Золжаргалын уран бүтээлээс...

2008-01-01 uundaa бичсэн.

/бид та бүхэндээ Золжаргалын уран бүтээлээс хүргэж байна. Эхний энэ шүлэг миний хувьд түүний хамгийн гайхалтай бүтээл нь юм, тэгээд удахгүй үргэлжлэлийг хүлээн аваарай.../

Эр хүн танд хэлэх хэдэн үг

Хорвоод та хүний охиныг авчхаад

Хайрлах хүнгүй мэт битгий хаяач

Хорвоод та 2-оос хонгорхон үр чинь л

Хархан нүдэндээ нулимстай хоцорно

Эхнэр авлаа гэж ирээд саллаа гээд ирвэл

Ээж аав чинь лав зүрхэндээ уйлна

Эргээд та ч гэсэн хайртай эхнэрээ санана

Энэхэн биенээс чинь сэтгэл салж тэнд үлдсэн байна

Архи уугаад хааяа та халамцуухан ирж болно

Авгайгаа зодож харин зүрхий нь битгий эмтэл

Алдрайхан бяцхан үр чинь айдас дүүрэн амьдарч

Аав гэсэн үгийг сонсохдоо сэтгэл нь түгшдэг болно

Хааяа нэг эхнэрээ найзуудтай нь цэнгүүл

Халамж дүүрэн эхнэрийн чинь царайд баярын мишээл тодорно

Хээнцэр ганган хувцас гэргий чинь таниас хүсээгүй

Хайр дүүрэн харц л таниас хүссэн гэдгийг та хожим мэдэрнэ

Эр хүн та битгий эхнэрээ гомдоо

Эмзэгхэн байдаг юм эмэгтэй хүн

Элэг зүрхэндээ л нууцхан нулимсаа арчиж

Эгэлхэн зүрх нь таниас алхам алхамаар холдоно

Аяа та хорвоод айлын охиныг авсан гэдгээ санаж

Алаг эрээн энэ хорвоод ганцаар нь хаяж

Өрх толгойлсон эмэгтэйн тоог битгий нэмээч

Өөрийн эрхгүй өрөвдөлтэй харагддаг юм тэд чинь

Хөөрхөн эгдүүтэй үрийн чинь сэтгэл нялхаараа сэвтэж

Хөөрхий хүүхэд чинь өнчин гэж дуудагдана

Хэрвээ та ухаантайсан бол

Хорвоод гэр бүлээ битгий орхиорой

Эхнэрээсээ салаад та жаргахгүй ээ

Энэ орчлонд сайхан амьдарлаа ч та

Эндээс халин одоход чинь таныг

Эхнэр чинь л толгойг чинь түшиж доголон нулимс унагаж сууна

Гэргийнхээ сайхан цайг дахиж уухгүй

Гэрийнээ босгыг алхахад тосон угтах хүү чинь үгүй

Таны аз жаргал тэнд үлдсэн байна гэдэгт

Та битгий эргэлзээрэй

Миний энэ шүлэг эр хүн таньд

Мянган утасны зангилааг тайлж

Магадгүй таны сэтгэлийг гэрт чинь

Маргаашийн дотор аваачих болтугай

Б.Золжаргал

3 сэтгэгдэл:

Anonymous said... ( 1/1/08 18:38 )

laitai... bishirch bna

Anonymous said... ( 2/1/08 20:52 )

Uneheer goy boljee, heleh ch ug alga, daraachiin shulgiig chin tavigdahig huleej baina shuu

Anonymous said... ( 3/1/08 19:59 )

Yostoi yanztai, Zoloo. Chinii 'Bi' Shuleg chin hamgiin ih taalagdsan. Udahgui tavigdah bh tehleer zaaval neg tataj avnaa.
Bi yer ni angiinhniihaa tuhai yarij humuust gaihuulah durtai. odoo chinii shulguudees unshuulj gaihuulna.
ANGIINHNAARAA BAHARHDAG SHUUUU!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...