Д.Нацагдорж- ЛАМБУГАЙН НУЛИМС
2007-11-22
uundaa бичсэн.
Цээмаа багшийн өгсөн Нацагдоржийн Ламбагуайн нулимс өгүүллэгийг та бүхэндээ зориулан тавьж байна. Бүрэн хэмжээгээрээ байгаа тул уншаад ярилцлааа сайн өгнө гэж найдаж байнаа.
ЛАМБАГУАЙН НУЛИМС
Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: «Ламбугай өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?» гэсэнд лам: Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсугай» гэсэн боловч, Иүй Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвчлэн гуйхад, аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц ихээхэн өгөх биз санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон орхимжоороо хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж, зүйлсэн үс, ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдана. Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад: «Цай авчиръя» хэмээн гарч одохын завсар лам ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор байх бөгөөд хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн давуугаар хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар бөгөөд Гэвш Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэр бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимэглэсэн бөгөөд байшингийн дотор өдөр байтлаа, бүрий баруйн байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан бөгөөд бодвол орж гарах хүнийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа ачит лам минь авралдаа тольдож, миний эхийг эдгээн соёрх гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал, гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар гэрэлтэж, өглөө бүрий залбирдаг цагаан дар эхийн хөргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар: За бүсгүй ээ, ижий чинь хаана вэ? гэж асуувал, хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурамчаар хэвтүүлсэн тул, «энд байгаа» гэж ламыг дагуулан оруулсан бөгөөд нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь нэгэн бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосонд дарагдсан үзэгдэх бөгөөд өмнө нь хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ. Түүнээс лам ном уншиж, залбирал даатгал хийснийг өгүүлэх юун. Ном уншиж сая барвал, нэгэнт шөнө орой болжээ. Эх нэлээд сэргэсэн байдалтай бурхан ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гарган, хажуугаар нь үг хэлэх ба инээн аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жирвэгнүүлэн эргэлдүүлэх бүрд Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул: Ламбугуай орой болсон тул, миний гэрт хоол зооглоод морилно уу? гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядарсан ба хоёрдугаарт ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншил тул даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров.
Хүүхэн тогоочоо дуудан, хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна, энэ үед хүүхний өдөл нь улам улам илүү болж шадарлах нь нэн ойр тулав. Ийн тийн ярилцсаар, ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж, нэг үдшийн зуур Дуйнхарын аймаг дахь дөрвөн ханатай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн: « өнөө нэгэнт орой болсон бөгөөд бидэнд таныг хүргэн өгөх уналгагүйгээс гадна, бас бороо орж байгаа тул, энэ шөнө энд морилж хоноод маргааш харивал сайн биш үү» гэсэнд лам хойш нэгэнтээ бодсон боловч үнэхээр орой болж, бороо орж байгаа мөн ч энд баахан зугаатай болох тул, энэ шөнө дороо хонохыг нэгэнт шийдэв. Хүүхэн баясаж дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр, унтсан хойно, мэдээжийн хэрэг хүүхэн хааяа хааяа зөөлөн ханиана. Ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсэвч, угаас эхнэр хүүхэдтэй төдий л ихэд холилдсонгүй тул баахан халширна. Лам тэсэж ядахдаа шээнэ гэж шалтгаалан босож эргэж ирэхдээ хүүхний өвөрт оръё гэж сэтгэж гадаа гарч одов. Удалгүй эргэж ирээд, гадна чагнавал чив чимээгүй, хаалгыг татвал:
Ламбугуай бяцхан байзнаарай гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөнхүү бяцхан нүхээр ажиглавал, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үзэсгэлэнтэй үзэгдэж,сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлогоо хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж винайн ёс нэгэнт баруун зууд очоод, тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харьсан боловч үдэш санагдан эргэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж баруун дамнуурчны ба гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв. Түүнээс Иүй Бай-хуа, авах идэхийг эрхэмлэхийн тул энэ завсар баян гэвшийн буянгаар дэмий л тарвалзсан боловч, бас ханахгүй, Гэвш Лодон ертөнцийн цаламд нэгэнт урхилагдаж, хүүхний арга зальд автагдаад юу гэвч гажуугvй болсон бєгєєд яван явсаар лам гандан дахь хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бvгдийг нийлvvлж, Иvй-Бай-хуад гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин тєхєєрч хорооны газар хамтран суух болов. Нэг єдєр гэвш Лодон гэртээ ирээд байшингийн хаалгаа татвал дотроос тvгжжээ. Цонхны булангийн завсраар нууж vзвэл Иvй Бай- хуа нэг залуу хар хvнтэй тэврэлдэн сууна. Иvй Бай- хуагийн хуучны зузаан янаг бий гэсэн нь энэ мєн байна гэж лам нэгэнт таниад уур нь бадарч занчилдъя гэж байшингийн хаалгыг хэмх цохин орж, хэрvvл шуугиан гаргав. Гэтэл хvvхэн єчvvхэн ч эмээх зовох байдалгvй бєгєєд харин ламд дургvй учрыг хэлж хараан загнаж, хєєн гаргасанд лам заалдъя гэвч хуврагийн ёсоо эвдсэн тул аргагvй гунирхан байшингийн босгыг нь тэвэрч:
Хvv минь би чамд хайртай
Одоо би хаашаа очих вэ?
Єєр хvнтэй ханилах хамаагvй
Гагцхvv намайг бvv орхи
хэмээн хоёр нvднээсээ ертєнцийн хар нулимсыг борооны дусал адил асгаруулна. 1930 он

7 сэтгэгдэл:
Bayrlalaa ADMINaa. Bi ter Tseemaa bagshiin ugsun nomii ni uur hund ugchhud olohoos zalhuuraad bjiisiin.
Gyalailaa
Hey ene chin Erotic oguulleg bna shdee, zavaarsan iin, ene tseemaa bagsh ingeed dontoi gedeg n medegdeed bganshd
Thanks !!!
маш их баярлалаа багш яг энийг маргааш авна гээд байсан юм.
yoo ene lambaguain nulimsiig 4 sanaagaar ni zadalsan ni bnuu
baival tuslaach
arai davraad bgaan bishu
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...