Өнөөдөр физик дээр...

2007-11-09 uundaa бичсэн.
Өнөөдөр физикийн хичээл дээр ангийн ихэнх хүүхдүүдийг гарч явсны дараа оюунчимэг багш маань аймар уурладын байна. Яасан гэхээр Баатка Оюунчимэг багш 2 дүнгээс блж хэрэлдээд Оюунчимэг багш маань бүр чичирчихсэн л уурлаад байсан. Би бүр айгаад тэгснээ одооноос эхлээд 90-ээс дээш дүнтэй гарсан бүх хүүхдийг самбар дээр бодлого бодуулж шалгана гэсэн. Өнөөдөр ангид үлдсэн байсан 10-аад хүүхдийг ингэж шалгасан байх. Лав л Ёндоог алдаагүй байхад нь 80 тавьсан гээд байсан. За тэгээд самбар дээр гарчаад бодож чадаагүй бол мууг нь тавиад чадаж байвал дүнг харамлахгүй 100г нь гаргаад явна гэсэн шүү. Тиймээс ангийнхаа зарим нөхдөд хандаж хэлэхэд одооноос эхлээд хуулахаа болин, өөрсдөө бодлогоо бодоцгооё, тэгэхгүй бол дараа улирлаас хэцүүдэх нь байна шүү гэж сануулмаар байнаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...