NEWS at 131dg

2008-04-30 uundaa бичсэн.
Сүүлийн үед ангиар бас тийм ч нам гүм байсангүй ээ.. Олон олон баярт мэдээ, бас харамсалт мэдээ гээд л унших сонин их байгаа байх шүү..
- Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Н.Бямбажав маань энэ 7 хоног болон өнгөрсөн 7 хоногийн баатар байлаа. Бүх сонин хэвлэл, мөн зурагт радио, веб сайтууд дээр түүний тухай мэдээ зөндөө байсан. За тэгвэл манай хүнд өнөөдөр ангийнхнаас баяр хүргэн баглаа цэцгийг урам өгч, амжилт хүсч, бахархаж буйгаа илэрхийлсэн сэтгэлийн үгтэй ил захидлыг өглөө... Түүний хүртсэн энэ медаль олон улсын чанартай олимпиадаас авч байгаа 4 дэх медаль нь болж байна. Өмнө нь Бразилаас, Вьетнамаас, мөн Казахстанаас медаль өвөртлөн ирж байсан билээ...
- Саяхан болж өнгөрсөн хөлбөмбөгийн тэмцээнд багаа амжилттай удирдан оролцуулж алтан медаль хүртсэн Баяржаргал маань 9а ангитай хийсэн тоглолтын үеэр авсан гэмтлийнхээ улмаас хичээлдээ ирэхгүй байна. Тэрбээр сэтэрсэн хөмсгөндөө 6 оёдол тавиулж, ойролцоогоор 100гр цус алдсан сурагтай байна.
- Өнөөдөр манайхан сургуулийн монтажин дээр зураг авахуулах гэж сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалаа гэж... Даанч гэрэл зурагчин ор сураггүй алга болсноос манайхан маргааш 7-р цаг дээр цуглан зураг авахуулахаар тохиролцон саллаа.
- Олимпиадынхан маань 5 сарын эхээр болох УЛСЫН ОЛИМПИАДАД оролцохоор бэлэн болоод байна. Бэлтгэл нь дууссан тэд сэргэлтийн болон амралтын бас нууц бэлтгэлүүдээ базааж байгаа бололтой. Тэгвэл Сурагч сонины нэрэмжит математикийн стандарт олимпиадад манайхан давгүй оролцож Ёндоо маань 20-д, Цэнгэл 21-д, Сүхбат 35-д, Будмаа-36д тус тус оржээ. Коэффицент бодон медаль олгох тус олимпиадаас манайхан бүгд медаль хүртсэн байж болзошгүй мэдээ байнаа...
- Хамгийн сүүлд нэг хэрэглэгчид хариу өгье... KHOSOO гэж хэрэглэгч 131dg гэж юу гэсэн үг вэ? гэж асуужээ. Мэдээж энэ маань 1-р сургуулийн 31 номерийн 5д-9д, 10г-11г гэсэн утгатай шүү дээ..

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...