Goodbye, England!!! Welcome Russia

2007-11-22 uundaa бичсэн.
Өнгөрсөн шөнө болсон EURO-2008-ийн сонгон шалгаруулалтын сүүлчийн тоглолтууд дэлхийг шуугиулсаар болж өнгөрлөө. Энэ өдөр Английн шигшээ баг өөриййн алдарт Уэмбли цэнгэлдэхдээ хэсгийн лидер Хорватын багийг хүлээн авч тоглосон юм. Тэнцээ л хэрэгтэй байсан Англичууд үнэхээр юу ч хийж чадалгүй байсаар Хорватын багт 2:3-аар хожигдон 1994 оноос хойш анх удаагаа томхон хэмжээний тэмцээнийг өнжих боллоо. Гуус Хиддинкийн Орос Андорраг 1:0-оор хожиж даалгавраа биелүүлснээр ийнхүү Австри-Швейцарийг зорих боллоо.
Үнэхээр гайхалтай тоглолт, сэтгэл хөдөлгөсөн үр дүн, Макларений эцсийн, тоглолт, Краньякар, Олич, Петричийн гайхамшигт гоолууд, Биличийн агуу төлөвлөгөө энэ бүхэн үүрд Английн ард түмэнд 2007 оны 11 сарын 21-ны гунигт бороотой өдрийг санагдуулах биз ээ. Браво Билич, Браво Хиддинк!!! Одоо чиний ээлж, Оросуудаа, юу чаддагаа Европт үзүүлээд өгөөрэй.
Энэхүү тоглолтыг үзээгүй ангийнхандаа гоолуудынх нь бичлэгийг хүргэж байна. Гайхамшигтай тоглолт болсон, харамсалтай байна, Галаа, БЕК.

3 сэтгэгдэл:

Bilguun said... ( 23/11/07 18:39 )

Galaa bid 2 ch bish delhiin say, say hun angliig demjdeg shd.Yahav Oros aztai bna.Ternees iluu angli muu blaa l gej helmeer bna.Unen zaya muutai yumaa. Orosyg harj l baiya.Hiddink-yg ch harnaa.

Bilguun said... ( 23/11/07 18:41 )

Odoo gehdee bi demjih bagaa olchihson. 2008 ond dahiad bag ni odoor duuren munhiin azgui Spain-ygaa demjnee yadgiin.

Anonymous said... ( 24/11/07 11:30 )

oros-s horvat 2 bol te............ bekig gomdogod baytsan bnashd haha

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...