Эцэг эхийн хурал боллоо...

2008-04-17 uundaa бичсэн.
Өнөөдөр 6:30-д эхэлсэн Ахлах ангиудын эцэг эхийн хурал удтал дуншсаны эцэст оройн 10 цагийн үед өндөрлөлөө...

Хурал сургуулийн захиргаанаас хурлын зааланд явуулсан танилцуулах ажиллагаанаас эхэлсэн байгаа... Энд сургалтын менежерүүд болон БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ-өөс хүмүүс ирж, эцэг эхчүүдэд яриа хийн, ерөнхий шалгалтын тухай товч танилцуулга болон заавар зөвлөмжийг өгсөн...
Үүний дараа эцэг эхчүүд анги ангидаа орон байраа эзэлж, харин хичээл заадаг багш нар ээлж ээлжээр орж ирээд биднийгээ сайхан "муулж", бас зарим нь сайлцгаасан бололтой... Лав л бидний хичээл тасалдаг, хаядаг, бас ном уншдаггүй, унтдаг гээд баахан но-г маань хайр найргүй хэлсэн гэнэ...
Хурлын төгсгөлд гадаа удтал хүлээсэн ангийнхан маань ангидаа орон эцэг эхчүүдээсээ алга ташилтаар сургуулиа сайн төгсөөд, шалгалтаа сайн өгөхийг урмыг аваад, ангийн дарга эцэг эхчүүдтэй санхүү тайлан болон удахгүй хийгдэх ажлуудын талаар зөвлөлдснөөр энэхүү үйл ажиллагаа дуусч, бид ч нэг том асуудлын ард амжилттай гарлаа...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...