Эргэлт

2007-11-08 uundaa бичсэн.
Өнөөдөр хичээл эрт тарсаныг бүгд л мэдэж байгаа байх.
Тэгээд гадаа бараг цаг гарам зогсож зугаалгаар явах талаар ярьсаныг хэдхээн л мэдэж байгаа байх. Тэгэхээр ангийн маань 33 хүүхдийн мэдээгүй мэдээллийг би бичих гэж байна. Энэ бол багшийг эргэсэн талаарх мэдээлэл юм аа. Ангийн маань хэдэн гол төлөөлөгч (админ г.м) баахан хүүхдүүд хэзээ хаашаа хэнтэй яаж зугаалгаар явахыг сургуулийн гадаа хуруу хөлөө хөлдөөх шахам байж ярьж зогссоны эцэт СЭЛБЭ гэх амралтийн газарлуу 1 хоногоор явахаар болов.Үнэ тарифийг нь сонсоод байхнээ том хүн нь 6300 гэсэн.За тэгээд ингэж баахан юм ярьж зогссоны эцэст юу болсон гээч нөгөө их хүүхдүүдээс чинь Маргад-Эрдэнэ, Оюунсайхан, Золжаргал, Мядагбадам, Сүхбат, Саруултөгс гээд 6 хан хүүхэд үлддэг байгаа.Бусад нь бүгд завгүй хичээлтэй гэх. Их сонин улсаа.Тэгээд л Сүхбат бид 2 Сүхбаатар дүүргийн засаг даргийн байрны өөдөөс харсан ямар ч эмнэлэг билээ тийшээ ороод нэг эмчээс Баянбат багшийг өвчтэй гэх албан бичиг аваад охидууд дээрээ ирэхэд манай охидууд багшдаа ангийн хүүхдүүдээс хурааж авсан 16000 төгрөгөөрөө нэг ХАР ЧИНГИС,нэг даруулганы юмтай (хаха худлаа худлаа)жимс сүү тараг бичений юм авчихсан байж байв. Тэгээд мануус багшийн байгаа Улаанбаатар сувлилийн газарлуу явж байна гээд 2сүх ийн заасан замаар төөрч яваад Клиникийн эмнэлэгт очоод тэндээсээ бараг 2 км газар алхаж явсаар нэг юм багшийн маань сувилуулж буй Улаанбаатар сувлилийн газар очив. /Яг үнэндээ тэр газрыг нь Улаанбаатар сувлилийн газар гэдэггүй гэсэн./ Надад очих замд төрсөн сэтгэгдэл гэвэл яг л Silent Hill дээр гардаг шиг эвгүй замаар багшийгаа зомби нараас аврах гэж яваа юм шиг л байсан... за тэр ч яахав. Хаа холоос гүвээ даваа давж ирсэний эцэст мань 6 багшийгаа олов гэнэ ээ. Багш маань амрах биш харин ч зовж байгаа шинжтэй.Яасан гэхээр
9:00 - 11:00 хүртэл рашаанд ороод
11:00-12:00 хүртэл Физик эмчилгээ хийлгээд /толгой нуруулуу нь тогоор цохидог гэсэн/
12:00 - оос хоолондоо орчоод зүү тавиулж, бумба тавиулсаар энэ бүх төвөгтэй эмчилгээ нь 16:00 гэхэд нэг юм дуусч санаа амардаг гэнэ. Дараа долоо хоногийн 2дах юм уу 3дах гэхэд сувилалаа дуусч гэртээ санаа амар хэвтэх юм шиг байна лээ. Нээрээ зүү тавиулахад аймар өвддөг гэсэн бас багадаа өвдөж байсан өвчин нь сэдрээд тэр нь бүр аймар өвддөг гэсэн. Сайн мэдээ гэвэл багш зугаалганд явах санааг дэмжиж байна лээ. Эцэг эхтэйгээ явах болохоор гайгүй байх гэсэн. За тэгээд өнөөдрийн мэдээ гэвэл энэ л байна

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 8/11/07 21:42 )

nice ....

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...