Class Cake War
2007-11-21
uundaa бичсэн.
Оройн хоолны нэлээн дараа, нийтийн бүжиг тарсны дараахан манай ангийнхан 2 салчихаад цуглан ярилцаж байв.
Эхний хэсэг Семинарын өрөөнд Оч, Хулан 2-ын эхлүүлсэн аймшгийн яриаг сонсон, өөрсдийн сонссон дуулсан, тохиолдсон бүхнээ харамгүй ярьж, санал бодлоо хуваалцаж байв. Харин нөгөө хэсэг.....
Бямбажавын утасны сэрүүлэг дуугарлаа. Цаг 00:00. Гэнэт Бямбаагийн утас 0000 дугаар луу залгагдах нь тэр. Яг тэр агшинтай зэрэгцэн түгжээтэй байсан хаалгыг хэн нэгэн маш хүчтэй нүдэв. Энэ дуу Хулангийн ярьж байсан аймшигтай хослоод тэнд байсан ихэнх хүмүүсийг зүрхийг хаах дөхснийг нуугаад яахав.
Тийм ээ, хаалга онгойлоо. Төрсөн өдрийн дуу дуулсан Ори, Цэнгүүн Батка гэх мэт бурхан 7-ийнхон, болон бусад хүүхдүүд орж ирэн Очгэрэлдээ баяр хүргэлээ. Ангийнхан нь тойрч зогсоод төрсөн өдрийн дуу дуулуулах ямар сайхан, ямар агуу сэтгэлийн таашаалыг өгнө гэж та бодож байна?? Хэмжээлшгүй гэж би хариу өгнө.
Дуу ч дууслаа. Очки анд найзууддаа баярлалаа гэх мэт жижүүрийн үг хэлж дуусаагүй байхад дээр нь хэд хэдэн цацарсан лаа тавьсан амтат бялууг барьсаар Золжаргал ороод ирлээ. Ангийнхан ч бүр их баярлан, дуугаа өндөрсгөн дахин дуугаа дууллаа.
Очгэрэл бялуугаа бариад гэрэл зурагчдаар зургаа авахуулах тэр агшинд Бурхан 7-ийн эсэргүү Зол-Эрдэнэ түүн лүү гэнэт ойртон, санаа муутын инээмсэглэлээр инээгээд тортноос нь атгаж аваад Очийн нүүрийг угаачих нь тэр. Ийнхүү түүхэнд CLASS CAKE WAR-1 хэмээн тэмдэглэгдсэн их дайн эхэлсэн юм. Энэ дайнд хэний хувцас байх нь хамаагүй, хэний цүнх байх нь хамаагүй, эрэгтэй эмэгтэй аль аль нь, бүр та өвчтэй аль эсвэл байлдах хүсэлгүй байх нь хэнд ч пад байхгүй. Бүгд дайнд оролцож, их бага ямар нэг хэмжээгээр хохирол амссан юм. Дайн ойролцоогоор 5 минут орчим үргэлжилж бүгд л дүүрэн инээд цацруулсаар өрөөнөөс гарч ирлээ, хэн ч энд оролцсондоо харамсаагүй бас хэзээ ч мартахгүй жаргалт мөчийг өнгөрүүлснээ мэдэж байснаараа хамгийн чухал зүйлийг олж авсан байлаа.
Гагцхүү админ миний бие л эрэлхэг анд Мигаа, агуу хүчит 2СҮХ-ийн куртканы ачаар халдлагад өртөөгүй эв эрүүл, цэвэрхэн мултарсан гэж.
Шатсан цонхны рам, торт нялуулсан танил царай, хаа сайгүй цацагдсан тортны үлдэгдэл, шал, цонх, хувцас, ханан дээгүүр амтат бялууны кремнүүд….
Энэ бүхэн дайны дараа үлдсэн зүйлүүд………
Цэвэрлэх гэж л нэлээн будилсныг эс тооцвол бид энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Үргэлж сайхнаар дурсан явах болно. Үнэхээр мартагдашгүй дайныг өдөөсөн Зоогий, шалтаг нь болсон Оч, хохирогч болсон 11г-ийнхан, зэвсэг нь болсон бялуундаа баярлалаа гэж ахин дахин хэлье….
5 сэтгэгдэл:
enenii zurguudig tavihguim uu adminaa?
enenii zurguudig tavihguim uu adminaa?
Huuy Tgd ter tsonhnii tulenhiig bi garaa uvdtul hussan shuu! ternees bolj neg tsamtsa bdudaa bolsons ch aygu goy bsan hehe... ta nartai neg angid sursandaa neg tortoor ochiig nylsandaa neg tortoor tsug baildsandaa neg amraltand 2 honosondoo tgd tgd ch mash hugjiltei martagdahgui on jiluudiig ungruusunduu mash ih bayartai bna shuu ! Neg angiin naizuud min. Ulan ged derelhuuldeg nymhuu, uurtai ged aidag budmaa, Angiin darga zuger suragch dotochin tgd l bugdend n bi mash ih bayarlalaa. TA NARTA HAIRTAI SHUU MINII NAIZ NAR MIN
hehe setgel hodolj bna nud argaj bna dotor evgurhej bna tiimee bi uilj bna
Ideegui ch gesen minii idej uzsen hamgiin "амттай" tort baisan shuu.
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...