Бүсгүй минь
2008-01-16
uundaa бичсэн.
Золжаргал маань бидэнд энэ жилиин анхни уран бүтээлээ ирүүлжээ, уншаад үзээрэи, үнэхээр тасархаи болсон баина лээ, харин танд???
Хайртай залуугаа орхиод одсонд бүү гомд бүсгүй минь
Харин түүнд гайхуулахаар сайхан амьдарч
Хэзээ нэгэн цагт тааралдахдаа инээмсэглэн хараад өнгөр
Хэрэв тэр ухаантай л юм бол өнгөрсөнд харамсахдаа л харамсана
Дурлал гэдэг ирсэн атлаа буцдаг жамтай болохоор
Дурсамжаараа амьдарч өөрийгөө битгий зовоо бүсгүй минь
Дундуурхан сэтгэл нэг л өдөр догдлолоор дүүрч
Дутуу бүхнийг чинь хайрын гал гэрэлтүүлнэ
Хөвсгөр цасан хавартай хамт хайлж оддог шиг
Хөмсөгөн сар нартай уралдан жаргадаг шиг
Хөгжмийн чавхдас нэг л өдөр тасардаг шиг
Хөрж одсон сэтгэлийг эргүүлэх гэж битгий гүй
Хүнийх болоод л явчихсан шүү дээ тэр чинь
Хорвоо тэрнийг зүгээр л чамд заяагаагүй юм
Хосгүй сайхныг нь чамд заяасан гэдэгт л итгэ
Ханхүү чинь чамайг хаа нэгээ хайж л яваа
Өрөөлд биш өөртөө л итгэн амьдарч
Өнгөрсөн бүгдийг зүүд мэт хааяа л дурс
Өнгөт орчлонд чи түүгээр дутахгүй ээ
Өмнө чинь сайхан амьдрал зурайж байна
Чамд хайртай нэгэн залуу чамайг л харуулдаж суугаа
Чин зүрх нь хайраар чинь л дутаж байигаа
Чи хайраараа түүний зүрхийг амирлуулж
Чангаас чанга сэтгэлдээ тэврэн бүүвэйл
Амьдрал үргэлж өөрийнхөө өнгөөр гийгүүлжж
Алдаа оноогоо цаг тухайд нь эргүүлдэг болохоор
Ариун нандин хайрын гал халуун цэцгийг
Аз жаргалын хамт чамд илгээхдээ л илгээнэ
Ганц залуугаас болж гуньж суух гэж энэ хорвоод чи ирээгүй
Гантиг чулуун дээгүүр гутлын өсгий товшиж
Гуалигхан биеэ бусдын л өмнө гайхуулж
Ганган цэцгийн үнэрт мансууран согтох гэж ирсийм бүсгүй минь.........
Б.Золжаргал 2008 он

4 сэтгэгдэл:
uu gaihaltai, ulam ih bicheerei chamd chadvar bnaaaa...
goyo boljee
yg uunshigee toogdoogui zaluugiin talaar bichdee
Yamar aimar shuleg ve. Sain bnoo.
Ooriinhoo amidralaar hiisen yum uu haashaaa yum be
chi yag ooroo ene in shigee bgaach
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...