7 дахь алтан медаль.../2-р багийн уналт/
2008-04-27
uundaa бичсэн.
Нэлээн эртнээс зохиогдох тухай сураг нь гарч байсан 11в ангийн нэрэмжит заалны хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр зохиогдон дүнгээ гаргалаа...
Хасагдах журмаар зохиогдсон уг тэмцээнд нийт 24 багийн тамирчид өрсөлдсөн бөгөөд тэмцээнд манай ангиас 2 баг оролцуулан хурд хүчээ сорьсон юм.
Тэмцээний салхийг манай ангиас Баяржаргал ахлагчтай 3-р багийнхан эхлүүлсэн. Энэ хаврын наймааны цонхоор хэд хэдэн ашигтай наймааг багтаа хийж, улмаар цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө free agent байсан Uundaa, Өлзий нарыг багтаа элсүүлснээр бараг 1-р багтай дүйцэхүйц хүчтэй баг болсон тэд эхний тойргийн учраа 7д ангийн багийг 7:0-ээр бут ниргэн гараагаа амжилттай эхлүүллээ.
Гэвч энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Багийн ахлагч Яруу мөн гол довтлогч Бямбажавын эзгүйд САШТ-ы мөнгө, хүрэл медальт хүчирхэг баг 11а-2 багтай тоглон шүүгчийн заасан эргэлзээтэй торгуулийн цохилтын гайгаар нэмэлт цагт 2:1-ээр хожигдон тэмцээний эхний сенсацийг тавьсан юм.
Үүний дараа энэ тэмцээний хувьд манай 1-р багаар оролцож байгаа Баяржаргалын удирдсан баг 10а-2 багийг 5:2-оор, 9а ангийн багийн нэмэлт цагт 4:2-оор хожин, улмаар 9г-2 багийг 5:3-аар буулган авснаар энэхүү тэмцээний аваргаар шалгарлаа.
Ингэснээр манай анги сургуулийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүд болон нэрэмжит тэмцээнүүдэд завсаргүй 7 дахь удаагаа түрүүллээ... Аваргууд аваргаараа л үлддэг.. Амжилттай оролцсон ангийнхандаа баяр хүргэе...

1 сэтгэгдэл:
huuy unuudur bolchihson yumuu helehgui yasiin??? Yaruu yagaad toglooguin be
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...