NEWS at 131dg

2008-04-21 uundaa бичсэн.
За манайхан сайн байцгаана уу?? Шалгалт шүүлэг ойртоод нэлээн их зав муу байх шиг байна... Юу ч гэсэн ойрын үед анги хавьцаа болж байгаа мэдээнүүдийн онцлохыг хүргэе ээ...Ер нь цаашдаа ч NEWS at 131dg нийтлэлүүдээ бид 7 хоногт 2 удаа тавихаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна...

- Өнгөрсөн 7 хоногт болсон 11-р сургуулийн олимпиадад манай ангийнхан амжилттай оролцож, алтан медалиа алдсангүй ээ... Э.Тэмүгэ 11-р ангийн ангилалд 21 оноогоор алтан медаль /дараагийн хүүхдээсээ 7 оноогоор илүү/, Г.Оюундарь маань 9 оноогоор 5-р байрт оржээ... Энэ олимпиадад Бямбажав, Мягмаржав нар оролцоогүй бөгөөд манайхан 5 сарын эхээр болох УЛСЫН ОЛИМПИАД-д амжилттай оролцохоор бэлдэж байна...
- Манай Н.Бямбажав маань Монгол улсын шигшээ багт багтан АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД-д оролцож байна... Өчигдөр нээлтээ хийсэн уг олимпиадын бодолт маргааш болох бөгөөд 40 орны 160 орчим тамирчид оролцож байгаа юм байна.. Дашрамд манай хүн 28 хүртэл Баянгол зочид буудалд оролцогчдын хамт байрлаж байнаа...
- Манай хөлбөмбөгийнхөн зиндаа ахин, ногоон талбай дээр зуны бэлтгэлдээ гарчээ... Өнгөрсөн амралтын өдөр манайхан хяналтын тоглолт хийсэн бол энэ Лхагва гарагт Мазаалай клубтай нөхөрсөг тоглолт хийх сурагтай байна...
- Монгол-Туркийн хамтарсан сургуулиас зохион байгуулсан МАТЕМАТИКИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН СОРИЛ-2008-д манайхнаас хэд хэдэн төлөөлөгч оролцлоо... Одоогоор дүн нь гараагүй бөгөөд тэмцээний дүн болон материалыг бид удахгүй тавих болно...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...