Breaking News!!!

2008-04-01 uundaa бичсэн.
Н.ОРГИЛ ОЛИМПОД ХҮЧ СОРИХООР БОЛЛОО.....

За тэгэхээр манай нэгэн хэрэглэгчээс бидэнд шуурхай бөгөөд ноцтой, бас нөгөө талаар баярлууштай мэдээ иржээ... Манай ангийн Монгол Улсын Триатлоны спортын Улсын аварга Ноож овогтой Оргил 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдох зуны олимпийн наадамд Триатлоны спортын төрлөөр оролцох эрхтэй болсныг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ албан ёсны веб сайтад мэдээлжээ...
www.moc.mn /МҮОХ-ы веб сайт/-д мэдээлснээр Н.Оргилын үзүүлсэн амжилтууд, тухайлбал Казахстай улсын Бурабай хотноо болсон Азийн наадамд үзүүлсэн норматив, Улсын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн цагийн хэмжээ, мөн өөрийн үзүүлж байгаа амжилт, хичээл зүтгэл зэргийг харгалзан дээрх эрхийг олгохоор болсон гэжээ...
Ер нь Олон Улсын Олимпын Хороо тухайн төрөл шинээр хөгжиж байгаа улс орнуудад олимпийн эрхийг цагаан хуудас хэлбэрээр өгдөг билээ.. Ингэснээр тухайн улсын уг спортод хандах хандлага өөрчлөгддөг, дэмжлэгэ нэмэгддэг билээ... Манай улсаас өмнө нь усан спорт, хөнгөн атлетикийн төрлүүдээр цагаан хуудсаар олимпид оролцож байлаа...
Үүнийг бид нягтлан үзэн Олон Улсын Триатлоны холбооны албан ёсны веб сайтад хандахад /www.itf.com/ үнэхээр шинээр уг спорт хөгжиж буй 17 оронд /Монгол, Мальдив, Зүүн Тимор, Ангилъя, Аргентин, Словак гэх мэт../ тус бүр 1 тамирчныг цагаан хуудсаар оролцуулах шийдвэрийг өчигдөр Швейцарийн Лозаннад хуралдсан хурлаас гаргажээ...
Ийнхүү эдгээр 17 тамирчныг Азиас эрхээ авсан 15, Европоос авсан 25, Америкаас эрхээ авсан 20, Номхон далайн бүсээс эрхээ авсан 5, Африкаас эрхээ авсан 3 тамирчидтай нийлэн энэ оны 8 сарын 13-ны өдөр хүч сорихоор болжээ...
Үнэхээр баяртай мэдээ байна, бүгдээрээ Оридоо эхлээд баяр хүргэе, тэгээд дараа нь амжилттай оролцоорой гэж ерөөе дөө...

ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ТАНД ХҮРГЭЕ!!!
HAPPY FOOL'S DAY!!!



4 сэтгэгдэл:

Anonymous said... ( 1/4/08 22:47 )

orgildo chi bol chadahgui geed eruul enhiig husey

Anonymous said... ( 1/4/08 23:32 )

haha, orgiloo chi chadnaa gej heliyeeee!!!

Anonymous said... ( 6/4/08 16:45 )

bayr hurgeed bas amjilt husey.CHADNAAA.chadalgui yadiin

Bilguun said... ( 7/4/08 01:09 )

4 saryn 1 gej...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...