NEWS at 131dg

2008-04-16 uundaa бичсэн.
За ойрын үед анги болон сургууль хавиар болж байгаа мэдээллүүдийг нэгтгээд, бас базаад товчлоод хүргэе ээ... Өнгөрсөн өдрүүд зуны урь орон дулаарч, дотачид маань эргэн ирж, Түвшээгийн азгүйтэл, хичээл хаялт, таслалт зэрэг адал явдлаар дүүрэн болж өнгөрлөө...

- Яг одоогоор сургууль дээр эцэг эхийн хурлууд үргэлжлэн явагдаж байгаа, бага болон дунд ангийнхны хурал өндөрлөн, маргааш ахлах ангиудын хурал явагдана... Энэ эцэг эхийн хурлын гол онцлог бол сурагчид нь хамт хуралд суун, хичээл заадаг багш нартайгаа эцэг эхийн хамт уулзахаараа байгаа... Тийм болохоор эртхэн шиг багш энээ тэрээтэйгээ элдэв асуудлаа зохицуулаарай гэж хэлье дээ...
- Өнөөдөр хөлбөмбөгийнхөн маань Дуулианаас хойш хийгээгүй байсан бэлтгэлээ хийлээ, ер нь бол удахгүй болох тэмцээний бэлтгэл нэлээн сайн байгаа нь харагдаж байсан, тэр тусмаа Зоогийгийнх...
- Химийн хичээл өнөөдөр дүнгээ гаргасан, доод тал нь 90 гарцгааж, анх удаа шалгалтан дээр бүгд 100 авч, Төөгөө маань бүжиглэж чадсныхаа ачаар, Өлзий маань ДУУЛИАНд сайн тоглосныхоо хүчинд хүссэн дүнгээрээ гарч чадлаа, Батбилэг багшдаа баярлалаа...
- Манайхан ид конкурсандаа бэлдэцгээж байна... Математикийн давтлагандаа идэвхтэй сууж, нэмэлтээр англи хэл, физик, химиийн давтлаганд сууж, баахан завгүй л хүмүүс байна даа...
За ерөнхийдөө нэг иймэрхүү, гол гол үйл явдлуудыг бид үргэлж блог дээрээ нийтэлж байх болноо...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...