1-р сургууль 6:5 Оюуны Ундраа /9:7/ WE DID IT...
2008-03-30
uundaa бичсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, БТСУХ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ДУУЛИАН 2020 тэмцээний аваргын төлөө тоглох багуудын нэрс өнөөдөр тодорлоо...
17 насны ангилалд манай сургуулийн баг маргааш Спортын Төв Ордонд 5-р сургуулийн багтай цом, алтан медалийн төлөө өрсөлдөнө...
1-р сургууль 6:5 Оюуны Ундраа
Гоолууд: Г.Зол-Эрдэнэ /1:0/ А.Ундрал /2:1/ Г.Зол-Эрдэнэ /3:1/ Г.Зол-Эрдэнэ /4:1/ Автогоол /5:4/ Д.Батцэнгэл /6:4/
1-р сургуулийн баг үүнийг хийж чадлаа... Г.Зол-Эрдэнийн хет-трик, Б.Түвшинбаатарын найдвартай хаалтын ачаар Оюуны Ундраа сургуулийн багийг хариу тоглолтонд 6:5 харьцаатайгаар хожсоноор финалын тоглолтонд шалгарч үлдэж чадлаа...
Тоглолтын эхнээс үзүүлж байгаа тоглолт төдийгүй хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэгээрээ 1-р сургуулийн баг давамгайлж тооны харьцааг 4:1 болгосон ч Оюуны Ундраа сургуулийнхан ч мөчөөгөө өгөлгүй довтолсоор 4:4 болгосон юм... Харин завсарлаганы дараа тоглолт эргэн ирж 6:4 болгосон төдийгүй тоглолтыг өөрийн болгож мөнгөн медалийн болзол хангалаа...
Ангийнхныгаа ирнэ гэдэгт итгэж байна, маргааш 9 цагт СТО-нд ирж, багаа дэмжээрэй, таны итгэлийг бид алдахгүй ээ...
2 сэтгэгдэл:
mangar bha Soyoliin tov Orgoo gj oilgohoor bichtsen bshtee tiishee yvchuul yanaa
,,,yu ch gesen sportiin tuv ordond toglohoor bolson do,,,hehe
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...