Энэ өдрийн онцлох хүүхэд- Ц.Будмаа

2007-11-19 uundaa бичсэн.
Уламжлал ёсоор тодрох энэ өдрийн онцлох хүүхдээр, 2-р улирлын эхний онцлох хүүхдээр, энэ 7 хоногийн эхний онцлох сурагчаар БУДМАА тодорчээ.

Бүтэн нэр: Цэнд Будмаа
Төрсөн он сар өдөр: 1990.09.05
Төрсөн газар: Монгол
Хобби: Дуу дуулах, Деклан сонсох, кино үзэх

Бага нас:
Бид түүний шашин болон амьдралыг үзэх үзэл, философийн талаарх мэдлэгийг нь биширдэг. Гайхамшигтай үнэн мөртлөө даацтай, хатуу үг хэлэх түүнээс ихэнх хөвгүүд айдаг хэхэ.
За тэгээд Будмаа маань 98 онд нийслэлийн 83-р сургуульд элсэн орж, шилдэг нь болох эрдмийн гараагаа амжилттай эхлүүлж, өөрөө ч идэвх чармайлттай суралцсны ачаар 2002 онд 1-р сургуульд МГС-тай ангид элсэн орж, өдийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн сурч байна.

131dg-д
Энэ жил Будмаа маань ангийнхаа дэд даргын албан тушаалд санал нэгтэйгээр сонгсогдсон нь л түүний ангидаа хэр их нэр хүндтэйг харуулах захын жишээ болж чадна. Хүнлэг хөгжилтэй, шударга зан дээрээ хөдөлмөрч хичээнгүй, чанараа нэмээд л бараг л төгс охин болчих гээд байгаан гэж.
Ангийн төдийгүй сургуулийн урдаа барих дуучин гэдгийг нь бид өнгөрсөн жилийн шинэ жилээр харсан. Мэдээж сагс, волейбол гээд спорт тоглоом болгоны ангийн шигшээ багийн жинхэнэ гишүүн, урлагийн үзлэгт урдаа барьдаг охидын нэг.
Бүх хичээл дээр түүн шиг хичээлээ хийдэг байсан бол... гэж би хааяа боддог. Үнэхээр үлгэр жишээ авмаар шүү, би зүгээр хошгируулаад ч байгаа юм биш.

Ойрын үед
Манай хүн өдгөө хичээлээ ч хийсээр, блогтоо ч зочилсоор. Бас Ёндоотой бооцоотой бодлого бодож байгаа гэж сонссон, яасныг нь бүү мэд. Юутай ч би өөрт нь байгаа их нөөц блолцоогоо, мэдээд авчихсан мэдлэг, туршлагатайгаа хоёлуулбал их ирээдүй байгаа гэдгийг л мэдэж байнаа.
\зураг удахгүй....\

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 19/11/07 22:45 )

Ene adminiig yum tavinguut l bi taaraad bgaam uu esvel ingej bain bain yumaa shinechleed bdag lag blog yum uu? Yutai ch gesen Budmaadaa ene udriin ontsloh huuhed bolsond bayar hurgey. bi odoo hezee neg ingeh yum boldoo

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...