Өнөөдөр...

2007-12-10 uundaa бичсэн.
Хямарвал бид хямраг. Зовбол бид зовог. Бензингvй гээд зогсвол, цахилгаангvй гээд зутарвал, усгvй гээд цангавал, махгvй гээд єлсвєл бид єлсєг! Хэцvv давааг нь бид хэрэлдэн “зодолдон” уйлан дуулан байж давъя. Yр хойчдоо арай боловсорсон, арай соёлжсон нийгэм vлдээе. Ирээдvйгээ гар буугаар буудвал, ирээдvй биднийг их буугаар буудна гэж хэлдэг болъё.

С. Цогтсайхан (“Ирж яваа цаг”-аас)

Өнөөдөр ямар өдөр вэ гэж би ангийнхаа нэлээн олон хүүхдүүдээс асуулаа. Хэн нь ч хариулж чадсангүй. Уул нь энэ өдөр бол ихэнх монголчуудын тэр тусмаа мэдэх ёстой баярын өдөр байсан юм.
Дэлхий нийтээрээ энэ өдрийг ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР гэж нэрлэн, тэмдэглэдэг. Тэгвэл Монголд 1989 оны 12 сарын 10-ны өдөр Ардчилсан холбоо үүсгэн байгуулагдаж, анхны жагсаалаа хийсний баярын өдөр гэж тэмдэглэх ёстой юм. Тэр үед нийгэм нь болохгүй, хаагдмал, эрх чөлөө нь хязгаарлагдмал байгааг мэдэрсэн хэсэг нөхөд буюу Ардчиллын анхны 13 эрэлхэг хөвгүүд бусдыгаа удирдан тухайн үеийн Залуучуудын холбооны байрны урд жагсаалаа хийж, шаардлагаа төр засагт хүргүүлж байсан түүхт өдөр юм. Урд нь ямар аймшигтай тарчлал, зовлон хүлээж байсан ч тэр залуус бидний төлөө, монголын төлөө их үйлсийг эхлүүлэн, Ардчиллын суурийг тавьсан билээ.
Тийм ээ, энэ өдөр бол Монгол оронд Ардчилал бүрэлдэн тогтох хамгийн эхний алхам хийгдсэн өдөр юм. Баярлаж байна та нарт, бахархаж байна та нараар...

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 12/12/07 21:08 )

tegeher ene tuhai yarih sonsoh ih sonirholtoi b.a Undarlaa 4 deh odor iluu goe zuil yarj ogorei. ZA amjilt

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...