News from 131dg

2008-04-10 uundaa бичсэн.
4-р улирлын хичээл эхлээд ердөө л 3-хан хоног болж байна.. За тэгээд энэ хугацаанд манай ангийнхны эргэн тойронд болж байгаа зарим нэг онцлох мэдээг та бүхэндээ хүргэе...

- Өнөөдөр С.Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын математикийн олимпиадын дүнгийн хурал сургуулийн хурлын зааланд боллоо... Энэ өдөр тус олимпиадаас алтан медаль хүртсэн Н.Бямбажав, мөнгөн медаль хүртсэн Э.Тэмүгэ, хүрэл медаль хүртсэн Б.Мягмаржав, Л.Мөнх-Очир нар маань медалиа гардан авч, харин ангийн багш Н.Баянбат маань аварга сурагч төрүүлсэн тул Уяач багшийн шагналаа гардан авлаа...

- Х.Галбадрах маань ОХУ-д тэтгэлгээр суралцах шалгалтанд амжилттай оролцож тэнцснээр ОХУ-д улсын тэтгэлгээр сурахаар боллоо... Математик, Орос хэл, Ярилцлага зэрэг олон амаргүй давааг туулсаар манай хүн урдаа тавьсан зорилгодоо хүрсэн юм... Баяр хүргэеээ...Галаагаараа бид бүгд бахархаж байна, түүний замаар урагшаа!!!







- За тэгээд өнөөдөр манай ангийнхан хөлбөмбөгийн секц ороогүй болон, олимпиадын дүнгийн хурал болсонтой холбогдуулан МИНИ дээрээ "хүндэтгэлийн" тоглолтыг хийлээ... 1,2,3-р багаараа хуваагдан ирэх тэмцээний бэлтгэлээ шалгасан хэд хэдэн хяналтын тоглолтыг хийсэн, энэ өдөр 2-р багийнх байлаа...

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 12/4/08 16:27 )

gahain jimeer orvol hadruuldag yum daa

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...