Сайтын шинэчлэлт ерөнхийдөө дууслаа

2008-04-03 uundaa бичсэн.
Хэдэн шөнө нойргүй хоносны эцэст блогийн маань шинэчилэлт ерөнхийдөө дууслаа. Өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдсөнийг харж байгаа байхаа. Анхны хэв загвараас 7 хоногийн өмнө 1 шинэчлэлт хийсэн билээ. Уг шинэчлэлтэнд манай блогийн зочид, хэрэглэгчид, гишүүд маань дургүй байгаа нь өмнөх санал асуулгаар мэдэгдсэн. "өмнөхөөсөө дордчихож" гэдэг санал 6 ширхэг байсан болохоор мөн админ надад ч жаахан тиймэрхүү байсан болохоор нэлээд зүйлийг хийлээ. Энэ удаа санал асуулга явуулах шаардлагагүй гэж дүгнэж байна.
Энэ удаагийн шинэчлэлтээр блог маань хажуу талдаа хулганы аясаар хөдөлдөг туслах самбартай болсныг харж байгаа байх. Энэ нь блогийн бичлэгийг илүү том бас дэлгэц дүүрэн харахад ч нүдэнд амар бас зугаатай болгож өгч байгаа юм. Мөн блогийн толгой зураг таныг блогт хандах болгонд өөр өөр байхаар бас Блогийн address bar дээрх жижиг 131 гэсэн зургийг харж байгаа байх. г.м олон зүйлийг хийлээ. Мөн нэгэнт шинэчилэлт явуулж байгаа юм чинь тоглуулагчаа шинэчилье гэж бодсон боловч ойрд давтлага энээ тэрээ гээд админ нь зав муутай байгаа болохоор чадсангүй ээ. Одоохондоо таны хүсэлтээр тоглуулагчийнхаа дуунуудыг шинэчилэе гэж бодлоо. Та ямар дуу хийлгэмээр байгаагаа сэтгэгдэл үлдээж мэдэгдээрэй. Танд Шинэ блог таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Нойргүй хэд хоносноос болоод хэдэн өдөр давтлагандаа хоцорч, нойр хүрээд хичээл бага үр дүнтэй байлаа. Давтлагийн төрөл нэмэгдэж ачаалал ихсэж дээрээс нь их л ажиллагаа орсон шинэчилэлт байсан болохоор удаан үргэлжиллээ.
Өмнөх санал асуулгын дүнг танилцуулахад
12 санал-30% Тасархай гоё
19 санал-48% Илүү зүйл байх шиг байна
2 санал-5% Өмнөхтэйгөө ижил байна
6 санал-15% Өмнөхөөсөө дордчихжээ
Удахгүй олон зүйлийг шинээр хийх болноо.

5 сэтгэгдэл:

Anonymous said... ( 4/4/08 22:28 )

Umnuhuusuu hamaagui iluu goy bolson baina aa

Anonymous said... ( 5/4/08 15:58 )

Odoo gaigui bolchijee

Anonymous said... ( 6/4/08 00:29 )

Goe bolsoon. gehdee usegnuud ni jaahan jijken yuma?

Anonymous said... ( 6/4/08 17:00 )

tiim shu useg n jijken bolohoor nad metiin haraa muutai garuudad unshhad hetsuu ma.

Anonymous said... ( 6/4/08 17:00 )

tehdee GOYO GOY

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...