2007 оны 7 Онцлох үйл явдал
2. БИД ХАМТДАА буюу Баяка багшийн үе
2007 он бидэнд их зүйлийг ухаарууллаа. Тэрний нэг нь бид ямар ч үед ангиараа байж юуны ч эсрэг хамтдаа байсан нь юм. 10а, 11б,11а,10в гээд аль ч ангитай үл ойлголцол гарахад бид асуудлыг үргэлж хамтдаа шийдвэрлэж байлаа, хичээлээ таслахдаа хүртэл, РС тоглохдоо ч, заал энээ тэрээ авахдаа ч хамтдаа байлаа. Зодооны талаар илүү дутууг бичээд яахав, өөрсдөө блогоос олоод уншина биз дээ...
Шинэ жилийн үеэр хэлсэн Оргилын үгийг ишлэе... “...39 хуруутай атгасан нэг гар болохын төлөө, бүгдээрээ хичээцгээе....”
1-р сарын тэр нэгэн өдөр бидний нэрийг нь л мэдэж, зүсийг нь л таних Баянбат хэмээх эр манай ангийг даан авахаар ирсэн нь бидэнд тэр үед үнэхээр хүнд цохилт болж билээ. Аргагүй ч юм, 5-р ангиасаа хичээлээ заалгаж ирсэн Энхбаатар багш маань байхгүй болчихоор... Гэхдээ энэ шинэчлэлт бидэнд их хэрэг болсон юм. Энэ шинэчлэлт, Баянбат багш маань биднийг өндөр зохион байгуулалтанд оруулж, зорилгыг маань тодруулсан билээ... Бид үүнийг багшаараа л золиос хийн байж ухаарах ёстой байж...
Тиймээ, өнгөрсөн жил бид юуны төлөө сурч, юуны төлөө нэг анги гэж нэрлүүлж байгаагаа ухаарсан их ухаарлын, их шинэчлэлтийн жил боллоо...
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...