2007 оны 7 Онцлох үйл явдал
6. Хөлбөмбөгийн ертөнц дэх дарангуйлал буюу 2-р багийн сэргэн мандалт
Манай ангийг 1-р сургууль дээр хөлбөмбөгийн спортыг үүсгээгүй юм аа гэхэд дэлгэрүүлэхэд, хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмрээ оруулсан хамт олон гэдэгтэй хэн ч маргахгүй гэдэгт итгэж байна. Анх 5-р ангиасаа л сургуулийн урд талын талбайг нээн, ах ангиудтайгаа ана мана үзэн, улмаар хожиж эхлэн, Улсын аварга багийг тэмцээн дээр хожих дөхөж, дараа нь тэднийг төгсөхөөс нь өмнө хожин сургуулийн аварга болж байлаа. Тэр үед бид дөнгөж 5,6,7-р ангидаа л байсан. Тэгвэл одоо бидний гарган үлдээсэн тэр мөрөөр 1,2,3-р ангийнхан орж, сургуулийн урд талын талбай дээр 7,8 анги, 14-16 баг хуваагдан тоглож, хөлбөмбөг энэ жил цэцэглэн хөгжсөн билээ.
Манай ангийн энэ жилийн түүхэнд томоор бичигдэх зүйл бол мэдээж хөлбөмбөгийн спортоор үзүүлсэн амжилтууд билээ. Анх удаа ангиас 2 баг тэмцээнд оролцон улмаар 1,3-р байруудыг эзэлж шуугиан тарьсан бол дараа нь сургуулийн спартакиадаар бүр 1,2-р байрыг эзлэсэн аргагүй бахдам, бүр гайхамшигтай амжилт мөн билээ. Дархан аваргын болзлыг давуулан биелүүлсэн 11г-ээс 3 дахь багийн сураг дуулдах болов...
Сургуулийн хөлбөмбөгийн багийг дангаар бүрдүүлэн “Дуулиан-2020” тэмцээнд оролцон шилдэг 32 багт багтсан билээ. Энэ жил ч амжилтаа ахиулахаар дахин оролдож, одоогоор хэсэгтээ 2 ялж, 1 хожигдсон амжилттай явж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ.
Тиймээ, 2007 онд 1-р сургуулийн хөлбөмбөгийн ертөнц дэх 131dg-ийн дарангуйллын, давамгайллын, ноёрхлын жил байлаа.
4 сэтгэгдэл:
Гоё хэлсэн
ийййийийиийий би тэр 2-р багийнх нь эрлэг айн... кккк....
Спартакад болон сүүлийн заалны тэмцээнийг санацгаахтун!!!!!
Үндсэн бүрэлдэхүүн байсан бол ч .....
Чи чадхуу ккккк..... Үнэндээ танайх амждаггүй л бэз дээ... чи нэг ганц л хийдийшдээ... Хариу дугараарай чи!!!!
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...