Эхний өдрийн шөнө, дараагийн өдрийн өглөө.
2007-11-22
uundaa бичсэн.
Тортны дайны дараа сэтгэл нь хөөрсөн хэдэн гарууд цэвэрлэгээгээ хийчихээд өмнө нь ярьж байсан яриа болон ахиад өшөө ихийг ярихаар бүгдээрээ цуглан дэвэн дэлхийн сонирхолтой зүйлс, аймшигтай зүйлс, хөгжилтэй зүйлс, гээд зөндөө бүр өшөө зөндөө юм ярьж буу халж суусаар 3 цаг болоход дуртай дургүй өөр өөрсдийнхөө өрөөнд орж, унтахаар явлаа.
Харин Мигаа, Нацгаа, Сүхээ, Uundaa, Тэмка гэсэн нойр нь солигдчихсон хэдэн гарууд буу халж сууж, ярилцаж суухдаа өөр өөрсдийн жоорыг гарган булганаад, мандах нарны цацрагийг хамгийн эхэнд харан, хамгийн эхэнд орноосоо босон, хамгийн эхэнд гарсан.
Өглөө хүйтэн байсан ч манай 5 цэвэр агаар амьсгалахаар өрөөнөөсөө гарч, морь харчихаад ирэхэд охидын өрөөнийхөн эхнээсээ босч байв аа гэж. Хулан тэргүүлэн, Цэцэнэ удаалсан охидын армийг хаалгаа нээнгүүт л мань хэд нүүр гараа угаахаар 00-ийнх нь үүдэнд оочерлоод зогсчихсон гэж.
9 цаг болж өглөөний цай уух боллоо. Бүгдээрээ л өндөр сэтгэгдэлтэй, хөгжилтэй байлаа, аргагүй шүү дээ, өмнөх өдөр нь тэд туулж өнгөрүүлсэн богинохон амьдралынхаа хамгийн дурсамжтай өдрүүдийн нэгийг хамтдаа, ангиараа өнгөрүүлсэн юм.
1 сэтгэгдэл:
barag minii hamgiin hogjiltei uyiin top100 nileen deeguur yvj bgaa bhaa
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...