Амралт дууслаа...

2008-04-06 uundaa бичсэн.
Бидний сурагчийн хувиар өнгөрүүлэх "сүүлчийн" /би энэ сүүлчийн гэдэг үгэнд ямар дургүй гэж сананаа/ улирлын амралт өнөөдөр дуусч байна... За тэгээд бүгдээрээ энэ улирлыг хэр үр дүнтэй өнгөрүүлээ вэ гэдгээ нэг дүгнэцгээе...

-Мэдээж хэрэг манай олимпиадынхны үзүүлсэн амжилтууд тодоор бичигдэх нь гарцаагүй юм, энэ жагсаалтанд.
Манай Бямбажав маань 2 хичээлээр буюу Физик, математикаар Хотын Аварга болж гайхалтай амжилтыг үзүүллээ... Мөн тэрбээр энэ жил Улаанбаатар хотод болох Азийн Физикийн олимпиадад оролцох Монголын шигшээ багийн гишүүнээр нэрлэгдсэн байгаа. Мэдээлэл зүйн Хотын олимпиадаас Нацгаа маань хүрэл, ЛМО маань шагналт байрыг авчирсан. Мөн манай математикийнхан маань алт мөнгөн медалийг хүртэн, Улсын олимпиадад оролцох 6 эрхийг сургуульдаа авчирчээ...Гэвч физикийнхэн маань ганцхан эрх авсан нь нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадаагүй гэж дүгнэлээ...
БЛОГООС ӨГӨХ ОНОО-4,5
-Хөлбөмбөгийнхөн маань энэ жил урамтай бас гайхалтай тоглолтуудыг үзүүлсээр ДУУЛИАН 2020 тэмцээнээс мөнгөн медалийг авчирлаа... Багийн ахлагч Д.Батцэнгэл ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор шалгарч, шилдэг хаалгачийн шагналыг авч аваргын цомоос бусдыг нь бид гартаа атгалаа... ӨНгөрсөн жил 32-т шалгаран хасагдаж байсан манай баг энэ жил 15 тоглолт хийн 11 хожил 2 тэнцээ 2 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлөлөө...
БЛОГООС ӨГӨХ ОНОО-5
-Сургуулиас зохиогдож байгаа тэмцээн уралдаануудад манайхан тийм ч их амжилт гаргах боломж байсангүй..Ганц оролцсон тэмцээн сагсан бөмбөгийн тэмцээндээ азгүй сугалаа татан, хажууд нь түрүүлэх боломжтой байсан волейбол, шатар, даам, теннисны тэмцээн ДУУЛИАН-ы финалтай давхцаад манай охид ч хөвгүүд ч бүгд багаа дэмжин тэмцээнд оролцсонгүй ээ, гэхдээ арга байсангүй оролцсон бол...
БЛОГООС ӨГӨХ ОНОО-4
За гол 3 ажил энэ байлаа... Ер нь бол сайхан, завгүй амралт байлаа гэж хэлж болох нь ээ... Маргааш хичээлдээ хоцрохгүй ирээрэй... Юу ч гэсэн маргаашийн хуваарийг бичье, удахгүй хичээлийн хуваарийг блог дээрээ тавих болноо...
ДАВАА ГАРАГИЙН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
1.Физикийн сонгон /34/
2.Физикийн сонгон /34/
3.Нийгэм /45/
4.Мэдээлэл зүй /28,62/
5.Уран зохиол /45/

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...