Latest News.....

2007-11-20 uundaa бичсэн.
Ойрын үед сургууль, болон ангиар болж байгаа сонин хачныг та бүхэндээ нэг дуулгая гэж бодлоо. Юутай ч өнгөрсөн амралтын өдрүүдээр Диана сургууль дээр болсон математикийн олимпиадад манай 2 төлөөлөгч оролцоод л Оюундарь алт, Тэмүгэ мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ингээд энэ 2-тоо блог, ангийнхаа зүгээс баяр хүргэе ээ.
/БЕК said: “Хэрвээ би оролцсон бол түрүүлэх байлаа”/
Өнөөдөр багш 2-оос дээш хоцорсон хүүхдүүдэд үүрэг даалгавар өгч ажил хуваарилсан, бас товч намтраа өгөхийг уриалсан. Энэ баасан гарагаас өмнө өгөх юм байна лээ, тэгэхгүй бол элдэв шагналаас хоцрох шинжтэй.
Нээрээ, Цээмаа багш эмнэлэгт хэвтсэн гээд өчигдөр анх удаагаа Уран зохиол гэдэг хичээл орсонгүй, баярлаж байна гэхэд ч хаашаа юм, хүн өвдчихөөд байхад.
Бас Цэнгэл маань 65-ийн түлхүүр авч явснаас болоод 65-д огт давтлага орохгүй байгаа, гэхдээ 13 маань өдөр бүр сууж байгаа.
Манай Бажгаа ба түүний хамтлаг PlayTime-ийн рекламны зураг, бичлэгэндээ өнөөдөр орж байгаа, бичлэгийг нь та бүхэндээ заавал блогоороо дамжуулан тавих болно. За ингээд л боллоо. Бажгаагийн дуулсан хит дуунууд бүхий шинэ player-ээ сонсоод Бөөс дуугаа дагаад дуулаад л байж дээ.

1 сэтгэгдэл:

Orgil said... ( 20/11/07 20:00 )

hey ene chi nharin goy nitlel bna shuu

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...