ӨДРИЙН ХООЛ ба ЗУГААЦАХААР МОРДСОН нь

2007-11-16 uundaa бичсэн.

Урт ширээн дээр хүүхэд бүхэнд зориулан 30 аяга, 30 сэрээ, 30 халбага, бас 30 сальфетка, өрөөстэй байна. Өө бас , ширээ болгон дээр “хагас” зүсэм талх тавган дээр.Нэвт нүхэлсэн хананаас бид гал тогоог харж, яг ямар хоол хийж байгааг харж бас үнэрлэж чадна. Бүгд л өөрсдийн таамгаа дэвшүүлж, тэгэхдээ бас зүгээр суухгүй урдаа байгаа талхыг уралдан авч идэж байлаа.
Эхлээд 1-р хоол ирэвээ гэж. Даанч хэт их өлссөн байснаасаа болоод админ нь ямар хоол ч байсныг мэдээгүй идчихжээ гэж, лав л их хүлээлт хоосон байгаагүй. Удалгүй 2-р хоол гарч, тэр нь котлет байсныг би санаж байна, бас үзэмний шүүстэй. Гэхдээ би энд тэр үзэмний шүүсийг дурсахыг үл хүснэм. Ингээд л өдрийн хоолоо маш хурдан идээд дуусчихлаа гэж.
Бүх хүүхдүүд маш элэгсгээр аяга тавгаа хураачихаад, тэгэнгүүтээ тоглохоор гараваа гэж. Яруу, Мигаа, Нацгаа, Чой тэргүүтнүүд нэлээн доошоо хөлбөмбөгийн талбай руу, харин бусад хөвгүүд нь сагсны шийд рүү. Охид харин өрөөндөө булагнаал..... /хэхэ, даанч би Hermione шиг нэг цаг хугацаанд олон газар байж чадахгүй юм даа/

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 11/11/08 19:29 )

uzemnii shuus surguuliin uzemnii shuusnees muuhai bsaniig bi tothon sanaj bna

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...