Ангийн ойрын үеийн байдал
2007-11-06
uundaa бичсэн.
Амралт дөхсөн болоод ч тэр үү, аль эсвэл багш нарын дүн тавих сонирхол ихэссэн үү, сүүлийн үед тодруулбал өнгөрсөн долоо хоног, энэ долоо хоног ихээхэн ачаалалтай өнгөрч, өнгөрөх шинжтэй байна. Бүх хичээл дээр дүнгээ гаргуулах гэж хөөрхий ангийнхан маань үйлээ үзэж байхын. Биологи дээр өдрийн муугаас болж авсан 0,10,20,30 дүнгүүдээ харин манайхан сайн засуулж, зарим нь хасуулж ч байхын. Алгебр дээр өдөр болгон ангийнхан өөрсдөө шалгалт авч байгаа. Маргааш Ёндоогийн ээлж. Англи хэл дээр цаана чинь үгийн шалгалт аваад сайхан сүйрч байна даа гэж. Тэгээд нийгмийн дүн гарахад бэлэн болсон байх, Цэрэнлхам багшийн хичээлүүд дээр бараг ангиараа 100 гарна биз дээ. Ер нь тэгээд бодоод байхад Газарзүй л үлдэж байх шив дээ. Багш нь ч санаа амар, шинэ юм, манайхан санаа амар, архагууд юм даа гэж.
Тэр яахав, цаана чинь Баяка багш маань эмнэлэгт хэвтсэн юм шиг байна. Өчигдөр өөрөө хэлэхдээ “ 12 цаг гээд ирэхгүй бол эмнэлэгт хэвтээрэй” гэж хэлээд явсан хүн байдаггүй, шилдэг 13-ын давтлага будаа. Ер нь ангийн даргаа нэг юм бодвол дээр байхаа, багшийг эргэх талаар. Зохион байгуулаад өгвөл бид ч хэзээд бэлхэн шүү дээ.
Үүний дараа нэг шийдэх асуудал байнаа. Би хэлдэг, Бултаараа хэлэлцвэл буруугүй ээ гэж. Тэгэхээр зугаалгаар явах асуудлаа нэг мөр шийдмээр байна. Хаашаа явах, яаж явах, юугаар явах гээд асуудал ер нь мундахгүй байнаа. Энийг нэг сайхан сэтгэлтэй нь эхлээд хэлцүүлээд өгөөсэй гэж хүсмээр байна...
Одоогоор нэг иймэрхүү, сэтгэгдэл, санаа бодол ч олон үлдэх байх гэж бодож байна шүү, манайхаан!!!
2 сэтгэгдэл:
Manaihaan,zugaalgaa erchimtei yariltsaj shiideed hurdan zugaalyaaa.(huitrehnee)
Yer ni haashaa ch yahav, yugaarch yahav, gol ni hurdan. bas hen neg ni uldehgui bsan ni deer shu!!! bugdaaaraaa yavyaaa.
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...