Энэ өдрийн онцлох хүүхэд- Л.Сүхбат

2007-11-27 uundaa бичсэн.


Бүтэн нэр: Лхагвадорж Сүхбат
Төрсөн он сар өдөр: 1991.02.05
Төрсөн газар: Монгол
Хоч: 2СҮХ, SS
Хобби: Бүжиглэх, хөгжим сонсох, шүлэг бичих
Сонсдог хөгжим: Хип-хоп

Бага нас:
Сүхбат маань 131dg-ийн хамгийн отгон гишүүн юм. Тэрбээр анх цэцэрлэгээр хүмүүжиж, дараа нь 1998 онд 52–р сургуульд элсэн орж, эрдэм сурах эх үндсээ тавьжээ. Тэр үндэс нь ч сайн байснаас сургууль, ангидаа нэр алдартай болж байсан ч дундаа 32-р сургуульд шилжин суралцан улмаар 6-р ангидаа буцаад 52-р сургуульд элсэн орж суралцах болжээ. Улмаар 2006 онд МГС-тай 1-р сургуульд ирж, богинохон хугацаанд 131dg-ийн жинхэнэ гишүүн болж чаджээ.

131dg-д
Ангийнхан нь түүнийг итгэлтэй, найдвартай, тусч, хөдөлмөрч гэдгээр нь түүнийг хүндэлдэг юм .
2СҮХ маань хэдийгээр богинохон хугацаа ч гэлээ их зүйлийг амжуулчихжээ. Хамгийн том жишээ нь энэ жилийн урлагийн үзлэг юм. Чухамхүү Төөгөө, 2СҮХ 2-ын ухаалаг удирдлагын ачаар бүжгийн хамтлаг шилдэг хамтлаг, сургуулийн аварга, 2СҮХ маань өөрөө шилдэг бүжигчин болсныг бүгд хүлээн зөвшөөрнө. Бүжгийн Next Star клубт харьяалагдаж байсан шилдэг бүжигчин маань өдгөө free agent статустай байгаа тул түүнийг элсүүлэхээр олон ч бүжгийн клубууд санал тавьсаар байна.
Мөн сагсан бөмбөгийн шигшээ багт багтан тоглосон гэж байгаа. Бүр зогсохгүй манай хүн бага анги, дунд ангидаа олон олимпиадаас /математикийн/ медаль хүртэж байсан.
Бас "Миний нутаг" нэртэй шүлгийн ном ч хэвлүүлээд амжсан манай ангийн шилдэг яруу найрагчдын нэг юм аа. /та бүхэндээ номыг нь заавал блогоороо дамжуулж хүргэх болно/


Ойрын үед
SS маань ойрын үед их л завгүй явна. Хичээлдээ мэрийн суухаас гадна бусад цагаар давтлаганд суун, өөр сургуулиудад бүжгийн хичээл заагаад тэр шүү дээ. Бүр анхны цалингаа авсан гэж байгаа, дашрамд дурьдахад баяр хүргэе.
За тэгээд манай хүн стрессээ бүжиглэж тайлан, хэзээд ХИП-ХОПтойгоо гэсээр зөвхөн урагшаа явж байна.

6 сэтгэгдэл:

Anonymous said... ( 27/11/07 23:21 )

Angiin and 2 cyx dee bayar hurgey. Chi bol sak bas uhaalag huuhedde. uneheer gaihaltai bujigledeg bas dotroo bodoltoi yer ni buh talaaraa gaihaltai huuhed shuu.

Anonymous said... ( 28/11/07 15:46 )

bayar hurgey! ulam iluu hicheegeerei!

Anonymous said... ( 28/11/07 18:27 )

hi. chamd bayar hurgey !!!
chi bol uneheer goy bujigledeg, tusch gedgiig chin medej bna . bas shuluun shudraga.
ineeheeree huurhun shuu !

Anonymous said... ( 28/11/07 18:42 )

shuleg bishdeg bsiim uu ? yamar goy iin ?
aan bas yagaad 2CYX gedeg um bee ?
tsashdiin surlaga hodolmort ondor amjilt husey !!!
0205g demjij bna. ineeheeree huurhun shuu !!!!!

Anonymous said... ( 28/11/07 20:48 )

Hi hop gehdeh en hun chin l hatugiin temdeg en ter bolood hatruu hun bsan bna shuu haha! hip ho zaluu

Anonymous said... ( 29/11/07 20:51 )

Shulgiin nomiig chin huleej bgaa shu. Za teheer Sukh ch uneheer hugjiltei zolig shu. Dandaal ineej yavnaa.Bas neleedgui tsailgan gejuga. HAAYA NEG HUDLAA CHUHAL TSARAI GARGACHIHNAAAA BAS BOLOOGUI. HUMSGUU ATIRUULJ IREED L.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...