...ЖИЖҮҮР АНГИ- 7д-11г- БИД ХАМТДАА...

2007-12-17 uundaa бичсэн.

Сүүлчийн удаа... Энэ үгийг хэлэх би үнэхээр дургүй. Хэлэх тоолондоо, бодох болгондоо түүнтэй холбоотой гайхалтай сэтгэл хөдөлгөм дурсамжаа санахыг, мартахгүйг хичээдэг. Гэвч хэзээ нэгэн цагт юм бүхэн сүүлчийн удаатайгаа тулгардаг, үгүй юмаа гэхэд бид тулгарах л болно...

ЖА... Бид энэ эрхэмсэг бөгөөд хүндтэй нэрийг зүүн сүүлчийн удаа ажиллаа. Өнгөрсөн 7 хоног бидний хувьд эцсийн удаа сургууль дээр хүн бүхний хийдэг, хамгийн хариуцлагатай атлаа хөгжилтэй ажлыг бид хамтарч хийж дууслаа.

7-р ангидаа анх хийж эхэлснээ эргэн санахад хөгжилтэй байна. Бид бүгдээрээ л, та ч гэсэн, би хүртэл хамгийн залхуутай ажлаар нэгэнт тодруулж, аль болох объект, постноосоо зугтаан, нэг их ач холбогдол өгдөггүй байж. Угаасаа ч бага анги байсан болоод ч тэр үү тийм их шаардлага тавихгүй... Хичээлээс эрт гарч, бүр таслаж ч болдог нь хамгийн тодхон сэтгэлд минь үлджээ. Тэр бүгдийг буцааж болдог байсан бол ч ....

9-р ангид орлоо. Өмнө нь дадлага маягаар хичээлийн жилийн төгсгөлөөр хийж байсан ЖА гэх энэ ажлаа бид 2 удаа хийлээ. Бүр 2 удаа дараалж шүү. Шинэ жилээр таарсан болоод ч тэрүү, аль болох бага ачаалалтай байх болно гэж тооцоод улирсан анги шиг л нэг л газартаа зогсож байсан цаг саяхан юм шиг...

10-р ангид ороод хорвоо ертөнцөө байг гэхэд амьдарч байгаа орчноо арай л томоор хардаг болоод, ЖА гэдэг ажлын үнэ цэнэ, зорилгыг өөрсдөө ухамсарлаж, чадах чинээгээрээ л сайн хийлээ. Гэхдээ завсарлагаанаар л бөмбөг өшиглөөд гүйж, аанай л ах нар шиг сайхан хөлбөмбөг тоглодог байсансан. Бүтээлч ажлаараа юу хийх вэ гэдгээ удтал бодож, хэлэлцэж байсан билээ. Сургуулийн Цом тэмцээн, Хот хоорондын олимпиадыг зохион байгуулж, 20 оноо авч байсан нь, аль эсвэл бага ангийнхандаа шаардлага тавьж, 2-р ээлжийнхний хувцсыг авах гэж яаж хөглөж, хөгжилдөж байсан нь бидний 11 жилийн гэгээхэн дурсамжаас хэзээ ч арчигдахгүй гэдэгт би итгэнэм..

Юм бүхэнд хязгаар бий. Бид ЖА гэдэг энэ ажлаар хийж, хүрч болох дээд цэгт нь нэгэнт хүрчээ. Шинээр ч зарим юмыг оруулж, хуучныг сэргээн, хамгийн өндөр нягт зохион байгуулалтанд ажиллаж чадлаа. Бид хийхийг хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харууллаа гэж бодож болохыг энэ 7 хоног харууллаа. Ихийг ч ухаарууллаа, их ч туршлага өглөө, их ч дурсамж үлдээлээ...

Ахиад нэг ганцхан удаа хийгээд үзэхийг бүгд л хүсч байгаа байх, яахав ганц удаа л сургууль угаана биз... Ганц удаа 7 цаг хүртэл сургууль дээрээ зохицуулалт хийгээд явна биз... Зарим нэг хичээлээсээ жаахан л хоцорвол хоцорно биз... Just one last dance гэдэг шиг л болдогсон бол...

Гэвч бидэнд боломж байхгүй, бид хичээх хэрэгтэй. Бидний урьд гэрэл гэгээтэй зам, юун ЖА түүнээс ч хөгжилтэй, сонирхолтой, сэтгэлд хоногших, аль эсвэл залхуутай, уйтгартай зүйл олныг хүлээж байна. Би This Is The Last Time гэж хэлмээргүй байна, энэ бүгдийг бид өөрсдөндөө туршлага хураах гэж л хийсэн шүү гэдгийг бид ухаарах хэрэгтэй... Энэ бол ердөө л эхлэл...

7:30-аас хоцрохгүй гээд гүйж байснаа, бага ангийнхны хувцсыг өлгөх гэж хөглөж байснаа, үгэнд орохгүй заримтай нь муудалцаж байснаа, багш нарт туслах гэж хичээж байснаа ч, ирц бүртгэж байснаа ч, дэвтэр тарааж байснаа ч, бүр эцэг эхийн хурлаар бага ангийнхантай ноцолдож байснаа, ямар объектэн дээр зогсож байснаа, хүзүүвчнийхэнтэй шоколад хувааж идэж байснаа, цэвэрлэгч эгчийн сайхан занг, жижигхэн хүмүүсийн гэнэн сэтгэлийг, том ах нарын дээрэлхүү байдлыг алиныг нь би хэзээ ч мартахгүйг хичээнэ, надад үргэлж сайхнаар дурсагдахыг л би хүснэ...

...ЖИЖҮҮР АНГИ- 7д-11г- БИД ХАМТДАА...

6 сэтгэгдэл:

Anonymous said... ( 17/12/07 22:01 )

gaihaltai oor heleh ug alga oo

Anonymous said... ( 17/12/07 22:21 )

Bi ta nartai tsug neg angid iim olon jiliig iim hurdan ungruultsen gedegtee itgejich chadahgui almairaad l bna! Uneher amidraliin min hamgiin jargaltai hamgiin hugjiltei zuviig ch uzsen buruugch uzsen muug ch uzsen sainig ch uzsen zodoldoj ch uzsen argadaj ch uzsen iim l saihan on jiluudee ta nar shig hamt olontoi ungruulsendee mash ih bayarladag shuu!!!

Anonymous said... ( 19/12/07 16:41 )

monch goy baij de 7d angiasaa hiij ehlehdee nabhan biyetei huuhduud baisan ym da ih goy ym hiij baigaa ym shig sanagddag baisan odoo ja gaa ih uguil ni de

Anonymous said... ( 19/12/07 22:35 )

uneheer setgel sonin bolchlooo... dahij hiihgui geheer uilmaar ch yum shig haramsaltai yumaaa :(( odoo 11 ee togsood yaana gej bodoj bna zarim negtei ni barag uulzahgui geed tosooldooo uneheeeeer setgel hachin bolj bna. odoo 11 ee togstolooo hamgiiin shildeg angi baij saiahn nohorltsgoooyo... (buh yumaaraaa)tsag hugastaaag uharaagaad buur 5 r angidaaa ormoor bna.. ta nar sanal neg uu? tsag hugatsaanai mashin hiiye haha BID HAMTDAAAA bi eniig yaagaad odoo harj bgaan boloo .

Anonymous said... ( 20/12/07 20:52 )

Yooy, yostoi dursgaltai, hugjiltei, baharhaltai, martagdashgui buhen denduu hurdan ungurchee. Huuuuuy, manaihaaan bugded n uneheer ih hairtai shu. BID URGELJ HAMTDAA.

Anonymous said... ( 17/8/08 01:35 )

martahgue, hairtai, hamtdaa!!!

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...