NEWS at 131dg.blogspot.com

2007-11-22 uundaa бичсэн.
Захиралын даллага манай анги авахуулсан юм уу хаашаа юм, байн байн л ангийн хаалгаар орж ирээд л, учир утгагүй яриагаа үргэлжлүүлэн, бид нарыг загнаж нэг, магтаж нэг яриад байнаа. Аргагүй л дээ, бид шалгалтаа хангалтгүй өгчихсөн юм чинь.
За тэгээд Цээмаа багш эмнэлгээс гарсан, өнөөдөр хичээлээ орсон, бас л даалгавар өгнө лээ. Блог дээрээс авч уншиж болноо.
Харин өнөөдөр Баянбат багш маань яагаад ч юм ирсэнгүй, тэгээд 65-ыг цэвэрлэх гэтэл түлхүүр байсангүй ээ.
Онон багш бас өөрийн ордог 4 цагаа нээлттэй хичээлтэй гээд цонхолсны улмаас 131dg-ийн ихэнх гишүүд Game Arena-г дүүргээд, сайхан CS тоглосон гэж байгаа. Яг тэр үеэр Дагваа, Мөөгий, Энхүүш, Ёндоо нар маань 2-ын эсрэг 4000 төгрөгөөр бооцоотой дота тоглоод гутамшигтайгаар ялагдсан ч эр хүний зан харуулж мөрийгөө өгсөн.
Маргааш нэг Англи хэлний олимпиадтай гэнэ. Ер нь бол Сүхбаатар дүүргийн 11 улсын сургуулиудад зэрэг авагдах олимпиадаас сургууль тус бүрээс шилдэг 20 нь шалгараад түрүүлсэн нь Пентиум 4 авах юм гэнэ. Уул нь их боломжтой л юм байна лээ, юу ч гэсэн өгөөд л үзнэ дээ, тийм ээ.
За нэг иймэрхүү л байх шив дээ. Маргааш гэхэд намтраа өгөөрэй гэж Ори маань дамжуулж байна лээ. Сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...