Welcome to 2008
2008-01-01
uundaa бичсэн.
Өнөөдөр 1-р сарын 1-ны өдөр. Энэ жилийн эхний өдөр. Хүн бүхэн энэ өдөр дараа жил хийх ёстой ажлаа төлөвлөн, өнгөрсөн жил хийсэн алдаагаа цэгнэн, амжилтаа эргэн хардаг өдөр. Бидний хувьд ч энэ өдөр бол 2008 он гэдэг чинь хамгийн хариуцлагатай жил шүү гэдгийг сануулж буй өдөр болж байна.
Мэдээж энэ жил бол олимпийн жил. 2008 оны олимп бидний урд хөрш Хятад улсын Бээжинд болохоор ид ажил өрнөж байна. Алтан медалийг ч бид их л хүсч байгаа.
За энэ ч яахав хамгийн гол нь бид энэ жил сургуулиа төгсөнө. Та анзаарсан бол 2007 онд юм бүхэн л сүүлчийнх болоод байгааг. Гэхдээ сүүлчийн гэдгийг та нэг анги гэж хэлүүлэн, хамтдаа өнгөрүүлэх гэж ойлгож болно. ЖА-г сүүлчийн удаа, урлагийн үзлэгт сүүлчийн удаа, спартакиадад сүүлчийн удаа оролцсон гээд л...
Сургуулиа төгсөх учраас бид одооноос л хамаг хүч чадлаараа мэрийн, ажиллах, зүтгэх ёстой.
Үнэхээр л гайхамшгийг бүтээхийн төлөө, хүслээ биелүүлэхийн төлөөх дайнд бид эргэж буцалтгүйгээр орох цаг нь болжээ. Харин дайсан нь та өөрөө гэдгийг ухаараарай.
Эрдмийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана жил тохиож байгаа нь бидэнд аз болж байна гэж ойлгож болох юм, бурхан бидэнд тусалж болох ч, Бумаа багшийн өгсөн чулуугаар та буудаж болох ч хамгийн чухал нь өөрөө өөртөө итгэх, өөрөөрөө байх л юм шүү гэдгийг ойлгоорой гэж хүсч байна.
За тэгээд дараа жилийн 9 сарын 1-нд бид анх удаа өглөө уулзахгүй нь. Ямар сонин мэдрэмж төрөх бол??? Ижилдэж дассан ангийнхан чинь байхгүй, шал танихгүй хүмүүс эргэн тойронд чинь... Гэхдээ л бид хэзээд нэг ангийнхан , 131dg-ийн гишүүд учраас үргэлж холбоотой, үргэлж хамтдаа, үргэлж цугтаа, бүгдийг сүүлчийнх биш ээлжит болгохын төлөө байхын тулд л БЛОГ гэдэг зүйл ажиллаж байгаа юм шүү дээ.
Эцэст нь нэг зүйлийг хэлмээр байна. Бүгдээрэнд нь шинэ жилийн халуун мэндийг хүргэе. Хамгийн эрч хүчтэй, өөрсдөдөө итгэлтэй, шилдэг нь байгаарай гэж хүсье. Хамгийн гол нь эвтэй бас хамтдаа байхдаа бид хүчтэй байдаг гэдгээ санаарай...
1 сэтгэгдэл:
ZA tegeher admin bolon bugded ni ene ondoo urdiinhaasa iluu amjilt gargahiig husie. za teged uragshaa manaihan.
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...