Хонх Жингэлээ by Б.Золжаргал

2008-03-03 uundaa бичсэн.
[за энэ бол эзниигээ ХҮРЭЛ ТУЛГА наадмын шилдэг 16д багтахад нь тус болсон шүлэг баина... Бас нэлээн юм бодогдуулсан л шүлэг баина... харин танд???]
Нам тайвныг эвдэн хонх жингэнэлээ
Насаараа сонсохгүй энэ л дуу
Намайг бас бусдыг маань сэргээлээ
Намрын нэгэн өдөр сонссон энэ л жингэнээ
Насны минь дурсамж болж зүрхэнд минь хоногшлоо

Сурагч насны минь сүүлчийн хонхон дуу
Сургуулиа бид орхих болсныг сануулж
Сэтгэлд хоногших алтан дурсамж
Сэмхэн унагах сувдан нулимстаи
Сэмээрхэн зүрхэнд минь орхин одлоо

Арван жилиин зүггүихэн үеэс
Амьдрал гэгч хөлгүи далаи руу
Алгуурхан биднииг авч одохоор
Ангиин нам гүмииг умартуулан
Алтан хонх жингэнэн цангиналаа

Сэтгэлд үлдсэн гэгээхэн үеүд
Сэрүүн зүүд шиг он жилүүд
Сүү шиг цалгисан багш нарын минь ааль
Сүүлчиин хонхон дуунд бүүвэилэгдэн
Сурагч биднииг дурсамжтаи нь үдлээ

Нам тайвныг эвдэн хонх жингэнэлээ
Насаараа сонсохгүй энэ л дуу
Намайг бас бусдыг маань сэргээлээ
Намрын нэгэн өдөр сонссон энэ л жингэнээ
Насны минь дурсамж болж зүрхэнд минь хоногшлоо

Хонхон дуутаи хичээлиин цагууд
Хонгорхон насны гэнэн дурлалтаи
Ховорхон тохиох хүүхэд нас минь
Хагацаж биднээс явах боллоо

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 4/3/08 00:09 )

Kaptnul

Anonymous said... ( 4/3/08 22:14 )

that's right... man... SPY...

Anonymous said... ( 7/3/08 19:57 )

maybe but i don't know that

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...