News at 131dg

2008-07-16 uundaa бичсэн.
Хичээл амарчихсан, ангийнхан маань тараад мэдээгээ ойрд оруулж чадсангүй. Зуны нар шарсан, бас хур бороотой өдрүүдээр ангийнхан маань хөдөө явж наадамлах нь наадамлаж, гадаад явж амарч сурах нь явж, сургууль соёлоо хөөцөлдөн бас ч гэж завгүй хүмүүс байлаа.

- Олон Улсын Математикийн Олимпиадад оролцож яваа манайхан өнөөдөр эхний өдрийн бодолтоо хийнэ. Тэд Москва, Берлинээр дайран өчигдөр Мадридад ирэн, нээлтийн ёслолд оролцсон байх ёстой. Тэдэндээ амжилт хүсье, дашрамд дуулгахад Испани дахь 131dg.blogspot.com-ийн төлөөлөгчөөр Э.Тэмүгэ ажиллахаар болсон бөгөөд блогт маань түргэн шуурхай мэдээнүүдийг дамжуулна гэдэгт итгэлтэй байна.
- Их сургуулиудын элсэлтүүд маргааш ерөнхийдөө өндөрлөж байна. Одоогийн байдлаар МУИС-д Нацгаа, Оюундарь, Зоогий, Будмаа, Uundaa нар ЭЗС-д, Нямхүү, Өлзий, ЛМО, Цэцэнэ мөн Уртаа нар МКС-д тус тус элсээд байгаа бөгөөд үүн дээр олимпиадынхан маань нэмэгдэх төлөвтэй байна. Харин СЭЗДС-д Энхүүш, Цэнгэл нар элссэн мэдээ байгаа бөгөөд ШУТИС-д одоогийн байдлаар Яруу, Оргил нар элсэх нь тодорхой бөгөөд маргааш зарим ангиудын хуваарь сонголт болох юм. Мөн MIU-д Очки, Цолмон нар, Гээдээ, Оюунсайхан 2 мөн хамтдаа нэгэн Сингапуртай хамтарсан их сургуульд /нэр нь тодорхойгүй/ элсэх нь тодорхой болоод байгаа ажээ. Анагаах Ухааны Их Сургуулийн элсэлтийн талаар мэдээлэл алга байна, урьдчилсан мэдээгээр Хулан, Цэнгүүн, Мядгаа нар орох боломжтой юм байна. За тэгээд бусад нь яасныг манайхан сэтгэгдэл дээр үлдээж тус болно гэж найдаж байна.
- Батка маань алс холын Австрали явах гэж байна. 7-р сарын сүүлээр эрдэм ном өвөртлөхөөр явах гэж буй андыгаа манайхан цөм гаргаж өгөх биз ээ.
- Харин ОХУ-д суралцах Галаа маань өдөр болгон 6 цагийг Орос хэл сурахад зарцуулан тун ч завгүй хүн явсаар, бараг л монгол хэлээ мартаж буй бололтой, манайхан түүнтэй байн байн ярьж, эх хэлийг нь сануулахгүй бол болохгүй болсон бололтойдог.
- Одоогоор Мөнхсаруул маань Солонгост, дарга маань Японд мэдлэг дээшлүүлж байна. Тэдний араас олимп үзэх гээд бас манайхан өргөн фронтоор Бээжин рүү дайрах мэдээ бидэнд бас байна.
- Харин Төөгөө маань нэг бүжгийн клубд багшлаад яваа сурагтай байна, энэ талаар баттай мэдэх хүн нь сэтгэгдэл дээр үлдээчихээрэй. Бас БЕК маань ipod-оо засуулчихсан ланжгар явж байналээ, мөн өнөөдөр манай охид уулзалт хийсэн байх ёстой, уламжлалын дагуу сургууль, кино, "Зочин Бууз" гэсэн маршруттай гэнэ лээ. Манай дотачид дотагаа тоглосоор.. Гэртээ хийх юмгүй гэчихсэн л тоглоомын газруудыг дүүргээд л сууж байх юм. Тэднийг нэг өөр юм руу уруу татацгааяа. За бас манайхан заал нэлээн авч байна. Ер нь зуны турш сул байгаа учраас бүгдээрээ хэлэлцээд, өдрөө цагаа тогтоод авч болох боломжтой...
За одоогоор нэг иймэрхүү байна. Үүн дээр нэмэх мэдээнүүдийг та бүхэн сэтгэгдэл дээр илгээх юм уу, бидэнд явуулаарай. Мөн блог дээр хүүхэд болгон нийтлэл бичдэг болох асуудлыг бид ид ярилцаж байгаа болно. Харин Uundaa нь биеийн эрүүл мэндийн байдлаас болон эмнэлэгт магадгүй урт хугацаагаар хэвтэх болсон учраас нийтлэл бичихгүй нь. Гэхдээ бидэнд дахиад 2 админ, Тэмка байгаа учраас санаа зовох зүйлгүй ээ.

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 17/7/08 17:10 )

Bi City Ballet geed dance studio-d halit hulit bagshilj bga oo, tsagiin 3000-r... neeree terend n nuguu yankhmaagiin nz hen bilee, tuvshuutei ner holbogdood bsn cholk-toi shit.. neg ohin bdg daa ter yvjiisan... uu bas udq 25nd UB CLUB-t AS-n Hip Hop party bolno teren deer K-Squad-iinhan maani Performance tavina... irj uzeh n uzeed tsengen hugjilduh n hugjildutsguunu biz...

Anonymous said... ( 17/7/08 22:51 )

Hey! Yagaad emnelegt xevtex bolsiin? Tiim ix xund uvchun tussan yum uu? :(
Xurdan idgereerei! Niitleliig chini sanax baixdaa.. Get well soon! take care!!

Anonymous said... ( 18/7/08 12:12 )

baatka maani 7 sarin 21ni shunu niseh bgoo tgheer bugdere neg yum bodson dr bhaa te yu gj bodjino hun ard aa

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...