Баярын ажиллагаанаас...
2008-04-26
uundaa бичсэн.
Өчигдөр манай блогийн 1 жилийн ойн баярын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. 131dg-ийнхэн гэх тодотголтой ангийнхан маань энэ өдрийг мартагдашгүй сайхнаар хөгжилтэй өнгөрөөж чадсан гэдэгт найдаж байна...Ирээгүй ангийнхандаа бид яг юу хийж баяраа тэмдэглэсэн бэ гэдгээ товч тайлагнасан нь дээр байх, та нарыг ирэх сэтгэл дүүрэн байсан гэдэгт итгэж байна.
16:30-д ТЭНГИС кино театрт цугласан ангийн 18 залуус маань 18:00 цагт эхлэх "САЙН УУ, АМЬДРАЛ МИНЬ" шинэ киног үзснээр энэ төрсөн өдрийн арга хэмжээ эхлэх ёстой байлаа. Тэр хүртэл манайхан гиюүрч суун, хөөцөлдөж тоглон, бас хийн буудлага, дартс шидэн цагийг хөгжилтэй өнгөрөөж байлаа. Удалгүй кино маань ч эхэлж, кино маань ч дажгүй кино байж таарч, инээсээр, гуньсаар 2 цаг өнгөрлөө.
Тэнгист баахан зураг авахуулчихаад бүгдээрээ хоол идэхээр болов оо гэж. Замдаа ч зургаа авахуулсаар, бас хөгжилдөн алхсаар нэг л мэдэхэд хоол идэх газраа ирчихсэн байлаа. Бүгдээрээ орж "Khuushuur House"-ийн том танхимыг эзэлж суун, баярын хүндэтгэлийн арга хэмжээ эхэлсэн юм. Бүгдээрээ блогийнхоо тухай, ирээдүйнхээ тухай ярьцгаан, дурсацгаан, онигоо ярьсаар тарахынхаа өмнө нэг лаатай бялуугаа задлах цаг болжээ. Даанч бүтэн бялуу идэх хувь байсангүй, Сүхбат, Төөгөө 2-ын хооронд жижигхэн мөргөлдөөн гарч бялуугаараа байлдчих нь тэр. Гэхдээ л хөгжилтэй цагийг өнгөрөөсөн байхаа.
Үүний дараа бүгдээрээ Циркийн зүг алхлан дурсгалын зургаа татуулахаар явсан. Бүгдээрээ янз бүрийн поозтойгоор, олон олон хөгжилтэй зургийг авахуулсаар цаг 12-т, өдөр 26-нд дөхөж аргагүйн эрхэнд гэр гэрлүүгээ салцгаасан юм. Салахдаа 5 жилийн дараа блогийнхоо 5 жилийн ойгоор бүр том, сүртэй тэмдэглэхээ амлацгаан, тохирсон... Бид удахгүй зурган сурвалжлагийг тавих болно, ирээгүй нөхдүүд нь хамт байгаагүйдээ амаа барихвий...
Юутай ч гэсэн барцадтай саадтай, хөгжилтэй, дурсгалтай, мартагдашгүй 1 жилийн төрсөн өдрөө тэмдэглэлээ... Ирсэн ангийнхаа андууддаа баярлалаа... Үнэхээр баярлаж байна, сэтгэл минь ямар их хөдөлсөн гээч... Бид, бүгдээрээ үргэлж хамтдаа!!!
2008.4.25

3 сэтгэгдэл:
xairan tort
haha 2suh budaa bolsondoo te
tort hairan ch, hugjiltei goy l baisishde. goy bsaan goy bsan
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...