Б.Золжаргал "Хайрла"

2008-01-06 uundaa бичсэн.
Хайрла
Хүн гэдэг богинохон амьдарна
Хүссэн хүсээгүй явах болно
Олдсон энэ амьдралаа л жаргалтай амьдарч
Орчлонд чамайг дурсах сайн нэрийг ол

ЭРгэн тойрныхоо хүмүүсийг
Энгүй их хайраар хайрла
Эргээд тэр хүмүүс чамайг хайрлана
Энэхэн орчлонл та хайраар дутахгүй

Хүн хорвоод эдээр дутахгүй
Хүрээд ирсэн тавиланг тойрч гарахгүй
Рүсэвч хясавч зовсон ч жаргасан ч
Хайр гэсэн сэтгэлийн тоглоомоор л дутна

Энэ хорвоо дээр төрүүлсэн
Эрдэнэт биеийг тань өсгөсөн
Ээжийгээ хамгийн ихээр хайрла
Эхнэрээсээ ч илүү хайрла
Эх хүн гэдэг хүүгийн хайраар дутахаас
Энэхэн биемйнхээ нэг хэсэг хүүхдээ хайраар дутаахгүй ээ

Ааваа би таньдаа хайртай гэж
Ариухан зүрхнийхээ гүнд шивнээрэй
Амаараа хэлээгүй байсан ч
Аав нар зүрхэндээ ойлгоно
Ахиад хэлэхгүй байсан ч
Хүү минь надад хайртай гэж
Хүрэн зүрхэндээ баярлаж сууна

Хайртай хүнээ хацар дээр нь зөөлөн үнсээд
Би чамд хайртай гэж чихэнд нь шивнэ
Халуун сэтгэл булгилан догдолж
Бүхнээс илүүгээр чамайг л хайрлана
Жаргал эрсэн харц ганцхан чам дээр тусна
Жавартай өдөр ч сэтгэл нь бүлээн байна
Жар хүрсэн ч магадгүй таныг дурсаж л байна

Эргэн тойрныхоо хүмүүсийг
Эгэл дорой гэж ялгалгүй хайрла
Бид энэ орчлонд хүн болж төрснөөрөө
Бусдыг хайрлах зарлиг авсан
Бурхан биднийг бие биенээ хайрла
Буян нүглийн сайн мууг ялга гэж
Бусдаас онцгойлж энэ хорвоод хүн болгож илгээсэн

Хүн энэ хорвоод хүний хайраар л дутдаг
Хүрэн зүрх хайраас л болж шаналдаг
Доголон нулимс хүртэл хайраар дутдаг болохоор
Дэргэдээ байгаа хэнийг ч байсан хайрла

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 7/1/08 18:20 )

Bas l yanztai. Shuleg bichih ene ih ongod chin haanaas garaad bnaaaa ZOLOOOOOOOO!!!

Anonymous said... ( 8/1/08 18:32 )

YO, ZOLOO chi bol gaihamshig shu. yamar goy bichdiimbe gj. tegeed ene awyasaa ulam ih hugjuulj iluu ih yumand hurehiin tuluu URAGSHAA!!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...