Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Пүрэвдаш

2007-11-15 uundaa бичсэн.


Ойрын хугацаанд манай блогийн “Энэ өдрийн онцлох хүүхэд” булан маань ажилласангүй ээ. Гэхдээ хүлцэл өчөөд, ахиж иймэрхүү алдааг гаргахгүйг амлаад өнөөдрийн онцлох хүнээрээ анх удаагаа манай ангид байхгүй, сурдаггүй хүнийг тодруулж байна. Энэ бол бидний Пүнтүүз аль эсвэл тэмээ, гоймон гээд аль болох урт бас өндөр юмаар төлөөлүүлэн дууддаг Пүрэвдаш юм аа.

Бүтэн нэр: Буяндэлгэр Пүрэвдаш
Төрсөн он сар өдөр: 1990.06.01
Төрсөн газар: Монгол
Хобби: Охид эргүүлэх /хэхэ/, нетээр тэнэх
YAHOO MAIL: yaruu_5@yahoo.com

Бага нас:
6 сарын 1-нд төрсөн хүмүүсийг би азтай гэж боддог. Паркт үнэгүй тоглох эрхтэй болохоор нь шүү дээ. Гэхдээ хөөрхий манай пүнтүүз ганц ч удаа үнэгүй тоглож байгаагүй байх гэж найдаж байна. За тэгээд манай хүнд гар цэцэрлэг энээ тэрээг нь сурч төгсчихөөд л, 1998 онд 1-р сургууль 1б ангид элсэн орж суралцаж эхэлжээ. Энэ ангид манай ангийн хэд хэдэн хүүхэд бас сурч байсан зургаас үзнэ үү. Багаасаа л ер нь үеийнхнээсээ зарим нэг зүйлээрээ тасарчихсан, хичээл номондоо гавал хүүхэд байсаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж, 131dg-ийн гишүүн болжээ.


131dg-д
Пүрэвдашийн маань Сантис сургалтын төвийг бүгдийг нь эхнээс нь сурч дуусгасан овоо гар. Тиймдээ ч англи хэлэндээ багш нарыг Сүхсамаа, Асемгуль гээд багш нартай байнга л маргалдаж явдаг, ер нь л бүх л хичээл дээрээ багш нартай нэгийгээ үзчихдэг овоо гар байсан. Ер нь тэгээд пүнтүүз маань ангиасаа хамгийн өндөр нь байж, биеийн тамир дээр ангийнхнаа удирдан гүйж, дасгал хийдэг байсан ч өөрөө даанч сагс тоглох сонирхолгүй байсан. Хэрвээ түүнийг ашигласан бол ч манай сагсны баг сургуулийн аварга болох байлаа гэж зарим нэг нь харамсдаг.
10-р ангид ордог жил манай Пүрэвдаш экстернатаар сурч эхэлсэн. Тэр үед анги нэг л эзгүйрээд бас хөгжөөдөг хүн маань, багш нартай тэмцдэг баатар маань байхгүй эвгүй байсан гэж манай ангийнхан ярилцдаг.
Цээмаа багш өгсүүлэхгүй ээ гээд байхад нь шалгалтыг нь 100 өгөөд анги дэвших эрхтэй болсон мань гар 11б ангид ороод л нэр хүндтэй болж чадсан хоншоортой залуу. Тэгээд шинэ жилээр 11-р ангиудын математикийн аварга болоод л шагналаа аваад ангийнхан дээрээ л түрүүлж ирсэн. Бид чамаар бахархдаг.
Манай Пүрэвдаш зөвхөн математик биш нийгэм, англи хэлний олимпиадуудад амжилттай оролцож байсан манай сургуулийн шилдэг сурагчдын нэг байсан юм.


Ойрын үед
Манай Пүрэвдаш сургуулиа амжилттай төгсөөд завгүй оюутан болжээ. Ерөнхий шалгалтаа мат дээрээ 800 оноо авчихаад, аль гайгүй охидтойг нь харж харж Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орсон. Тэгээд бас ангийнхаа бүх зохиож буй ажилд одоо хүртэл оролцдог манай ангийн хүндэт гишүүн. Бас оюутан болоод ангийнхаа урлагийн үзлэгт бүжиглэсэн гэж байгаа. Өнгөрсөн зун ТОFEL шалгалтыг өгч 563/???/ оноо авсан гэж байгаа. Он гараад АНУ явахаар нэгэнт шийдчихсэн, 4гб-ийн хард дисктэй РС-ээ солиноо гэж ярисаар, охид эргүүлж эргүүлж, найз охиноо олоод авчихсан ийм нэгэн залуу, бидний “ах” энэ өдрийн онцлох хүүхэд боллоо.
Пүрэвдашаа бид чамайг хэзээ ч мартахгүй ээ, чи үргэлж 131dg-ийн гишүүн байх болноо.

6 сэтгэгдэл:

Anonymous said... ( 15/11/07 20:17 )

Puntuuzdee ene ufriin ontsloh huuhed bolsond ni bayr hurgey. Yaay tegeed Amerik yavaad sain suraarai.

Anonymous said... ( 15/11/07 20:35 )

ene dood taliin 2 zurgiig n bi darsiinshd haha.odoonoos ehelj zurag darj bhgu ee. uuruu zurgan deer garahgu iin.za ter ch yahav.Amjilt husii.sain suraarai saikhan huuhen erguuleerei ok.AMJILT.nappy boy

Anonymous said... ( 15/11/07 23:05 )

za tegeed hamgiin sain shireenii naiz Purevdashdaa chin setgeleesee bayar hurgeed tsaashdiinh surlaga hudulmurt amjilt husey! Chamaig angiinhan chini uguildeg shu!

Anonymous said... ( 16/11/07 10:00 )

Puntuuzee chi unen ch and sn nz mine ym shuu. ene heveeree uurd nuhurluj hezee ch setgel zurheeree hamt bna shuu.hehe huvi huniih ni talaas gevel ugaasaa ih sn huuhed l dee magtaad duusku. baharhaj bnaa. Americt ochood sn suraarai tegeed hussen ajlaa hgeed ERUUL saruul amidralaasaa urgelj kife avch aguu amidraliig zohiogooroi. Nzda az jargal amjilt eruul enhiig husey! neg ym helehed suuld bi bish molo chamru msg bichsiishuu ard ni bajgaa getsen ble

Anonymous said... ( 16/11/07 11:13 )

aan tim bas sain suraarai.Uuriinhuu etseg ehiinhee bas angiinhaa tuluu suraarai. messengertee bas blogtoo urgelj orj irene gej naiday. Bainga hariltsaj naizuud baitsgaay.

Anonymous said... ( 23/11/07 18:25 )

Bainga l busdiig hugjuuj yavdag setgeleeree zolig shuu. Uneheer hugjiltei, zuvhun yariag n ch bish bga bdal, uil hudluliig n harahad l eruugee chiltel, elgee hushtul,evherch unatal ineedeg blaa gej. BID HAMTDAA,.. (@.@)

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...