Ангийнхнаар сонин юутай вэ

2007-11-17 uundaa бичсэн.
Ангийнхнаар сонин юутай вэ
Тэгэхээр амраад ангийнхан уйдаал байх шиг байна, тэгээд ер нь ангийнхан юу хийгээд байгааг бичихээр шийдлээ.
Физикийнхэн лав өдөр болгон физиктээ сууж байгаа гэсэн, Оюунчимэг багш хагас бүтэн сайнд амрааж байна шүү гэж хэлсэн гэсэн, даварсан юм шиг л сонсогдож байна.
Хөлбөмбөгийнхөн маань Дуулианыхаа бэлтгэлийг л хийх гээд чадахгүй байж байж, өчигдөр л нэг юм хийлээ. Дуулиан гэж нэг юм хойшилж байгаа нь манайд л ашигтай байгаа капитан маань эдгэрнэ шүү дээ.
Бас БЕСТ-д манай хэд сурч байгаа даа, тэгүүл сагсны тэмцээн нь бүтэн сайнд 23-р сургууль дээр болно гэсэн. Хамгийн гол нь манай Тэмка, БЕК нар тоглоно, ирж дэмжээрэй гээд л байсан. Би лав очноо.
Охид маань сагсны бэлтгэлээ үнэхээр сайн хийж байгаа, нэлээн олон удаа заал аваад байгаа.
Нээрээ манай Бажгаа ба түүний хамтлаг PLAYTIME-д оролцох эрхийг хүндтэйгээр авсан гэнэ дээ. Тэгээд шүүгчид нь ихэд үнэлсэн тухай, ирээдүй байгаа тухай, бусдаас үнэхээр тасархай байсан тухай Ори бидэнд мэдээллээ. Юутай ч БАЖГААдаа баяр хүргэе
Нэг иймэрхүү мэдээтэй байна, бүгдийг бичихийн төлөө бид хичээх болно, харин та сэтгэгдлээ л...


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...