Семинарын өрөөнд болсон аймшиг
2007-11-17
uundaa бичсэн.
Охид өрөөнд орж ямар нэг тоглоом тоглож байх үед семинарын өрөөнд хэдэн банди нар хоолоо хүлээж байх үедээ нэгэн аймшгийн жүжгийг дэглэж байв. Найруулагчаар нь Батцэнгэл, Галбадрах нар ажиллаж, жүжгийн зохиолыг олноороо бичиж, гэрэлтүүлэгчээр Тэмүгэ, продюссерээр Галаа, дууны найруулагчаар Бямбаа гэсэн арын албатайгаар энэхүү аймшигт жүжиг эхэлсэн юм. Гол дүрд Очгэрэл, туслах дүрд Мягмаржав, Uundaa, Гэндэнпил, Яруу нар тоглосон юмаа.
Гэрэл асаж унтарна, тэр үед өрөөний буланд байсан харанхуй бие л харагдана. Аймшигт ая хажууд дуугарна. Гэрэл унтарлаа....
Гэрэл аслаа... Аймшигт тэр биет бидэнд мөлхөн улам ойртоно. Ая дуугарсаар... Гэрэл унтарлаа... Бүгдийн зүрх догдлон, хүлээнэ.
Гэрэл аслаа... Амаар нь дүүрэн цус асгарсан тэр биет эвгүй мөлхсөөр бүр хажууханд иржээ. Ая дуугарсаар...
Гэрэл унтарлаа...
Гэрэл аслаа... Гэнэт цонхны цаанаас нэгэн хөөрхийлөлтэй хүн амь тэмцэн цонх нүдэн, тусламж хүсэн орилно, араас нь, хүзүүнээс нь нэгэн араатан хазсаар орилуулсаар авч одно, тэдний доороос гэрэл асаж унтрах нь аймшигтай харагдуулах ажээ. Харин нөгөө аймшигт амьтан гол бай руугаа ухаан жолоогүй дайран орно.
Гэрэл унтарлаа... Араас нь хувцсан дор нуугдсан байсан 2 араатан гэнэт босч ирэн бай руу бас дайрна...
Иймэрхүү л гол утгатай энэхүү жүжиг туршилтын журмаар хийгдэн Төөгөө, ЛМО-д үзүүлэхдээ хамгийн сайн тоглогдсон гэсэн үнэлэлт авсан ч Ори-ийн эгч, зарим охидыг айлгаж чадсан юм аа. Гол дүрд тоглосон Очкидоо баярласаан гэж.
5 сэтгэгдэл:
yasan muuhai yum be manai bandi nar ohidoo ailgaad l gehdee l hugjiltei bsan bhaa te?
yasan muuhai yum ohiduudiigaa ailgaad l gehdee l hugjiltei bsan bzdee
GOe shuu manaihan !!!!!!!!!!!
hehe delhii dahiniig shiuguulahsan gej
ballah shahshan shuu...
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...