Админ үгийн үүсэл...
2007-11-24
uundaa бичсэн.
Өчигдөр 131dg.origo.mn -ий архивыг ухаад сууж байсан чинь нэг нийтлэл гараад ирлээ. Жаахан алдаатай байж магадгүй гэхдээ уншаад сэтгэгдлээ үлдээгээрэй...
Дэлхийн олон үндэстэн, тэр тусмаа Монголчууд Админ байхыг мөнх тэнгэрээс тохоосон, нэр хүнд хамгаас өндөртэй ажил, үүрэг хэмээн хүндэтгэн үзсээр ирсэн билээ. Өнөөдөр ч тэр ёс заншил хадгалагдан ирж, 21-р зуунтай золгосон байна. Та итгэхгүй бол үүнийг уншаад үз.
Толь бичгийг эргүүлэн үзвэл /ЭНКАРТА 2007/ Админ гэдэг үг нь ADMINISTRATION гэсэн үгний товчлол бөгөөд захиргаа, зохион байгуулах хороо гэсэн нэг тиймэрхүү утгатай үг юм. Хүн дээр аваад үзвэл Админ гэдэг нь Administrator буюу зохион байгуулагч гэсэн утга дээр бууж байгаа юм. Хэрэглээний хувьд 20-р зууны дунд үеэс олон нийтийн дунд тархаж эхэлжээ.
Бүр цаашаа эртний судар бичгийг сөхөн үзвэл 14-р зууны эхэн үеийн Франц хэлний le adminstrer буюу удирдах, үйлчлэх гэсэн үгнээс гаралтай ажээ. Гэвч түүнээс өмнө Латин хэлэнд буюу үйлчлэх, зохиох гэсэн үг байсныг бид олж илрүүллээ.
Тэгвэл бүүр нэлээн цаашлаад үзье. Эртний Египет, Ром, Грек тэгээд Вавилон, бүр Шумер, Хятад Энэтхэгээр хайгаад юу ч олдсонгүй. Байсан гэх ямар ч ул мөр алга. Харин өнгөрсөн зун Монгол нутагт судалгаа хийж байгаад нутгийн нэгэн иргэнтэй /таяг тулсан, эрүүндээ хүрсэн урт сахалтай, сахал нь цагаан, бас сохор, нүднийх нь өнгө цагаан гээд боддоо/ тааралдан түүний хэлсэн үг гэнэт санаанд орсон нь энэ үгний гарал байж болзошгүй юмаа. Тэр нь АДМИН гэдэг нь Монгол /эртний / хэлний АДИМИНДАХ буюу бусдыг байлдан дагуулах, удирдах, санааг эргүүлэх гэсэн үгнээс гаралтай гэх таамаг юм. Тэр үг нь түүхийн нугачаа, хатуу хүтүү салаа замын эрхээр мартагдан, бүүр утга нь өөрчлөгдөн, гадаад хэлэнд уусан бичлэгээ алдан өнөөгийн АДМИН гэдэг үгийг үүсгэсэн бололтой. Чингис хаан анх монгол улсыг нэгтгэж байхдаа адиминдиж байсан байж магадгүй юм. Бидний хэрэглэж байсан тэр үгийг угийн нүүдэлчин болохоороо манай өвөг дээдэс хэн нэгэнд тараасан эсвэл, Марко Поло, Жувейни, Карпини мэтийн гадаадууд хулгайлсан тэгээд тараасан байх. Тэгэхээр Элбэгээ, Ганбаатар, Малыш гээд лекторууд чинь биднийг адиминдаж байгаа юм байна /сэтгэл санаа эргүүлэх/, харин Харри Поттер, ахмад Жек Спарров, Шрек, Фродо гээд нөхдүүд нөгөө утгаар нь адиминдаж л /байлдан дагуулах/ байгаа байх нь ээ.
Нэр үгэн дээр адиминдал буюу байлдан дагуулал, олон тоон дээр адиминдалууд буюу байлдан дагууллууд, хүн дээр адиминдагч буюу байлдан дагуулагч, сэтгэл санаа эргүүлэгч гэж хэрэглэж байсан бололтой.
Энэ бүгдээс дүгнэхэд АДМИН гэх үг нь Монгол хэл, Монгол үндэстнүүдээс үүссэн болж буй бөлгөө. /сайхан бурлаа даа хэхэ/
Дэлхийн олон үндэстэн, тэр тусмаа Монголчууд Админ байхыг мөнх тэнгэрээс тохоосон, нэр хүнд хамгаас өндөртэй ажил, үүрэг хэмээн хүндэтгэн үзсээр ирсэн билээ. Өнөөдөр ч тэр ёс заншил хадгалагдан ирж, 21-р зуунтай золгосон байна. Та итгэхгүй бол үүнийг уншаад үз.
Толь бичгийг эргүүлэн үзвэл /ЭНКАРТА 2007/ Админ гэдэг үг нь ADMINISTRATION гэсэн үгний товчлол бөгөөд захиргаа, зохион байгуулах хороо гэсэн нэг тиймэрхүү утгатай үг юм. Хүн дээр аваад үзвэл Админ гэдэг нь Administrator буюу зохион байгуулагч гэсэн утга дээр бууж байгаа юм. Хэрэглээний хувьд 20-р зууны дунд үеэс олон нийтийн дунд тархаж эхэлжээ.
Бүр цаашаа эртний судар бичгийг сөхөн үзвэл 14-р зууны эхэн үеийн Франц хэлний le adminstrer буюу удирдах, үйлчлэх гэсэн үгнээс гаралтай ажээ. Гэвч түүнээс өмнө Латин хэлэнд
Тэгвэл бүүр нэлээн цаашлаад үзье. Эртний Египет, Ром, Грек тэгээд Вавилон, бүр Шумер, Хятад Энэтхэгээр хайгаад юу ч олдсонгүй. Байсан гэх ямар ч ул мөр алга. Харин өнгөрсөн зун Монгол нутагт судалгаа хийж байгаад нутгийн нэгэн иргэнтэй /таяг тулсан, эрүүндээ хүрсэн урт сахалтай, сахал нь цагаан, бас сохор, нүднийх нь өнгө цагаан гээд боддоо/ тааралдан түүний хэлсэн үг гэнэт санаанд орсон нь энэ үгний гарал байж болзошгүй юмаа. Тэр нь АДМИН гэдэг нь Монгол /эртний / хэлний АДИМИНДАХ буюу бусдыг байлдан дагуулах, удирдах, санааг эргүүлэх гэсэн үгнээс гаралтай гэх таамаг юм. Тэр үг нь түүхийн нугачаа, хатуу хүтүү салаа замын эрхээр мартагдан, бүүр утга нь өөрчлөгдөн, гадаад хэлэнд уусан бичлэгээ алдан өнөөгийн АДМИН гэдэг үгийг үүсгэсэн бололтой. Чингис хаан анх монгол улсыг нэгтгэж байхдаа адиминдиж байсан байж магадгүй юм. Бидний хэрэглэж байсан тэр үгийг угийн нүүдэлчин болохоороо манай өвөг дээдэс хэн нэгэнд тараасан эсвэл, Марко Поло, Жувейни, Карпини мэтийн гадаадууд хулгайлсан тэгээд тараасан байх. Тэгэхээр Элбэгээ, Ганбаатар, Малыш гээд лекторууд чинь биднийг адиминдаж байгаа юм байна /сэтгэл санаа эргүүлэх/, харин Харри Поттер, ахмад Жек Спарров, Шрек, Фродо гээд нөхдүүд нөгөө утгаар нь адиминдаж л /байлдан дагуулах/ байгаа байх нь ээ.
Нэр үгэн дээр адиминдал буюу байлдан дагуулал, олон тоон дээр адиминдалууд буюу байлдан дагууллууд, хүн дээр адиминдагч буюу байлдан дагуулагч, сэтгэл санаа эргүүлэгч гэж хэрэглэж байсан бололтой.
Энэ бүгдээс дүгнэхэд АДМИН гэх үг нь Монгол хэл, Монгол үндэстнүүдээс үүссэн болж буй бөлгөө. /сайхан бурлаа даа хэхэ/
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...