Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Баттөр

2007-11-29 uundaa бичсэн.



Бүтэн нэр: Базаррагчаа Баттөр
Төрсөн он сар өдөр: 1990.02.07
Төрсөн газар: Монгол
Хоч: Матар
Хобби: Сагс тоглох, үзэх

Бага нас:
Манай ангийн хамгийн хөгжилтэй атлаа даруухан хүүхдийн талаар энд бичих гэж байна. Болдоггүй, сахилгагүй, сэгсчээд л заримдаа явж байдаг мөртлөө зарим үед хамгийн бодлоготой, буурьтай, хашир нь болчихдог сонин нөхөр юм, Баттөр маань.
1998 онд СХД-ийн 9-р сургуульд анх 1-р ангид элсэн орсон бөгөд 2000 онд ХУД-ийн 75-р сургуульд шилжин орж суралцан 2002 онд Нийслэлийн 11 жилийн 1-р сургуулийн МГС-тай ангид элсэн орж одоог хүртэл суралцаж байна.

131dg-д
Баттөр маань суралцах нийт хугацаандаа олон ч олимпиадтай оролцож, олон ч медаль, шагнал гардан авч байсан билээ. Тэрбээр 131dg-ийн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн. Сургуулийн Цом хөлбөмбөгийн тэмцээний хүрэл медальтай. Бас дүүргийн монгол хэлний олимпиадад түрүүлсэн багийн гишүүн гэж байгаа.
Манай хүнийг ангийнхан нь төлөв даруу, хөгжилтэй, хичээнгүй, тусч, олон нийтийн ажилд идэвхтэй хамгийн гол нь илүү дутуу зангүй гэдгээр нь хайрладаг, хүндэлдэг юм аа гэж.


Ойрын үед
Математик, Нийгэм, Англи хэлний сонгонд суралцдаг, өөрийгөө бүрэн дайчлан яваа, ирээдүйтэй, цаашид юугаар ч явах боломжтой, бас сайн сагсчин болж ч магадгүй манай ангийн шилдгүүдийн нэг Баттөр маань энэ удаагийн онцлох хүүхэд боллоо. Сэтгэгдлээ заавал үлдээнэ гэж найдаж байна шүү.

5 сэтгэгдэл:

Anonymous said... ( 30/11/07 14:07 )

za Batturduu ontsloh huuhed bolsond ni bayar hurgeed tsaashdiinh ni surlaga hudulmurt amjilt husey! Dajgui huuhed shuu

Anonymous said... ( 30/11/07 14:26 )

bayar hurgey!

Bilguun said... ( 30/11/07 19:31 )

Battur Sain huuhed ee.

Anonymous said... ( 1/12/07 14:20 )

tiim shuu! sain ch naiz!! congratulation!!

Anonymous said... ( 1/12/07 18:50 )

Uneheer sn huuhed gedegtei hen ch sanal niilneee temeee. Hooooreeey, Amjilt husey. (@^@)

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...