аа. Бүр нариисгаж ч магад үгүй :P
Сүхээ уучлаарай, тэхдээ мань нь хип хопоо сонссоор л байгаашдээ.Зүэр л гадаад талдаа жоохоон өөрчлөлт хийсийн... :P
За түр ба-бая/buh-bye хэд хоногоос тээд гоё гоё юм бичий...
Яагаад энэ нийтлэлийг бичих болсноо хэлье ээ,
Тэгэхлээр, нэг өдөр мэссэнжэрт блогийн админ ундралтай таарч хол ойрын зүйлс ярилцав аа. Тэр үе бол блогийн хувьд нийтлэл түр хугацаанд тасарсан үе байсан юм. Админ бухимдангуйгаар блогоо хаах шийдвэрээ түс тас хэлэв. Би гайхлаа. Бас айлаа. Хэлэх ч үг санаанд орсонгүй, дэмий л амандаа “Одоо тэгээд яах болж байна” гэсэн утгатай юм бувтналаа. Нүдний өмнүүр бидний аз жаргалтай, гунигтай, баяр хөөртэй байсан үе урсан өнгөрч тэр дурсамжууд блогтой хамт үүрд миний амьдралаас арчигдах гэж байгаа юм шиг санагдаж нэг л мэдэхэд харагдахгүй болтлоо хураад байсан нулимс нүднээс гоожиж орхив...
Бид их азтай хүмүүс..Хэдэн хүн арван жилийнхээ нандин бүхнийг өдөр болгон үзэх боломжтой байдаг бол? Хэд ч үгүй гэж хэлмээр байна. Хүмүүс арван жилээ төгсөөд тэр нь хэчнээн олон мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн ч, түүнийгээ мартахгүй гэж хэчнээн хичээсэн ч тэр нь хоног өдрөөр бүдгэрч эцэстээ тоотой хэдхэн нь л үлддэг.
Гэтэл бид яав? Бид өдөр бүр блог руугаа орж хэн хэн маань хаана юу хийж явааг мэдэх боломжтойгоос гадна өөрийн санаа бодлоо үлдээж найзуудтайгаа хуваалцах боломжтой байдаг. Нээрээ, энэ улсын хэдэн хүмүүст ийм аз тохиох вэ.
Би нэг шөнө зориуд сууж блогийн 10 ба 11-р сарын архивийг цөмийг уншиж үзсэн юм.
Яг л тэр үедээ эргээд очсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Өнөөдөр сургууль дээр юу болов, хэн хэн юу гэж хэлэв, яаж таслав гээд л өдөр бүрийг яаж өнгөрүүлсэн тухайгаа бичжээ. Та нар уншаад үзээрэй, үнэхээр л эргээд оччих шиг санагдана. Тэгээд үүнийгээ хайрлана....
Одоо бүгдээрээ блогоо дахин нэг харцгаая, бид ямар их зүйл хийгээ вэ? Ямар их дурсамжуудыг блог дээрээ хадгалан үлдэж чадаа вэ. Эдгээрүүд маань, хэн хэн юу бичив? Гээд эхэлнэ. Дараа нь, бидний хайртай агшнуудыг гаргасан зургийн цомог байна. Өөр маш олон зүйлсийг бид урт биш ч гэсэн энэ хугацаанд үлдээж чаджээ. Цаашид ч үлдээсээр байх болно.Харин энэ зүйлсийг хайрлаж цаашид авч явах уу, үгүй юу гэдгийг бид л шийдэх болно. Бид блогоо хайхрахгүй байвал түүх маань ч биднийг хайхрахгүй салан одох болно.
Энд бас нэг юмыг дурдахгүй өнгөрч яасан ч болохгүй. Энэ бүх үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрч байсан боловч бидэнд хэзээ ч хэцүү байна, хүнд байна гэж гомдоллож байгаагүй нэг хүнд бид баярлалаа гэж хэлэх ёстой.. Бид мэднэ л дээ, гэхдээ анзаардаггүй юм. Тэгэхлээр миний зүгээс Ундралдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байнаа. Мөн блогийг үүссэн цагаас нь хамт байж улам бүр сайжруулж, баяжуулж ирсэн блогийн админууд болох Лмо, Төөгөө хоёртоо ч бид баярлалаа гэж хэлэх ёстой юмаа.
Ингээд миний бие юу мэдэрсэн тухайгаа жаахан ойлгомжгүй бичлээ.хэхэ. Тэгэхдээ та нар маань сэтгэлээрээ ойлгож чадна гэдэгт би итгэлтэй байна.
9-р сарын 27-ны энэ билэгт сайн өдөр, амьдаа аварга Дагвадоржийн төрсөн өдрөөр анхны нийтлэлээ бичиж байгаадаа миний бие таатай байна. Юуны тухай сийрүүлэх гэж буй юм бэ гэвээс энэ өдөр манай хэсэг дотачид ойрд цуглаагүй олуулаа цуглан, үнэн хүчийг шавхан тулалдсан тухай түүхийг бичихгүй байхын аргагүй хэмээн сонгосон учирт байгаа юм. Дэмий үг олонг нуршилгүй юу болсон талаар дэлгэрэнгүй бичин, уншигч авхай та нартаа хүргэж байна, хүлээн авна уу...
Нямхүү атаманы санаачлагаар алдарт хэдэн дотачид маань өнөөдөр шавайгаа ханатал дотадлаа. Нацгаа маань тохирсон цагаасаа 1 цаг 20 минут хоцроод ирэхэд нэг ч хүн байгаагүй ба 10 минутын дараа Нямхүү, дахиад 10 минутын дараа би өөрөө очоод 3-уулаа байж байтал дота аймар тоглодог охид байж байхын, тэр охидтой тоглоод тоглолтын харьцаа 2:1 болчихсон манайх хожигдож явтал БЕК орж ирэв, тун удалгүй Энхүүш орж ирээд дотаддаг охидоос нэгийг нь олж хараад "хэй, чи нөгөө вакуум сургалтанд явдаг охин байна ш дээ" гэж уулга алдаж, "ийм хүнтэй ингэж таарах гэж дээ" гэж амандаа үглэсээр сууж, Энх маань астийн №1 дотачинг өөрийн дархан баатар Yurnerо-оороо будаа болгосны ачаар манайх нэг юм 2:2 болж тэнцлээ. Ингээд байж байтал Ёндоо маань болзсон цагаасаа 180 минут хоцорч ирэн 6 хүнтэй болоод хоорондоо 3 vs 3 хийхээр шийдснээр 10-р хорооллын нэгэн РС тоглоомын газар 131dg-ийн гишүүд болох:
ДАГВАДОРЖ, БИЛГҮҮН, НЯМХҮҮ
VS
ЁНДОНЖАМЦ, НАЦАГДОРЖ, ЭНХ-ОРГИЛ
нарын хоорондох их тулаан эхэлсэн юм.
За тэгээд даанч нийтлэгч би сайн санадаггүй, лав л Нямхүү багийн алуур 3 удаа баг алж, хожигдсноор манайх 3:2 харьцаагаар харамсалтай хожигдсон юм. Ингээд бид 19:40-ийн үед буюу дөнгөж гадаа харанхуй болж байхад салан явцгаасан юм даа. 11г-ийнхны дотаг шамдан сонирхогч хэсэг нөхдийн 9-р сарын 27-нд цугласан түүх энэ бөлгөө...
'
Дурлагсад бол догдлолын өмнөх тэнэглэлийг мартагчид байдаг' Гэсэн афоризмоор энэхүү нийтлэлээ эхлүүлж байна. Та нар тэгээд өөрсдийгөө болоод найз нарыгаа дуртай өнгөөр нь шинжээрэй
Хvн ертөнцийг тvмэн өнгөөр хvлээн авч мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг билээ. Гэвч хvн аль нэг өнгийг хvлээн авах нь тvvний сэтгэл санаатай нягт холбоотой сонин vзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илvv таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бvх амьд амьтад гэрэлтдэг, тvvнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хvмvvс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бvрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна. Цэнхэр өнгө vнэнч шударга, уяхан сэтгэлтэй хvмvvсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгvй хvн гvн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггvй, хэт баяр баясгалантай хvмvvсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдvv байдаг байна. Хvн төрөлхтөн бvр эрт дээр vеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дvрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин vеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрvvнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчvvд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илvv цацраана. Улаан өнгө хараад цухалддаг хvмvvс голдуу ганцаардмал байх дуртай хvмvvс. Улаан өнгө нvдний хувьд хамгийн ядаргаатай төдийгvй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хvний анхаарал татах боловч маш тvргэн сонирхол бууруулна. Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хvмvvсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хvмvvст төдий л таалагдахгvй. Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад тvvнд дуртай хvмvvс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмvvлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зvйл юм. Ногоон өнгөнд дургvй хvн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгvй. Хөх өнгө хvний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлэх ба орчин тойрны vймээн, бужигнааныг ч анзаарахгvй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хvмvvс даруухан, харин өөртөө жаахан итгэл муутай улс. Хөх өнгө нvдэнд сайн, тvгшvvр арилган, зvрхний цохилтонд сайнаар нөлөөлнө. Шар өнгө амьдралын баяр баясгалантай, ухаалаг хvмvvсийнх. Энэ өнгөнд сониуч, олон нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хvмvvс дуртай. Харин гутрангvй, ганцаардмал, зожиг хvнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжvvлэн, бадрангvй сэтгэлийг хөгжөөнө. Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхvйтэй, мөрөөдөгч хvмvvсийнх ажээ. Гэхдээ амжилтанд хvрэх гэсэн эрмэлзэл нь голдуу vр дvнгvй болдог. Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хvмvvс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэнд итгэдэг хvмvvс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ. Хvрэн өнгө сэтгэл хангалуун бус, тvгшvvртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийг тvгшvvрээ дотроо нуусан хvмvvс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хvрэн өнгийг дотроо тvрэмгийллээ нуусан, сэтгэлийн их хямралтай хvн цацраадаг гэнэ. Саарал өнгийг идэвхгvй өнгө гэж vздэг ба голдуу өөртөө итгэл муутайг илтгэнэ. Та нарт таалагдсан гэж бодож байна шүү
энэхүү нийтлэлийг uran20.delhii.net авсан болно.
Хээе сайн байцгаана уу Би энд Солонгосын JINJU хотод ирээд 3 хоножийна. Гэр бүл, улаанбаатар, ангийнхан гээд санаад байгаа юм бол одоохондоо ажиглагдаагүй л байна.Энэ хотоо эндэхийнхэн нь ТОСГОН гэдийн байналээ.Тэгэхдээ Улаанбаатар шиг хэмжээтэй. Тэхээр Улаанбаатар маань эдний хувьд бол зүгээр л тэхдээ тэр ч яахав. Эдний агаар хэзээ ч монголынхыг гүйцэхгүй ээ, өөр гүйцэх газар угаасаа дэлхийд байна уу гү юу?
Энд оюутны байранд маань 70 орчим монгол байдийн байна. Бүгд өөр өөр сургуульд сурцгаадаг нь мэдээж... Энд Билгүдэй гээд хүүхэдтэй нэг өрөөнд цуг орсон.Бүжиг, хип хоп гээл сонирхол адилхан.
Хахаха нээрээ Туулайны онжиг гэдэг хочтой болсон.
Бас байрандаа ирсэн эхний өдрөө л манай өрөөний жорлон бөглөрөөд заваан юи болсон.
Энэ бөглөрөөг нь гаргах гэж байх үеийн зураг.
Уул нь бичүүл бичих юм зөндөө л байна. Удахгүй тээд жоохон жоохноор нь бичээд байна аа. Ok buh-bye
Гарчиг маань Viva La Vida...Фрида Кало гэж зураачийн энэ бүтээлийн нэрийг ингэж хэлдэг. Бас Coldplay хамтлагийн сүүлийн цомгийн нэр. Монголчилбол "Урт удаан амьдар" гэсэн ерөөлийн үг... Зүгээр л нэг өдрийг өнгөрөөмөөргүй санагдаад, хичээлээ давтаад амрах далимдаа хэдэн үгнүүдийг нийлүүлж утгатай болгох гэж хичээлээ. Тэгэхдээ уул нь эхэндээ хайку нтр гэж бодоод байсан, wikipedia-аас хайкугийн тодорхойлолтыг уншчихсан болохоор зүгээр л шүлгүүд гээд л ойлгочих, товч бөгөөд тодорхой шүлэгнүүд... Тэгээд анхны шүлгүүдээ тавьж байгаа болохоор урам өгвөл баярлана, гэхдээ мэдээж шүүмжилбэл гомдохгүй ээ...
Ганцаардал тээсэн хараацай ниссээр
Улам дээшээ, улам гүн рүү-
Зүрх минь шархлах шиг... [...гансрал...]
**********************************
Түлхүүрийг нь тааруулсаар
Итгэлтэйгээр бас эрчтэйгээр-
Аз жаргалын хаалга... [...зорилго...]
**********************************
Тэнгэр өөд харах шиг
Сэтгэл рүү минь ч өнгийх шиг
Одод түгчихсэн байна уу? [...асуулт...]
**********************************
Урдаас минь инээмсэглэх
Амьдралын минь утга учир
Зүрх минь догдолно... [...хайр...]
**********************************
Өнчин гөлөгний нүд
Харамсмаар ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг
Өвөл бас үхэл... [...тавилан...]
**********************************
Аврал эрсэн харц
Зугтаахын аргагүй түүний тэр ширтэлт
Тэнгэр лүү мацахыг би хүснэ [...үхэл...]
**********************************
Ухаарал надаас зуурна
Тунирхал түүнийг минь надаас түлхэнэ
Төгсгөл зөгнөсөн учрал... [...эхлэл...]
**********************************
Бачимдал, бухимдал
Хэн миний амыг таглаад байна
Эрх чөлөө-хүсэл... [...итгэл...]
Шинэ мянганы хүмүүст зориулан гаргасан Далай ламын сургаалыг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.Уг 17 сургаалыг та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаан бодож, өөрийн бодол санал, сэтгэгдлээ хуваалцана уу.
ДАЛАЙ ЛАМЫН МЯНГАНЫ СУРГААЛ
Амьдралын мөрдөлгөө
1.Их хайр ,их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2.Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
3.Өөрийгөө хүндлэх,бусдыг хүндлэх,өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчмыг мөрд.
4.Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхмшигтай аз дайралт болдгийг сана.
5.Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
6.Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
7.Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8.Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9.Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
10.Нэр төртэй сайхан амьдар,тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт 2 дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11.Гэр бүлийн доторхи хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12.Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз.Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
13.Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц.Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
14.Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15.Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газарт оч.
16.Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм.Хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдол л байдаг ганц зүйл гэдгийг сана.
17.Юуг орхиж юуг хаяж байж олж авсанаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгэнэ.
Өнөөдөр, 9-р сарын 22-ны энэ сайхан өдөр манай ангийн баатруудын нэг, дотны анд Яруу маань хорвоод мэндэлсэн тэмдэглэлт өдөр болж байна. Яруудаа төрсөн өдрийн гал халуун, бүр час халуун мэндийг найзуудынх нь зүгээс хүргэж байна. Хамгийн сайн сайхан бүхнийг, бас хүссэн бүхэн чинь биелээсэй гэсэн ерөөлтэй хамт, аз жаргалын хаалгыг онгойлгох түлхүүрийг олоосой гэсэн хүслийн хамт, эрдэм номд төгс боловсор гэсэн тушаалын хамтаар өргөн барьж байна.
Чиний хөгжилтэй зангүйгээр, цоглог мөртлөө даруухан чанаргүйгээр, ангиа гэсэн сэтгэлийн дөлгүйгээр, итгэлтэй бас дүрсгүй яриагүйгээр 131dg-г төсөөлшгүй... by uundaa
Энгийн зүйлс хамгийн агуу байдаг, хэзээ ч битгий бууж өг, зорьсондоо хүрэх гэж тэвч, чиний чадахыг, хүссэндээ хүрэхийг, бидний ерөөл биелэхийг бид мэдэж байна.
Төрсөн Өдрийн Мэнд Хүргэе... [...дуугаа дуулцгаагаарай...]
Админууддаа санал гаргах нь
Өнөөдөр бид 21р зуун буюу Мэдээллийн зуунд амьдарч байна. Ийм учраас бид өнөө үед мэдээллээс, орчлон ертөнцийн хөгжлөөс хоцрохгүйн тулд зайлшгүй Интернэт хэмээх гайхалтай зүйлийг ашиглахгүй байхын аргагүй болсон.
Хэдий тийм ч хаана юу байдгийг , юуг хаанаас хэрхэн яаж олохыг мэдэхгүй бол нөгөө бүхнээс хэхэгтэй зүйл маань юу болж хувирах нь хэнд ч ойлгомжтой билээ. Ийм л учраас вэб сайтуудын тухай буланг нээвэл яасан юм бэ гэсэн саналыг гаргаж байна.
Гэхдээ миний энэ санал зөв ч байж болно, буруу ч байж болох учраас эцсийн шийдвэрийг та нар минь өөрсдөө гаргаарай.
Та бүхэндээ шинэ мянганы босгон дээр Далай ламын гаргасан 17 сургаалаас хүргэж байна. Та бүхэн уг сургаалыг мэргэн ухаандаа тунгаан бодож,өөрийн санал бодол сэтгэгдлээ үлдээнэ үү.
Өөрийгөө хүндэл , бусдыг хүндэл , өөрийнхөө үйлдэл болгонд эзэн нь болж яв !!!
"Өөрийн мэдсэн сурсныг бусадтай хуваалц. Энэ нь чамайг мөнхийн алдарт хүргэх болно!!!
За тэгээд 131dg ийн маань нэгэн гишүүн Төөгөө маань алс холын Солонгос орныг зорилоо... Тэнд очоод зорьсон хэргээ бүтээгээд ирээрэй, Амжилт хүсье
Hello Everyone.
I missed all of you guys.
I study MIU very well. Зиа зиа мангартаад english-ээр юм бичээд та нарыгаа залхаачлаа, шуудхан л юм луугаа оръё оо. MIU ч гоё сургууль шүү, сургуулийн ажилтнууд болон багш нар нь зан ааш сайтай жаахан яриаг нь ойлгоход хэцүү байдаг л даа. Korea-чууд english-ээр тийм ч сайн ярьдаггүй юм байна лээ. Энэ сургуулийн хүүхдүүд нь их дажгүй, зан авир сайтай. Тэгээд би олон найзтай болсон, хөөрхөн охид маш их шүү, одоо бодохнээ би нээрээ яагаад Орос хэл сураагүй юм бол гэж боддог болсон хаха, энд орос охид нь тасархай гэхдээ манай ангийн охидын хаана нь хүрэхвээ дээ хэхэ. Энд тэгээд бас гадаад хүүхдүүд их сурдаг юм байна лээ. Korea, Russia, China-ийн оюутнууд их. Тэгээд ер нь өөрийнхөө хүссэн мэргэжлээ сурах нь хамгийн гоё зүйл шүү. Ер нь бол оюутан байх нь гоё юм байна лээ. Залуусаа, тэгээд ангийнхандаа хандаж хэлэхэд бүгдээрээ хичээгээд сайн сурч, ирээдүйгээ одооноос л өөрсдөө бий болгож хүсэл мөрөөдөлдөө бүгдээрээ хүрэхийн төлөө тэмцэнэ шүү. Бүгдээрээ хичээгээрэй.