Сүүлийн үед ангиар бас тийм ч нам гүм байсангүй ээ.. Олон олон баярт мэдээ, бас харамсалт мэдээ гээд л унших сонин их байгаа байх шүү..
- Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Н.Бямбажав маань энэ 7 хоног болон өнгөрсөн 7 хоногийн баатар байлаа. Бүх сонин хэвлэл, мөн зурагт радио, веб сайтууд дээр түүний тухай мэдээ зөндөө байсан. За тэгвэл манай хүнд өнөөдөр ангийнхнаас баяр хүргэн баглаа цэцгийг урам өгч, амжилт хүсч, бахархаж буйгаа илэрхийлсэн сэтгэлийн үгтэй ил захидлыг өглөө... Түүний хүртсэн энэ медаль олон улсын чанартай олимпиадаас авч байгаа 4 дэх медаль нь болж байна. Өмнө нь Бразилаас, Вьетнамаас, мөн Казахстанаас медаль өвөртлөн ирж байсан билээ...
- Саяхан болж өнгөрсөн хөлбөмбөгийн тэмцээнд багаа амжилттай удирдан оролцуулж алтан медаль хүртсэн Баяржаргал маань 9а ангитай хийсэн тоглолтын үеэр авсан гэмтлийнхээ улмаас хичээлдээ ирэхгүй байна. Тэрбээр сэтэрсэн хөмсгөндөө 6 оёдол тавиулж, ойролцоогоор 100гр цус алдсан сурагтай байна.
- Өнөөдөр манайхан сургуулийн монтажин дээр зураг авахуулах гэж сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалаа гэж... Даанч гэрэл зурагчин ор сураггүй алга болсноос манайхан маргааш 7-р цаг дээр цуглан зураг авахуулахаар тохиролцон саллаа.
- Олимпиадынхан маань 5 сарын эхээр болох УЛСЫН ОЛИМПИАДАД оролцохоор бэлэн болоод байна. Бэлтгэл нь дууссан тэд сэргэлтийн болон амралтын бас нууц бэлтгэлүүдээ базааж байгаа бололтой. Тэгвэл Сурагч сонины нэрэмжит математикийн стандарт олимпиадад манайхан давгүй оролцож Ёндоо маань 20-д, Цэнгэл 21-д, Сүхбат 35-д, Будмаа-36д тус тус оржээ. Коэффицент бодон медаль олгох тус олимпиадаас манайхан бүгд медаль хүртсэн байж болзошгүй мэдээ байнаа...
- Хамгийн сүүлд нэг хэрэглэгчид хариу өгье... KHOSOO гэж хэрэглэгч 131dg гэж юу гэсэн үг вэ? гэж асуужээ. Мэдээж энэ маань 1-р сургуулийн 31 номерийн 5д-9д, 10г-11г гэсэн утгатай шүү дээ..
Сургууль дээр энэ 7 хоногоос эхэлж байгаа АНГЛИ ХЭЛНИЙ ЗАН-ийн 7 хоног THE BEATLES WEEK уриатайгаар ажлаа хийж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд зохиогдох нэг тэмцээн нь LET IT BE болон бас нэг сонгосон дууг ангиас сугалааны дагуу тодорсон хүүхэд дуулах болон үгийг нь бичих тэмцээн билээ... За тэгвэл энэ дуунуудын үгийг блогоос та бүхэнд хүргэж байна...
THE BEATLES- LET IT BE
When I find myself in times of trouble
Mother Mary comes to me
Speaking words of wisdom, let it be.
And in my hour of darkness
She is standing right in front of me
Speaking words of wisdom, let it be.
Let it be, let it be.
Let it be, let it be.
Whisper words of wisdom, let it be.
And when all the broken hearted people
Living in the world agree,
There will be an answer, let it be.
For though they may be parted there is
Still a chance that they will see
There will be an answer, let it be.
Let it be, let it be.
Let it be, let it be.
There will be an answer, let it be.
Let it be, let it be.
Let it be, let it be.
Whisper words of wisdom, let it be.
Let it be, let it be.
Let it be, let it be.
There will be an answer, let it be.
And when the night is cloudy,
There is still a light that shines on me.
Shine on 'til tomorrow, let it be.
I wake up to the sound of music
Mother Mary comes to me,
There are will be no sorrow, let it be.
Let it be, let it be.
Let it be, yeah let it be.
There will be no sorrow, let it be.
Let it be, let it be.
Let it be, yeah let it be.
Whisper words of wisdom, let it be.
ТАТАХ
THE BEATLES- GIRL
Is there anybody going to listen to my story,
all about the girl who came to stay?
She’s the kind of girl you want so much it makes you sorry.
Still, you don’t regret a single day.
Ah, girl!
Girl! girl!
When I think of all the times I’ve tried so hard to leave her,
she will turn to me and start to cry.
And she promises the earth to me, and I believe her.
After all this time I don’t know why.
Ah, girl!
Girl! girl!
She’s the kind of girl who puts you down when friends are there.
You feel a fool.
When you say she’s looking good, she acts as if it’s understood.
She’s cool, uh, uh, uh!
Oh girl!
Girl! girl!
Was she told when she was young that fame would lead to pleasure?
Did she understand it when they said?
That a man must break his back to earn his day of leisure?
Will she still believe it when he’s dead?
Ah, girl!
Girl! girl!
Ah, girl!
Girl! girl!
ТАТАХ
Нийгмийн хичээлийн 2007 оны Элсэлтийн шалгалтын материал энэ байна. За тэгээд Нийгмээр шалгалт өгөх хүүхдүүд нь үзээд хийгээд өөрийгөө нэг шалгаарай...
1. Статустай холбогдох єгєгдлvvдийг утгаар нь харгалзуул. (2 оноо)
1. Тєрєлх статус a. Бат Калифорний их сургууль мастер хамгаалсан
2. Олдмол статус b. 108 настай гавж Лувсан гуайн ухаан санаа цэлмэг нь гайхмаар
3. Мастер статус c. Чингэсийн удмын алтан ургийн сvvлчийн хаан Лигдэн
A. 1a 2c 3b
B. 1c 2b 3a
С. 1b 2a 3c
D. 1b 2c 3a
E. 1c 2a 3b
2. Доорх єгєгдлєєс аль нь зєв вэ?
A. Нийгмийн институт бол макро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга мєн
B. Нийгмийн институт бол макро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга биш
С. Нийгмийн институт бол микро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга мєн
D. Нийгмийн институт бол микро тvвшин дэх нийгмийн оршихуйн арга биш
E. Эдгээрээс єєр
3. Єєрсдийн тодорхой бvтэцгvй шинжээсээ болж тэд илvv єргєн хэмжээний нийтлэгийн бvрэлдэхvvнд орж чадаагvй нийтлэгийг юу гэдэг вэ?
A. Анхдагч бvлгvvд
B. Нийгмийн жижиг бvлгvvд
С. Олон тvмний нийтлэг
D. Нийгмийн нийтлэг
E. Нийгмийн бvлгvvд
4. Нийгмийн тогтолцоо, нийтлэг байгууллагууд нэг нєхцєл байдлаас нєгєєд шилжиж буйг юу гэдэг вэ?
A. Нийгмийн шинэчлэл
B. Нийгмийн хєгжил
С. Нийгмийн єєрчлєлт
D. Нийгмийн дэвшил
E. Нийгмийн хувьсгал
5. Унших, бичих, тоолох, vр хvvхэддээ євлvvлэх, амьдрах орчны зєв тєсєєлєл, бие даан сурах, авъяасаа нээх, чадвараа хєгжvvлэх зэрэг ойлголтууд нь нийгмийн аль институтэд байдаг вэ?
A. Улс тєрийн
B. Эдийн засгийн
С. Шашны
D. Боловсрол
E. Аль нь ч биш
6. Шашин хэмээх ойлголтыг буруу тодорхойлсон бодомж аль нь вэ?
A. Ард олныг сvсэглэн бишрvvлэх замаар тvvхийн бодит хvчийг тєлєєлсєн оюуны нэн хvчтэй суртал
B. Шашин нь сvсэгтнvvдэд хvндлэл болоод бишрэн шvтэх сэтгэгдлийг vvсгэж байдаг
С. Шашин нь аль ч vед нийгмийн амьдралд голлох байр суурьтай байсан
D. Шашин хvн бvрийн зайлшгvй мєрдєх зvйл
E. B, C, D зєв
7. Хvн 2 ба тvvнээс дээш хоорондоо нийцгvй vvргийн эсрэг, тэсрэг шаардлагыг зайлшгvй биелvvлэх нєхцлийг “vvргийн мєргєлдєєн” гэдэг. Доорх єгєгдлєєс аль нь vvргийн мєргєлдєєний жишээ биш вэ? (2 оноо)
A. Чи шалгалтандаа бэлдээд завгvй байхад сургуулийн засвар ч юм уу, анги угаах ажил гээд олон ажил зэрэгцсэнээс болж дутуу бэлдэв
B. Хvvхэд бvхний хэрэглэхийг хvсдэг зvйлийг гэрийнхэн нь авч єгдєггvй байх.
С. Ангийнхантайгаа хамт баймаар байхад эгч хурдан ир гээд гэрийн зvг явав
D. Ерєнхий шалгалтын эцсийн дvнд сонирхдог байсан мэргэжлийн чиглэлээр дээд сургуульд элсэв
E. Тохирох жишээ байхгvй
8. Тухайн статусаас vvдэн бий болж заавал биелvvлэх ёстой зан vйлийн хэм хэмжээний цогц бол … юм. Энэ нь тухайн статусыг эзэмшигч юуг хийх ёстойг заана.
A. Эрх
B. Yvрэг
С. Эрх vvрэг хоёулаа
D. Дvрэм журам
E. Аль нь ч биш
9. Хvн бол ертєнцийн хамгийн эрхэм дээд vнэлэмж мєн гэж ямар сургаалд номлодог вэ?
A. Христийн шашны сургаал
B. Гуманизм
С. Лалын шашны сургаал
D. Буддын шашны сургаал
E. Аксеологи
10. Г. Лассуэл “Улс тєр” хэмээх ойлголтыг хэрхэн тодорхойлсон бэ? (2 оноо)
A. Улс тєр нь засгийн эрх мэдлийг ашиглан нийгмийн доторх vнэт зvйлийг хуваарилан байршуулах vйл ажиллагаа
B. Улс тєр нь эрх мэдэлд хvрэх, тvvнийг тогтоон барих болон ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын арга хэрэгслийн цогц юм
С. Улс тєр нь эрх мэдэлд оролцох тvvнийг хуваарилахад нєлєєлєхийн тєлєє эрмэлзэн тэмцэх явдал юм
D. Улс тєр бол эрх мэдэл юм
E. Улс тєр бол хэн, юуг, хэзээ, хэрхэн олж, авч буй тэмцэл юм
11. Сонгуулийн эрх гэсэн ойлголтод аль нь хамаарах вэ? (2 оноо)
A. Би нэр дэвшигч Орхоны тєлєє саналаа єгнє
В. Бид нэр дэвшигч Орхоны тєлєє саналаа єгнє
С. Орхон миний бие УИХ-ын сонгуульд нэрээ дэвшvvлнэ
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
12. Шууд ардчиллын давуу талуудыг дурьдахдаа илvvц зvйл дурьдсан бол аль нь вэ?
A. Аливаа асуудлаар бvх иргэд саналаа илэрхийлэх боломжтой
В. Хэн нэгэн хvн хэтэрхий их эрх мэдэл эдлэхээс сэргийлэх
С. Иргэдийн улс тєрд оролцох идэвх єсдєг
D. Тєрийн бодлого шийдвэр боловсруулахад их хугацаа шаарддаг
E. Иргэдийн улс тєрд оролцох сонирхол нэмэгдэнэ
13. Тєрийн гарал vvслийн талаар онол сургаалуудыг зєв харгалзуул. (3 оноо)
1. Эцгийн эрхт ёсны онол a. Нэг анги нєгєє ангиа дарангуйлах замаар тєр vvссэн
2. Нийгмийн гэрээний онол b. Тєр бол хvчтэй хvмvvс нийгэмд дарангуйллаа тогтоох байгууллага бєгєєд хvчтэй нь хvчгvйгээ эзлэн авч тогтоосон засаглал юм
3. Хvчирхийллийн онол c. Гэр бvлийн захирах, захирагдах ёсны vр дvнд тєр vvссэн
4. Ангийн онол d. Тєр бол хэлэлцээр тохиролцооны vр дvнд vvссэн
A. 1d 2a 3b 4c B. 1a 2d 3b 4c С. 1a 2c 3b 4d
D. 1c 2d 3b 4a E. 1c 2b 3d 4a
14. Монгол Улсын Yндсэн хуульд заасан журамт vvргийг дурьдахдаа буруу зvйл оруулсан 6 бол аль нь вэ? (2 оноо)
A. Хєдєлмєрлєх
В. Эрvvл мэндээ хамгаалах
С. Yр хvvхдээ єсгєн хvмvvжvvлэх
D. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
E. Байгаль орчноо хамгаалах
15. 1990 онд монголын ард тvмэн эх орондоо ардчилсан хувьсгалыг єрнvvлж нийгэм, эдийн засаг, улс тєрийн цоо шинэ тогтолцоог бий болгож чадсан юм. Тэгвэл ардчиллын vр дvнд бий болсон эерэг vр дагавруудаас илvv зvйл дурьдсан бол аль нь вэ? (2 оноо)
A. Тєрийн хэрэгт иргэд єєрсдєє ба тєлєєлєгчдєєрєє уламжлан оролцох боломж бvрдсэн
В. Олон намын тогтолцоо, олон ургалч vзлийг тєлєвшvvлсэн
С. Эрх баригчид хууль бус vйлдэл хийвэл сонгуульт хугацаанаас нь ємнє огцруулах бололцоо олгосон
D. Цєєнхийн эрх ашгийг тєрєєс батлагдсан хуулиар дээд зэргээр хамгаалах
E. Шударга ёс, хvний эрх, эрх чєлєє, тэгш эрхийг хангадаг
16. Засгийн газар ээлжит хуралдаанаараа нэн ядуу єрхийн нэг хvvхдийн их, дээд сургуульд суралцах сургалтын тєлбєрийг тєрєєс даах тухай шийдвэр гаргав. Энэ нь улс тєрийн системийн хувьд … юм. (2 оноо)
A. Оролт
В. Гаралт
С. Дэмжлэг
D. Шаардлага
E. Эргэх холбоо
17. Улс тєрийн шийдвэр гаргах vйл явцад иргэдийн оролцоо нь ямар ач холбогдолтой вэ? Буруу єгєгдлийг ол. (2 оноо)
A. Тєр иргэдийнхээ хvсэл зоригийн талаар илvv их мэдээлэлтэй болно
В. Эрх баригчдын эрх мэдлээ хэрэгжvvлэх vйл ажиллагаанд хяналт тавих буюу тэднийг эрх мэдлээ хэтрvvлэхээс сэргийлнэ
С. Тєрийг удирдах vйл хэрэгт иргэд оролцоно
D. Иргэдэд чиглэсэн зєв шийдвэр гарах боломж єндєр байна
E. Эрх баригчдын єєрсдийн эрх ашгийн тєлєє шийдвэр гаргах боломж, бололцоо нээлттэй болно
18. Сонирхлын бvлгvvдийн vндсэн vvрэг ач холбогдлоос илvv зvйл дурьдсан бол аль нь вэ? (2 оноо)
A. Хvмvvст эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжvvлэх боломж олгодог
В. Засгийн эрхийг гартаа авч бодлого хэрэгжvvлэх
С. Иргэдийг улс тєртэй холбож єгєх
D. Хvмvvсийн тодорхой эрх ашгийг илэрхийлэн хамгаалах
E. Иргэдийн эрх ашиг сонирхлыг нэгтгэн зангидаж дэвшvvлж буй шаардлагад нь хvч нэмэх
19. Сонгуулийн пропорцианаль системийн онцлог шинжvvдээс илvv зvйл дурьдсан бол аль нь вэ? (2 оноо)
A. Єрсєлдєгчєєсєє олон санал авсан нэр дэвшигчийг сонгуульд ялсанд тооцдог
В. Парламентийн суудлыг улс тєрийн намуудад сонгуульд авсан саналтай нь хувь тэнцvvлэн хуваарилдаг
С. Сонгогчдын тодорхой дэмжлэг хvлээсэн улс тєрийн нам суудал авах боломжтой тул олон намын тогтолцоо тєлєвшихєд нєлєєлнє
D. Нийгэм дэх олон янзын vзэл бодол, сонирхол парламентад бодитой тєлєєлєгддєг
E. Санал vл гээгдэх зарчим vйлчилдэг
20. Эртний Грекийн философич Аристотель ардчиллын нэгэн дэглэмийн хэлбэрийг 7 “гудамжны эмх замбараагvй ардчилал” хэмээн тодорхойлжээ. Тэрхvv хэлбэрийг дараах єгєгдлєєс ол.
A. Охлакрат ардчилсан дэглэм
В. Консерватив ардчилсан дэглэм
С. Либерал ардчилсан дэглэм
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
21. Улс тєрийн засаглал хэмээх ойлголтод vл хамаарахыг ол. (2 оноо)
A. ИЗН-ын дарга шинэ гишvvндээ батлах олгов
В. Монгол Улсын Ерєнхийлєгч УИХ-аас баталсан хуульд хориг тавив
С. УИХ, Yйлдвэр худалдааны сайдыг томилов
D. МАХН-ын гишvvн, … дугаар дунд сургуулийн захирал сургуулийнхаа дотоод журмыг батлав
E. Засгийн газар нэн ядуу єрхийн нэг хvvхдийг vнэ тєлбєргvй сургах талаар тогтоол гаргав
22. Эдийн засагт гvйцэтгэх тєрийн vvргийг зорилго чиглэлээр нь 5 vндсэн тєрєлд хуваадаг. Тэгвэл эдийн засгийн мєчлєг, тvvний єрнєлт уналтыг хянаж, эдийн засгийн єсєлтєд санхvvгийн болон татварын бодлогын талаар тєрєєс явуулж буй vйл ажиллагаа нь аль vvрэгт багтах вэ? (2 оноо)
A. Эдийн засгийн амьдралд хууль, эрх зvйн vндсийг бvрдvvлэх vvрэг
B. Нєєцийг хуваарилах vvрэг
С. Тєгс єрсєлдєєн єрнєх таатай нєхцлийг бvрдvvлэх vvрэг
D. Орлогыг дахин хуваарилах vvрэг
E. Эдийн засгийг тогтворжуулах vvрэг
23. Инфляци олон тєрєлтэй байдаг. Тэгвэл vнэ огцом тvргэн бєгєєд жигд бусаар дээшилж байгаа нєхцєлд ямар инфляци vvсэх вэ?
A. Хэвийн
B. Зохисгvй
С. Мєлхєє
D. Цогио
E. Хэтрvv
24. Доорх єгєгдлєєс vйлдвэрлэлийн уламжилсан хvчин зvйлийг ол.
A. Байгалийн нєєц
B. Газрын баялаг
С. Усны эрчим хvч
D. Газар
E. Тоног тєхєєрємж
25. Зах зээл дээр хавар, зун махны vнэ єсєх хандлагатай байдаг бєгєєд vvний улмаас иргэд махыг урьдчилан авч нєєцєлдєг. Энэ нь эрэлтэд нєлєєлєх хvчин зvйлсийн аль элементэд холбогдох вэ?
A. Худалдан авагчдын тоо
B. Орлого
С. Хэрэглэгчийн хvсэл таашаал, сонголт
D. Хослох болон орлох барааны vнэ, тоо хэмжээ
E. Хvлээлт
26. Хураамж болон тєлбєрийг бусад татвар гэж нэрлэдэг. Тэгвэл доорх єгєгдлєєс аль нь бусад татварт орохгvй вэ?
A. Компаниудын улсад єгєх татвар
B. Патентийн тєлбєр
С. Yл хєдлєх хєрєнгийн шилжvvлгийн тєлбєр
D. Иргэний бvртгэлийн тєлбєр
E. Ашигт малтмалын орд ашигласны тєлбєр
27. Доржийн хийдэг модон эдлэлийн тvvхий эд болох модны vнэ нэмэгдсэнээр ашиг буурч vйлдвэрлэл нь багасав. Энэ жишээ нийлvvлэлтэд нєлєєлєх хvчин зvйлсvvдээс аль нь вэ?
A. Yнэ
B. Технологи
С. Орцын vнэ
D. Бусад орцын vнэ
E. Аль нь ч биш
28. Дараах єгєгдлийг зєв харгалзуул. (2 оноо)
1. Завсрын ажилгvйдэл a. Техник технологийн дэвшлийн улмаас ач холбогдлоо алдсан, шинэ 8 мэргэжил бий болсон
2. Бvтцийн ажилгvйдэл b. Инфляци, vндэсний vйлдвэрлэлийн уналт эдийн засгийн єсєлтєєс шалтгаална
3. Мєчлєгийн ажилгvйдэл c. Шилжилттэй холбогдсон тvр зуурын болон чанартай ажил
A. 1a 2c 3b
B. 1c 2b 3a
С. 1b 2a 3c
D. 1b 2c 3a
E. 1c 2a 3b
29. Тєв банкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хvv, хэмжээг мєнгєний ханш уналтын тvвшинтэй хамааралтайгаар тогтоож байдаг. Зээлийн єсєлт хэт єндєр байвал тєв банк ямар зохицуулалт хийх вэ? (2 оноо)
A. Зээлийн хvvг нэмж, хэмжээг нь багасгана
B. Зээлийн хvvг багасгаж, хэмжээг нь нэмнэ
С. Зээлийн хvvг нэмж, хэмжээг мєн нэмнэ
D. Зээлийн хvvг багасгаж, хэмжээг нь багасгана
E. Бvгд буруу
30. Чи хурд сайтай хамгийн сvvлийн vеийн компьютер авах санхvvгийн боломжтой. Гэвч чамд чиний хvссэн компьютер олдохгvй байна. Yvнийг эдийн засгийн ухаанд юу гэж тодорхойлдог вэ?
A. Эрэлт
В. Хvсэл
С. Хэрэгцээ
D. Сонирхол
E. Хvслээ хэрэгжvvлэх бэлэн байдал
31. Ямар системийг чєлєєт vнийн систем гэдэг вэ?
A. Хэрэглэгчид єєрийн худалдан авах чадварын тvвшингээр зах зээлийн vнийг тогтоох
B. Yйлдвэрлэгчид бvтээгдэхvvнийхээ vнийг чєлєєтэй сонгох
С. Мєнгєєр баталгаажсан хэрэглээнээс хамаарч бvтээгдэхvvний vнэ бvрдэх систем
D. Бvтээгдэхvvний vйлчилгээнээс хамаарч vнэ бvрдэх систем
E. Бvгд зєв
32. Эртний Грекийн Афин хотод ардчилал єндєр хєгжиж байжээ. Тэгвэл Афин хотын нийгмийн давхраажилтын байдал ямар нийгмийн шинжийг илэрхийлдэг вэ?
А. Нээлттэй нийгэм
B. Єнєєгийн ардчилсан нийгэм
C. Хаалттай нийгэм
D. Кастын нийгэм
E. Зєв хариулт байхгvй
33. Тэгш эрх, эрх чєлєє гэсэн хоёр ойлголт нийгмийн давхраажилтын тухай онолд чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл энэхvє хоёр ойлголт нь ялгаатай юу? (2 оноо)
А. Ялгаатай
B. Ялгаагvй
C. Заавал ялгах албагvй
D. Эрх чєлєє нь тэгш эрхдээ багтдаг
E. Тэгш эрх нь эрх чєлєєндєє багтдаг
34. Судлаач Х.Гvндсамбуу социализмын vеийн Монголын нийгмийн давхраажилтыг дєрєв ангилан авч vзжээ. Yл хамаарахыг ол? (2 оноо)
А. Хоршоолсон ард
B. Ажилчин
C. Сэхээтэн
D. Номенклатур (Дарга анги)
E. Хєрєнгєтний
35. Нийгмийн хєгжил нь ангигvй нийгмээс ангит нийгэмд, ангит нийгмээс ангигvй нийгэмд дэвшин явагддаг зvй тогтолтой бєгєєд тєр яваандаа устаж vгvй болно гэж vздэг сургаал аль нь вэ? (2 оноо)
А. Марксизм-Ленинизм
B. Соёл иргэншлийн онол
C. Бихевиоризм
D. Позитивизм
E. Эрчим хvчний онол
36. Хєдєлмєрийн чадвар нєхєн сэргээхтэй холбогдсон нийгмийн даатгалын тєрєл аль сантай холбогдох вэ?
A. Тэтгэврийн даатгалын сангаас
В. Тэтгэмжийн даатгалын сангаас
С. Yйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан євчний даатгалын сангаас
D. Ажилгvйдлийн даатгалын сангаас
E. Эрvvл мэндийн даатгалын сангаас
37. Нийгмийн шилжих хєдєлгєєнд хэвтээ ба босоо гэсэн хэлбэр байдаг. Дараах єгєгдлєєс босоо хєдєлгєєний жишээ аль нь вэ?
А. УИХ-ын гишvvн Г. Батхvvгийн аав жолооч байсан
B. А. Линкольн тvлээчнээс АНУ-ын Ерєнхийлєгч болтлоо єссєн байна
C. Иргэн Балдан нийтийн тээврийн микро автобусаа зараад такси барих болсон
D. Захирал Бадамсvрэн ОХУ-руу ажлаар явсан байна
E. Бvгд буруу
38. “Аливаа ард тvмэн, vндэстнийг бусдаас ялгах гол онцлог шинж бол соёл юм” энэхvv тодорхойлолт соёлын ямар vvргийг голчлон илэрхийлж байна вэ? (2 оноо)
A. Нэгтгэгч, салгагч
В. Зохицуулагч
С. Хvмvvжvvлэгч
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
39. Зарим улс vндэстний соёлын амьдралд гэр бvлийн моногами хэлбэр зонхилдог бол зарим vндэстэн гэр бvлийн полигами хэлбэртэй байдаг. Энэ соёлын … элементvvдийн ялгаатай холбоотой юм.
A. Хэм хэмжээ
В. Зан vйл
С. Соёлын универсаль шинж
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
40. 1990-ээд оноос ємнє Монгол Улсад хамтач vзэл буюу коллективизм чухал ач холбогдолтой байсан бол єнєє vед либерализм чухал байр суурьтай болсон ба энэ нь монголчуудын … єєрчлєгдсєний vр дvн гэж зарим судлаачид vздэг. (2 оноо)
A. Шашны талаарх vзэл санаа
В. Боловсролын тvвшин
С. Yнэт зvйлийн чиг баримжаа
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
41. “Технологи” бол … соёлын хэлбэр юм.
A. Материаллаг соёл
В. Оюуны соёл
С. Материаллаг болон оюуны соёлын нэгдэл
D. Соёлд хамаарагдахгvй
E. Эдгээрээс єєр
42. Аливаа соёл єєрийнхєє утга учрын хvрээнд оршдог. Жишээ нь энэтхэгчvvд vхрийн махнаас татгалзаж, гахайн мах иддэг байхад еврейчvvд гахайн мах иддэггvй ажээ. Энэ жишээнд холбогдох онолыг ол. (2 оноо)
A. Этноцентризм
В. Релятивизм
С. Соёлын универсал
D. Угсаатын онол
E. Эдгээрээс єєр
43. О. Шпенглерийн ангилсан соёл иргэншлvvдээс илvvц зvйл дурьдсан бол аль нь вэ?
A. Египет
В. Энэтхэг
С. Хятад
D. Вавилон
E. Месопотам
44. Соёлын байж болох хамгийн том орон зайд тvvний эзлэх байр суурийг харгалзан хэв маягуудад ангилдаг ажээ. Тэгвэл хєгжлийн харьцангvй сvvлийн vе шат буюу аж vйлдвэржсэн нийгэмд тєлєвшин тогтдог тєрийн болон газар нутгийн тvvнчлэн улс тєр, эдийн засгийн хамаарал бvхий нийтлэгийн соёл аль хэв маягт багтах вэ? (2 оноо)
A. Иргэншлийн байр суурийн хэв маягийн соёл
В. Бvс нутгийн хэв маягийн соёл
С. Угсаатны хэв маягийн соёл
D. Yндэстний хэв маягийн соёл
E. Орон нутгийн хэв маягийн соёл
45. Их зохиолч Д. Нацагдорж монгол дээлний дотор зангиа зvvдэг байжээ. Энэ бол соёлын … илрэл юм. (2 оноо)
A. Соёлын нэвчих
В. Соёлын олон талт байдлын
С. Соёлын универсаль шинжийн
D. Бvгд зєв
E. Бvгд буруу
46. Хэл яриа, vзэл санаа, итгэл vнэмшил, уламжлал зан заншил, багаж хэрэгсэл, технологи, урлагийн бvтээл, баяр ёслолыг соёл гэж vзвэл соёлын vндсэн субъект нь юу байх вэ?
A. Нийгмийн гишvvн
В. Угсаатны бvлэг
С. Бие хvн
D. Гэр бvл
E. Эдгээрээс єєр
47. Дараах бодомжуудаас аль нь зєв бэ? (2 оноо)
A. Уламжлал бол vеэс vед дамжсан ёс заншил юм
В. Уламжлал нь зєвхєн улирч єнгєрсєн нийгэмд байдаг
С. Уламжлал бол ємнєх vеийн vзэл санаа, зан vйлийг дараачийн vед хvчээр тулган хvлээлгэсэн ёс заншил юм
D.Улирч єнгєрсєн бvх ёс заншил, зан vйл, хэм хэмжээ бол уламжлал мєн
E. Бvгд буруу
48. НYБ-ын дvрмийн vндсэн зарчимд тусгагдаагvй єгєгдєл аль нь вэ? (3 оноо)
A. Энх тайвны аюулгvй байдлыг сахих
B. Yндэстэн хоорондын найрамдалт харилцааг хєгжvvлэх
С. Глобальчлалын асуудлыг шуурхай шийдвэрлэх
D. Дэлхий нийтийн чанартай асуудлуудад хамтарч ажиллах
E. Зарчмын асуудлыг шийдвэрлэхэд vндэстнvvдийн vйл ажиллагааг нэгтгэх
49. Монгол Улсын Засгийн газраас 1996-2001 онд Монгол Улсын “Хамтын ажиллагааны хєтєлбєр”, “Хєгжил дэвшлийн тєлєє тvншлэл” нэртэй тогтвортой хєгжлийг дэмжсэн арга хэмжээнvvдийг дараах чиглэлээр хэрэгжvvлсэн байна. Буруу єгєгдлийг ол. (2 оноо)
A. Хєрєнгє оруулалт, зээл тусламжийг vр дvнтэй ашиглах
B. Удирдлагын хєгжил ядуурлыг бууруулах, хvрээлэн буй орчныг хамгаалах
С. Бичигтэн болох НYБ-ын 10 жил
D. Сайн хєршийн хамтын ажиллагаа
E. Боловсрол, соёл, хvмvvнлигийн хамтын ажиллагаа
50. “Тусгаар тогтносон бvрэн эрхт улс” гэсэн ойлголтыг илэрхийлэх єгєгдєл аль нь вэ?
A. Их гvрнvvд хvлээн зєвшєєрсєн улс
B. НYБ-д гишvvнээр элссэн улс
С. ОУ-ын нэр хvнд бvхий аль нэг байгууллагад гишvvнээр элссэн улс
D. Хєрш гvрнvvд нь хvлээн зєвшєєрсєн улс
E. А, В, D зєв
51. Олон улсын тавцан дээр єєрийн vндэсний ашиг сонирхлыг удирдлага болгон vйл ажиллагаа явуулдаг олон улсын хамгийн гол субъект аль нь вэ?
A. Олон улсын байгууллага
B. Сонирхлын бvлэг
С. Ард тvмэн
D. Тєр
E. Элчин сайд
52. Єнєєдєр олон улсын харилцааны хамгийн чухал асуудалд орохгvй єгєгдлийг ол.
A. Терроризмтай тэмцэх
B. Цємийн зэвсгийн тархалтыг хянах
С. ДОХ-той тэмцэх
D. Дэлхий дахинд намжмал байдлыг тогтоох
E. Байгаль орчныг хамгаалах
53. 1988 онд дэлхийн томоохон шагналын нэг Нобелийн “Энх тайвны шагнал”-ыг НYБ-ын vндсэн гол байгууллагын нэгэнд олгосон байна. Шагнал авсан байгууллага аль нь вэ?
A. НYБ-ын Энхийг сахиулах хvчинд
B. Аюулгvйн зєвлєл
С. Ерєнхий Ассамблей
D. Олон улсын шvvх
Е. Эдийн засаг нийгмийн зєвлєл
54. Анх “Ард тvмэн vндэстэн хооронд”-ын гэсэн утгатай нэр томъёог XYIII зууны сvvлчээр хэн анх хэрэглэсэн бэ?
A. Ж. Бентам
B. О. Шпенглер
С. Ф. Ницше
D. В. Дильтей
E. А. Шопенгауэр
55. НYБ-д гишvvн орнууддаа заавал биелvvлэх шийдвэр гаргах эрхтэй ганцхан байгууллага байдаг. Аль нь вэ? (2 оноо)
A. Ерєнхий Ассамблей
B. Олон улсын шvvх
С. Аюулгvйн зєвлєл
D. Эдийн засаг, нийгмийн зєвлєл
E. Нарийн бичгийн дарга нарын газар
56. Олон улсын шvvх байгууллагатай холбоогvй буруу єгєгдлийг ол. (2 оноо)
A. Yндэс угсаа харгалзахгvй сонгогдоно
B. Бие даасан 15 гишvvнээс бvрдэнэ
С. Шvvгчийг Аюулгvйн зєвлєл ба Ерєнхий Ассамблейгаас сонгоно
D. Шvvгч бvр шvvх vйл ажиллагаанд зєвхєн єєрийн улсыг тєлєєлж ажиллана
E. Олон улсын чанартай маргаан шйидвэрлэхэд оролцоно
57. Єєрийн хvчийг нэмэгдvvлж, эсрэг эвсэлтэй тэмцэлдэж, устгах, гишvvдийг нь єєртєє татах, гишvvнээ бусдад алдахгvй байхыг зорилго болгодог систем аль нь вэ?
A. Хоёр туйлт
B. Олон туйлт
С. Нэг туйлт
D. Гурван туйлт
E. Ємнєд, умард туйлт
58. Япон улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын хєгжлийн албан ёсны тусламжийн бодлогын зєвлєгєєн хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. Энд олон улсын харилцааны аль тєрєл, хэлбэрийн тухай бичсэн байна вэ?
A. Хоёр талт, улс тєрийн харилцаа
B. Хоёр талт, эдийн засгийн харилцаа
С. Олон талт, эдийн засгийн харилцаа
D. Олон талт, улс тєрийн харилцаа
E. Зєв хариулт байхгvй
Сая
Азийн Физикийн Олимпиадын албан ёсны сайтын зургийн цомгийг үзээд Бямбаагаа хайгаад сууж байсан чинь хөлбөмбөгийн хаалга харагдаад, энд л Бямбаагийн зураг байгаа гэтэл андуурсангүй ээ... Аргагүй хөлбөмбөгчин мөн дөө, хэхэ, гоол хийж байгаа болов уу???